Р.Ганзориг: Завгүй хэмнэл дэх амьдралын шинэ хэв маяг Белла Виста хотхонд бүрдсэн

Завгүй амьдралын хэмнэл дунд түр амсхийж, бидний нийтлэлийг уншиж буйд баярлалаа. Уншигч та бүхэн орон сууцны хотхонд тавигдах стандарт, яагаад цогц гэж тодотгож буйн учрыг хараахан сайн мэдэхгүй бол энэхүү ярилцлагаас бүрэн мэдээлэл авч чадна гэдэгт итгэлтэй байна. Учир нь Монголын дээд зэрэглэлийн хотхонуудын нэг болох Asem Villa, Buddha vista болон Bella vista зэрэг төслүүдийг амжилттай гүйцэтгэсэн MCS-Estates компанийн ахлах архитектор Р.Ганзориг эрхмийг урьж ярилцлаа. Түүний ахлан ажилласан Белла виста хотхонд гүйлтийн зам, фитнес, бассейн, гоо сайхны салон, ногоон байгууламж гээд жаргалтай аж төрөх бүх л зүйлсийг хотхон дотроо шийдсэн байсан нь тун сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм. Ингээд бидний бэлтгэсэн ээлжит нэгэн ярилцлагыг хүлээн авна уу.


MCS-Estates компанийн ахлах архитектор
Р.Ганзориг

Сайн байна уу? Юун түрүүнд Белла виста хотхоны ерөнхий төлөвлөлт, хотхоны зохион байгуулалтын тухай яриагаа эхэлье?

Сайн байна уу? Ярилцлагадаа урьж оролцуулж байгаад баярлалаа. Бид эхлээд дээд зэрэглэлийн тансаг орон сууц гэдгийн учрыг ойлгох хэрэгтэй байх аа. Гоёмсог хийцтэй, үнэтэй материал ашигласан гэхээсээ илүү гэр бүлийн гишүүн бүрд ээлтэй орчин нөхцөлийг тусгайлан зориулж бий болгосонд үнэ цэн нь оршдог юм. Белла Виста-800 төсөл нь 6 давхар, 20 айлын орон сууц. Талбайн сонголтын хувьд 109мкв, 163мкв гэсэн 3 өрөө байрнууд 1-4 давхруудад байрладаг бол 289 мкв 6 өрөө байр нь 5,6-р давхарт төлөвлөгдсөн. Эрүүл хөрстэй, дуу чимээнээс хол байршлыг сонгож барьсан, орон сууцны цогц хотхон юм.

Архитектурын ямар шийдлээр өрөөнүүдийг төлөвлөсөн бэ?

Барилгыг хэр хэмжээний талбайд барих уу гэдгээс шалтгаалж барилгын доторх төлөвлөлт хийгддэг. Харин дотоод орчныг эргономик стандартад тохируулан зохион байгуулах нь чухал байдаг. Унтлагын өрөө бүрийг тусдаа ариун цэврийн өрөөтэй болгож талбайн байгуулалт хийхээр бусад өрөөний орон зай маш шахуу болж байсан учраас энэ төслийн зарим хэсэгт минимал хандлагатай архитектурын төлөвлөлт хийгдсэн.

Хамгийн чухал үнэ цэн бол Белла Виста хотхоны цогц төлөвлөлт юм.

Бүх тал руу гаа харсан том цонхтой байна. Ийм зохион байгуулалтын давуу тал юу вэ? Мөн цонхоор дулаан алдах эрсдэлийг хэрхэн шийдсэн бэ?

Белла Виста хотхон маань байгалийн сайхнаар хүрээлэгдсэн болохоор үзэгдэх орчныг сайн харуулж, байгалийн гэрэлтэй байлгахын тулд цонхыг аль болох бүх талд байрлуулсан. Мэдээж агаар сэлгэлт маш сайн явагдах давуу талтай. Мөн зориуд цонхоо дээш онгойдог болгож хийлгүүлсэн. Ингэснээр агаарын урсгал маш сайн явагддаг. Том цонх дотоод орчныг цэлгэр, саруулхан харагдуулж, амьдарч буй эздэдээ таатай, тайван мэдрэмжийг төрүүлдэг. Дулаан алдалтаас сэргийлж шалнаас 40см-ийн дээр цонхоо байрлуулсан байгаа. Хэрвээ шалтайгаа шууд нийлсэн цонх байвал дулаан алдалт явагдах эрсдэлтэй.

Интерьерийн хувьд тун сонирхолтой орон зайн төлөвлөлт байна. Интерьерийн шийдлүүдийн тухайд?

Интерьертээ тод эффекттэй өнгө ашиглахын оронд тайван, цэмцгэр мэдрэмж өгөх цагаан, цайвар өнгийг голлон сонгосон. Мөн айл бүрд Японы жакуззи ванн байрлуулсан бөгөөд бусад өрөөг ямар ч дизайнд тохируулан тохижуулах боломжтой.

Барилгын материал болоод дотоод засалдаа ямар материалыг сонгосон бэ?

