Сонирхолтой содон бүхнээр дүүрэн, хэмжээлшгүй уудам сансар огторгуйн оршихуйгаас санаа авч бүтээсэн нэгэн төсөлтэй танилцана уу. Интерьер дизайнер мэргэжилтэй хүн дотоод орчинд буй асуудалд шийдэл гаргалгаа олохоос гадна давтагдашгүй агаад хүний сэтгэлд тод үлдэх онцгой орон зай үүсгэхийн тулд тоймгүй олон судалгаа хийж, шинэ санааны эрэлд гардаг билээ. СаяСанаа ХХК-ийн урласан энэхүү дизайны зорилго нь тухайн төслийн үнэ цэнийг илтгэхийн сацуу үйлчлүүлэгч, харилцагчид тав тухтай, эерэг сэтгэгдэл үлдээхэд чиглэгдсэн. "Аливаа нэгэн дизайн гэдэг оюунт хүнээс халин гарсан нүдэнд ил үзэгдэх бодол" хэмээн алдартай архитектор хэлсэн байдаг. Үүн шиг шинэ санаа эрэлхийлэх, түүнийгээ цаасан дээр буулгаж, бодит биелэл болгон бүтээх нь маш олон хүний хүч хөдөлмөр, зүрх сэтгэл, ур чадварыг шаарддаг том ажил юм.
Хамгийн сайн бүтээгдэхүүн зөвхөн онцгой орчинд борлогддог.
Тус орон зайд тод өнгийн хоршил, ирээдүйн гэмээр хэв маяг илхэн харагдана. Үүний зэрэгцээ тухайн бүтээн байгуулалтын давуу талуудыг орчноор дамжуулан илэрхийлж, зорин ирсэн гийчдийн анхаарлыг зүй ёсоор татах уран сэтгэмжүүдийг ашигласан болно. Монголын барилгын салбарын тэргүүлэх эгнээнд түүчээлэн ажиллаж буй "NCD Group"-ын захиалгаар СаяСанаа компанийн хамт олон интерьер дизайны зураг төслийг хичээнгүйлэн гүйцэтгэв.
Сурталчилгаа