Шинээр Эрэлттэй Онцлох

Викихаус бол шинэ хувьсгалын ердөө эхлэл / Рендер ХХК

Архитектурын онцгой шийдэл гаргалгаа нь зөвхөн байшин барилгаар хязгаарлагдалгүй нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Учир нь уур амьсгалын өөрчлөлт, хотжилт ба нийгмийн тэгш бус байдал зэрэг нь энэхүү салбарын хувьд нүүр тулсан “бодлого” байдаг билээ. Харин сүүлийн үед дэлхий даяар байгальд ээлтэй байх үзэл санаа хүчтэй дэлгэрснээр барилгын салбарт үүнийг дагаад шинэ инновациуд хэрэгжин, эхнээсээ зарим нь бодит биеллээ олсоор байна. Үүний нэг бол Викихаус юм.

Викихаус гэж юу вэ?

Уг байшинг дижитал өгөгдлийн дагуу CNC машин ашиглан хавтанг зүсэж бэлдцээ бэлдээд, угсарч барьдаг. Викихаус бол дижитал хэлбэрээр бүтээгдсэн барилгын систем бөгөөд Английн архитекторуудын гаргасан шинэ технологи юм.

Ямар ач холбогдолтой вэ?

Дизайнерууд, архитекторууд нэгдэн байгальд ээлтэй барилгын технологийг эрэлхийлснээр энэхүү дижитал системийг бодож олсон гэдэг. Улмаар энэ гайхалтай санаагаа дэлхий нийтэд ил болгосон бөгөөд дурын хүн викихаусыг бүтээх дижитал өгөгдлийг интернэтээс ашиглан технологийг нь улам боловсронгуй болгох, өөрсдөө бүтээн турших боломжтой. Хамгийн гол нь богино хугацаанд үйлдвэрийн аргаар байшин бүтээх болсноор хотууд биеэ даан хөгжих гарц нээгдэж буй юм. Магадгүй хүн төрөлхтний гоё сайхны хэмжүүр цаг хугацааны явцад өөрчлөгдөж байдгийн адил тэнгэр баганадсан өндөр барилгаас илүүтэй байгальд ээлтэй, сонирхолтой хэв загвар бүхий барилгад татагдаж эхэлсэн хэрэг.

Викихаус хэрхэн бүтдэг вэ?

Викихаусын нээлттэй дижитал өгөгдлийн дагуу OSP болон фанер хавтанг зүсэж бэлдээд, түүнийгээ угсарч барьдаг. Энгийн нүдээр харахад ердөө л модоор угсарч байгаа мэт боловч энэ нь ирээдүйд гарах аж үйлдвэрийн том хувьсгалын эхлэл гэж төлөөлөгчид нь тааварлаж байгаа гэнэ. Ингэж хэлэхийн учир нь викихаусын бэлдцийг бүтээхэд ердөө хоёр хүн шаарддаг бөгөөд угсрахад 1 хоног л хангалттай юм. Үр дүнд нь 60-100 жилийн баталгаатай амины орон сууц бий болдог. Харин энэхүү шинэ технологийг Монголд Рендер ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд туршилтын хэд хэдэн загварыг барьж дуусжээ.

Монгол дахь анхны Викихаусыг Рендер компани бүтээн бий болгожээ

Дотоод засал, гадна фасад болон тавилга үйлдвэрлэлээр Монголдоо тэргүүлэх эгнээнд зүй ёсоор бичигддэг туршлагатай компаниудын нэг Рендер компани энэхүү шинэ технологийг хэрэгжүүлж, Викихаус технологийн дагуу хийж гүйцэтгэжээ. Ингээд бид Рендер компанийн захирал ноён Х.Эрдэмбилэгээс дижитал байшингийн тухай сонирхолтой зүйлсийг тодрууллаа.

Викихаусын тухай хэзээ олж мэдсэн бэ?

Манай компанийн ажилчид Германы Мюнхен хотод зохиогддог олон улсын барилгын материалын үзэсгэлэнд жил бүр оролцдог юм. Анх 2017 онд уг үзэсгэлэнгийн "Дижитал байшин буюу Ирээдүйн барилга" гэсэн хэсгийг сонирхож явахдаа Викихаусын тухай олж мэдсэн. Энэ нь ерөнхийдөө барилгын шинэлэг арга барил гэж хэлж болно. Одоо дэлхий дээр нийтлэг хэд хэдэн арга барилаар байшин барилгыг бүтээж байгаа. Жишээ нь, төмөр бетон цутгамал, өрлөгт хийц бүтээц, угсармал гэх мэт. Харин Викихаус байшинг хоёр хэмжээсээр хавтан дээр "хэвлэж" байгаа юм шиг дижитал технологиор бүтээж байгаагаараа ялгаатай юм. Гол түүхий эд нь OSP болон фанер хавтангууд байдаг.

Монгол дахь цаг уурт тохируулан илүү ямар нэгэн шинэлэг технологи ашигласан болов уу?