Ер нь дээд зэргийн орон сууцанд ашиглагдах материалыг маш сайн бодолцож нарийн сонголт хийдэг юм. Энэ жишгийн дагуу хамгийн сүүлийн үеийн буюу 2019 оны загвартай, дэлхийн стандартыг хангасан материалуудыг ашигласан. Жишээ нь: Low-e түрхлэгтэй буюу нарны хэт ягаан туяаг дотогш нэвтрэхээс хамгаалдаг, дуу чимээнээс бүрэн тусгаарладаг вакум цонх ашигласан. Ханын цаас бол эмнэлгийн стандартад хэрэглэгддэг нян бактери үржихээс сэргийлсэн, нүүрстөрөгч маш бага ялгаруулдаг Японы ханын цаас юм. Харин шал бол Германы цэвэр модон шалыг сонгосон бөгөөд Итали улсын Giacomini брендийн цогц халаалтын системийг ашигласан. Өрөө бүрийн темпратурыг өөрийн хүслээр өөрчилж тохируулах боломжтой.

Ариун цэврийн өрөөнд Kohler болон TOTO брендийн хамгийн сүүлийн загварын сангийн төхөөрөмжөөр тоноглогдсон. Нэмж хэлэхэд, Белла виста-800 төсөл дээр огт плита ашиглагдаагүй. Байгалийн цэвэр чулууг орцны хана шал болон ариун цэврийн өрөө, цонхны тавиур зэрэгт ашигласан.

Танайд урьдчилж захиалгаа өгөөд дотоод заслаа арай өөр болгож авах боломжтой юу?

Бүрэн боломжтой. Манайх өмнө нь бүрэн цутгамал барилгууд барьдаг байсан бол Белла Виста-800 төслийг төмөр бетон каркас системээр барьсан. Учир нь сүүлийн үед хүмүүс хоёр байрыг нийлүүлж авах сонирхолтой болсон. Зарим айлд 2-3 унтлагын өрөө хэрэггүй зочны өрөөгөө илүү томруулъя гэдэг ч юм уу тийм өөр өөрийн хэв маягт нийцүүлэн захиалгаа өгдөг болсон. Үүнийг харгалзаж үзээд төмөр бетон каркас хийцийг сонгосон. Энэ нь аль нэг өрөөний орон зайг томруулах зэрэгт асуудал үүсдэггүй, барилгын даацад нөлөөлдөггүй шийдэл юм. Хэрвээ анзаарсан бол ямар нэгэн илүү арк, багана байхгүйг харах боломжтой. Ингэснээр илүү цэвэрхэн бөгөөд интерьер маш саруулхан харагддаг.

Таны бодлоор Белла Виста хотхоныг сонгох хамгийн том шалтгааныг юу гэж хэлэх вэ?

Улаанбаатар хотод маань хөрс, ус, агаарын бохирдлын тухай их яригдах болсон. Мөн дуу чимээний бохирдол маш их бий. Үүнийг огт тоолгүй өнгөрч болохгүй. Төвлөрөл ихтэй хотын хэмжээнд дуу чимээний бохирдлыг бууруулдаг хамгийн том хүчин зүйл бол ногоон байгууламж байдаг юм. Бидний санал болгодог хамгийн том үнэ цэн бол туул голын хөвөө дагуу эрүүл хөрсөөр хүрээлэгдсэн, ногоон байгууламжийг хотхон дотроо маш сайн хийсэнд байгаа юм. Белла Виста хотхон нь нийтдээ 4 га газарт 200 айл байхаар шийдэгдсэн буюу нэг айлд 200 мкв талбай оногдож буй юм. Энэ нь орон сууцны хотхоны хувьд маш чухал үзүүлэлт. Оршин суугчдын нягтшил бага учраас гадаа талбайд салхилах, дасгал хөдөлгөөн хийх, нам гүмд тайван амьдрахад хамгийн таатай нөхцөл энд бүрдсэн. Мөн худалдан авагч бүрдээ Германы алдарт Miele брендийн тоноглолтой гал тогооны иж бүрэн тавилга, хувцасны шүүгээг бэлэглэж байгаа.

Белла Виста хотхон нь нийтдээ 4 га газарт 200 айл байхаар шийдэгдсэн буюу нэг айлд 200 мкв талбай оногдож буй юм.

Яг одоо бид хамгийн дээд давхарт байрлаж буй 289мкв байранд ороод ирлээ. Энэ байрны давуу тал юу вэ?

Хамгийн том онцлог нь 6,5 метр өндөр таазтай саруулхан зочны өрөө юм. Мэдээж дуплекс байдлаар илүү их талбайтай болгож болох ч дотоод орчинд өвөрмөц уур амьсгал үүсгэхийн тулд анхны төлөвлөлтөөс зориуд бага зэрэг өөрчилж ингэж шийдсэн. Хамгийн дээд давхрын байрыг авсан айлд маш том terrace дагалдаж ирэх учраас давуу тал нь энэ гэх юм уу даа. Зуны цагт заавал хөдөө гэлгүй гэрийнхээ дээр тагтан дээрээ нарлаж, шорлог, мах шарж идэх боломжтой. Эндээс байгалийн сайхан илүү тод харагддаг шүү. 

