Сайн чанарын торго, этгээд чамин сувенир, үнэртэн, лаа болон лааны суурийг Энэтхэг, Балба, Тайланд улсаас Монголдоо авчирдаг тус дэлгүүрийн дотоод засал нийтлэг хэв маягт баригдаагүй өвөрмөц бас сонирхолтой. Гар урлалын эдлэл маш сайн хөгжсөн газраас бараагаа сонгож авчирдаг учраас энд зарагдаж буй бүтээгдэхүүн бүр хийц, хэлбэрийн хувьд дахин давтагдашгүй, чанартай хийгдсэн байдаг. Мөн гэр, албан өрөө гээд аль ч интерьерт зохицож, давтагдашгүй уур амьсгалыг бий болгон онцгой мэдрэмжийг төрүүлнэ. Үйтэн дэлгүүрийн интерьерт Дорнын өвөрмөц соёл шингэсэн байгааг тус дэлгүүрээр зочлохдоо мэдрээрэй.
Торго бүр нь гараар нэхэж хийгддэг учраас нэг төрлийн торгоноос хамгийн ихдээ 10 метр торго ирдэг байна. Тиймээс хаана ч давтагдахгүй загварыг өөртөө бүрдүүлэх боломжийг хэрэглэгчдэдээ санал болгож буй юм. Доторх тавилгууд нь ч гараар урласан, минимал шинжтэй тун чамин. Дорно дахины хэв маягийг илэрхийлсэн дизайны чиг хандлагатай бөгөөд мөсөн голын урсгал эсвэл чулууны содон судал мэт ханан дахь чимэг нь анхаарал татам.
Байгалийн цэвэр чулуун гоёл чимэглэлээс гадна гоёмсог өнгө хэлбэр бүхий эдлэлүүдээр өөрийгөө болоод өргөө гэрээ гоёж, сайн сайхан зүйлсээр дүүргэх боломж энд бий. Бүх зүйл гар урлалын цор ганц бүтээлүүд гэдгийг хэлэхэд туйлын таатай.
Түүнчлэн сүүлийн үед эрүүл мэнддээ анхаардаг хэн бүхний сонирхлыг татаж, дэлхий дахинаа ач тус нь түгэн дэлгэрч буй ашиг тустай байгалийн цэвэр эфирийн тосыг Үйтэн дэлгүүрээс худалдан авч болно.
Хаяг: Хан уул дүүрэг, E-март худалдааны төвийн эсрэг талд, Suruga center-ийн 1 давхарт.
Сурталчилгаа