Будааны сүрлийг боловсруулж үйлдвэрлэдэг бөгөөд өнгө болон загварын санаагаа байгалийн үзэсгэлэнтэй үзэгдлүүдээс санаа авч хийдэг учраас хаана ч нийцэх сайхан загвартай. Зориулалт буюу хаана ашиглахаас шалтгаалаад бүтцийн хувьд өөр өөр боловч энгийн чийгтэй арчуураар цэвэрлэх боломжтой, эдэлгээ удаан, өнгөө алддаггүй гээд бүх төрөл нь давуу талтай.
Дэлхийн номер нэг органик ханын цаас
Ханын цааснаас гадна бас нэгэн онцлох бүтээгдэхүүн бол хулдаасан болон цаасан хуулга юм. Япон үндэсний гар урлалын хэв маягийг шингээн орчин үеийн технологи ашиглан бүтээдэг. Хаягдал цаасыг дээд зэргийн чанараар дахин боловсруулж, байгалийн өнгө аясыг тусган загвараа гаргадаг ба энэ нь дэлхийн хамгийн эко материалтай ханын цаасыг бий болгодог ажээ.
Бусад бүтээгдэхүүнээс ялгарах онцлог:
- Нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг
- Галд тэсвэртэй
- Агаар нэвтрүүлж, амьсгалдаг
- Нян бактери хэт үржихээс сэргийлсэн материалтай
- Энгийн арчилгаатай
- Зурагддаггүй
- Цаасан дээрх хэвлэлийн өнгө маш натурал бөгөөд цайрдаггүй
- Агаар дахь эвгүй үнэрийг дардаг
Сурталчилгаа