MCS компанийн барьсан орон сууц, барилгууд бусад барилгуудад тодорхой хэмжээний чанарыг үлгэрлэж, олон улсын стандартыг мэргэжлийн төвшинд хангасан байдгаараа онцлогтой.

Чанартай материал ашигласан, зөв төлөвлөлттэй, цогц гэдгээс гадна бусад өндөр зэрэглэлийн хотхоноос ялгарах онцлог энд бий юу?

Өөр хаана ч төлөвлөгдөөгүй нэг шийдэл бий. Энэ нь хотхоныхоо доогуур зориулалтын хонгил буюу коридор байгуулсан. Энэ хонгилоор явсаар байгаад хамгийн цаад талын байр луу хүртэл очих боломжтой. Мөн бассейн фитнес гэх мэт хотхон дахь үйлчилгээний газрууд руу гадагш гаралгүйгээр дамжин очиж болно. Яг ийм газар доорх коридор байгуулах нь санхүүгийн хувьд ашиггүй, илүү зардал хэдий ч оршин суугчдын таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд зориуд төлөвлөж хийсэн бүтээн байгуулалт юм. Өөр нэгэн онцлог бол лифт бүр нь тухайн давхрын айл дээр л зогсдог чип-ээр ажилладаг. Зөвхөн тухайн давхарт лифт зогсдог тул 5 болон 6 давхарт дангаараа байрладаг 289мкв байрны эзэд лифт нээгдэхэд шууд гэртээ ирж байна гэсэн үг. Мөн зочид төлөөлөгчдийг амраах GuestHouse-г хотхон дотроо төлөвлөж хийсэн. Өдөр бүр завгүй хэмнэлтэй байдаг хүмүүст бүх үйлчилгээг хотхон дотроо авах боломжийг бүрдүүлсэн учраас гэртээ ирээд тайван мэдрэмж авч, амрах нөхцөл энд бүрдсэн.

Орчин үеийн амьдралын шинэлэг хэв маягийг бий болгож, спортоор хичээллэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, гэр бүлээрээ амарч тайвшрах бүх боломжийг Белла Виста хотхон танд өгч чадна.

Гол усны хажууд баригдсан байр авахаас зарим нь эргэлзэж магадгүй. Белла Виста 800 төслийн онцлогийг уншигчдад тайлбарлавал?

Зүгээр л өнгөн хөрсөн дээр шууд өндөр барилга барьдаг гэсэн нийтлэг ташаа ойлголт байгаад байдаг. Гэхдээ яг одоо бидний зогсож байгаагаас(1 давхраас) доош 17 метрийн гүнд Белла Виста хотхоны барилгын суурь нь байрлаж байгаа. Барилгын суурийг бэлдэхдээ хөрсийг маш сайн нягтаршуулж, даацыг тодорхойлж барьдаг. Ер нь MCS компанийн барьсан орон сууц, барилгууд бусад барилгуудад тодорхой хэмжээний чанарыг үлгэрлэж, олон улсын стандартыг мэргэжлийн төвшинд хангасан байдгаараа онцлогтой. Цаашид Белла виста хотхонд дахин орон сууц баригдахгүй бөгөөд Белла виста төсөл маань 100% бүрэн цогц болж байгаа билээ.

Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

10 Сэтгэгдэл

Зочин

2020 / 06 / 24
Хариулах

Улаанбаатар хотод сүндэрлэсэн тансаг зэрэглэлийн жишиг хорооллуудын нэг гэдгийг үл хөдлөх хөрөнгийн компанид ажилласан туршлагаасаа мэдэрсэн. Bella Vista Хотхоны оршин суугчид хором бүрдээ хотхоныхоо үнэ цэнийг мэдэрдэгт баяртай байдаг. Bella vista хотхонд харагдац сайтай байр хайж байгаа бол зөвлөгөө өгж болно. RE/MAX агент Содбилэг – 80099275

3

Зочин

2020 / 06 / 22
Хариулах

hotiin tuvd iim nogoo baiguulamjtai horoolold l amidarmaar bn

0

Зочин

2020 / 05 / 16
Хариулах

20jiliin umnuh baeilga biz dee

0

Зочин

2020 / 05 / 16
Хариулах

Шинэ корпус

0

Зочин

2020 / 05 / 15
Хариулах

Haana bairlaltai ve? Uniin sanal, jijig talbaitai bairnii medeelel ugnu uu?

0

Зочин

2020 / 05 / 16
Хариулах

Зайсанд байрлалтай. Үнийн санал мэдээллээ 8811-5193 дугаараар лавлаарай.

-1

Зочин

2020 / 05 / 12
Хариулах

Хонгил нь ямар юм бол? зураг байхгүй юу

0

Зочин

2020 / 05 / 16
Хариулах

Та хонгилын зургийг Vista Residence facebook page хуудаснаас үзээрэй.

0

Зочин

2020 / 05 / 17
Хариулах

үнэ.гражийн үнэ

0

Зочин

2020 / 05 / 17
Хариулах

Үнээ мессежээр өгч болох уу?

0