Бид Монголынхоо эрс тэрс хүйтэн цаг уурт тохируулан илүү зузаан дулаалгатай барьсан. Энэ байшин маань дулааны алдагдал маш багатай. Өглөө, өдөртөө нарны гэрлээр, харин оройдоо цахилгаан халаагуураар дулаанаа шийддэг байхаар баригдсан.

Викихаусыг барихад хэр хугацаа зарцуулсан бэ?

Уг байшинг барьж босгоход нүсэр том механизм, нарийн ажиллагаа шаарддаггүй нь их онцлогтой. Гол нь бэлдцийг нь үйлдвэрийн аргаар зүсэж бэлдэх шаардлагатай байдаг. Манай компанийн хувьд энэхүү байшингийн бэлдцийг хийх тоног төхөөрөмжийн баазтай учраас Викихаусын туршилтын хэдэн загварыг бүтээсэн. Викихаусын өөр онцлог нь газрын гадарга дээр баригддаг учраас байшингийн суурийг цутгах гэх мэт ажиллагаа шаарддаггүй. Өвөл зуны гээд аль ч улиралд угсарч болдог. Бид ердөө 7 хоногийн дотор үйлдвэртээ бэлдцээ бэлдээд, 2 хоногт багтаан угсарч босгосон юм. Английн архитектор викихаусыг "IKEA-гийн тавилга угсарч байгаа юм шиг байшинг угсарч болно" гэж хэлсэн байдаг. Бид ч гэсэн үүнийг барилгын салбар дахь шинэ технологийн эхлэл гэж харж байна.

Тэгвэл “Викихаус” ямар хувьсгалын эхлэл вэ?

Энэ талаар Викихаус төслийг томоохон төлөөлөгч болох Alastair Parvin архитекторын яриаг та бүхэнд орчуулан хүргэе.

Alastair Parvin: Маш олон залуу гэр бүлүүд шинэ байранд орж, өрх тусгаарлахын тулд олон жилийн зээлд хамрагдах замыг сонгодог. Тэдний хагас нь зээлээ хугацаанаас нь өмнө дуусгаж чаддаг бол зарим нь өрийн дарамтад орж буй нь нууц биш. Тэдгээр залуус амьдралынхаа ихэнх хэсгийг магадгүй зөвхөн байрны зээл төлөхөд зарцуулж буй нь тун харамсалтай санагддаг.

Викихаус бол барилгын кодлогдсон дижитал хэл.

"…Хөгжил бол өндөр барилга хэмээдэг байсан цаг үе хэдийн ард хоцрогдсон. Үүний оронд илүү жаргалтайгаар аж төрж, өөрт хялбар, бас байгальд ээлтэй амьдрах замыг сонгох нь туйлын ухаалаг шийдэл юм. Өнөөдөр дижитал хувьсгал бидний хэрэглээ өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж буйг та гартаа барьсан ухаалаг утас, төлбөр төлөхдөө ашигладаг киоск машинуудаас мэдэрч болно. Үүний адил барилгын салбарыг дижитал хувьсгал тойрч гарсангүй. Дижитал системийн үр дүнд хүн төрөлхтөн үйлдвэрийн аргаар, богино хугацаанд байшин босгох аргыг олж нээлээ. Түүнчлэн, энэ технологийн ачаар модон хавтан дээр хүссэн загварын байшингаа зурж, "хэвлээд", дараа нь тоглоом шиг угсарч болно. Магадгүй хэдхэн жилийн өмнө ингэх нь огт боломжгүй төсөөлөл төдий сонсогдох байсан бол яг одоо бодит биеллээ олон та бидний өмнө хүрч ирлээ. Харин бид энэхүү технологийн нээлттэй өгөгдлийг дэлхийн өнцөг булан бүрд аж төрж буй олон олон чадварлаг хүмүүсийн гарт олгосон.

Үйлдвэрлэлийн аргаар маш хурдан хугацаанд байшин бүтээх нь гайхалтай үр дүн хэдий ч викихаус зөвхөн эхлэл гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид нийгэм дэх олон төвөгтэй асуудлыг үүгээр дамжуулан шийдэж, эдийн засагт ээлтэй дэд бүтцийг бий болгож чадна гэдэгт итгэж байна."

Мэдлэг үргэлж чөлөөтэй байх ёстой. Тэгж байж мэдлэг хүчирхэг хэвээрээ байх болно.

– Alastair Parvin- TedX яриа

Викихаусын нээлттэй дижитал өгөгдлийг ашиглахыг хүсвэл ЭНД дарж нэвтрээрэй.

Барилгын шинэ хувьсгалд та бэлэн үү?

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

5 Сэтгэгдэл

Зочин

2020 / 06 / 26
Хариулах

Та бүхний гаргасан хэд хэдэн загварууд газар дээрээ баригдсан ууу…

4

Зочин

2020 / 06 / 27
Хариулах

999834687

0

Зочин

2020 / 06 / 25
Хариулах

utas xayagaa oruulna uu

0

Зочин

2020 / 06 / 26
Хариулах

7010 6433
Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Их монгол улсын гудамж, Маршал хотхон, Кинг тaуэр 122-6

1

Зочин

2020 / 06 / 24
Хариулах

МАШ СОНИРХОЛТОЙ ЮМ БНА.

1