СаяСанаа компанийн гүйцэтгэсэн сүүлийн үеийн интерьер зураг төслүүд

Хэдийгээр интерьер дизайны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллага, компаниудад хүндхэн цаг хугацаа өнгөрч буй ч тэд зогсолтгүй ажиллаж, үргэлж шинэ санаа сэдлийг эрэлхийлсээр байгааг та бид анзаарч болно. Энэ удаа манай хамт олон СаяСанаа ХХК-ийн сүүлийн үеийн төслүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.


Graphite Apartment

Хүн бүр өөрийн гэсэн дахин давтагдашгүй ертөнцтэй гэдэгт итгэдэг. Хүсэл сонирхол, мөрөөдөл зорилгоороо бусдаас ялгарч зөвхөн өөрийн хэмнэлд тохирсон орон зайг тэд зориулан бүтээдэг. Интерьер дизайны тухай сонирхдог хэн бүхэнд зориулан нэгэн өвөрмөц орон зайг танилцуулъя. Өрнөл, адал явдлаар дүүрэн өнгөрдөг их хотын завгүй хэмнэлд өөрийгөө илэрхийлэх онцгой орчныг цогцлооно гэдэг тун их хөдөлмөр, мэдрэмж шаарддаг. Эргэцүүлэн бодохуйн бэлгэдэл хэмээдэг хар өнгөөр дагнасан энэхүү дизайны шийдэл захиалагчийн ажил мэргэжил, сонирхлыг бүрэн илэрхийлж буй.

Мөн гэрлээр дамжуулан орчны уур амьсгалыг өөрчилж болохыг та бүхэн дараах зургаас харж болно. Өнгөний нөлөө, бэлгэдэл болоод хоорондын хоршлыг хамгийн нягт мэдэрч зөв хослуулахын тулд дизайнерууд хичээнгүйлэн судалгаа хийдэг.


Kindergarten

Хүүхэд бол "цав цагаан цаас" хэмээн ярьдаг. Иймд хүн бүр хүүхэд насыг эрхэмлэн хайрлаж, хүүхдэдээ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг зориулахыг хүсдэг билээ. СаяСанаа компани энэ удаагийн цэцэрлэгийн интерьер зураг төсөл дээр хүүхдийн нүдээр "харж", тэдэнд шаардлагатай зүйлсийг оновчтой бий болгохыг зорин ажиллажээ.

Хүүхдийн хүмүүжилд эцэг эх, асран хүмүүжүүлэгч нараас гадна тэдний сурч боловсрон, өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг цэцэрлэгийн орчин туйлын нөлөөтэй. Иймд тус компанийн дизайнерууд хүүхдийн инээдээр цалгих энэхүү орчныг аль болох өнгөлөг, бүтээлч, эерэг уур амьсгалаар дүүргэхийн сацуу эртний түүхээрээ аялах, Монгол ахуйгаа танин мэдэх, орчин үеийн сонирхолтой хүүхэлдэйн баатруудтай хамтдаа хөгжилдөх орон зай болгон тохижуулав.


Winter Ensconcement

Танд өвлийн улиралд тохиох байгаль эхийн гайхамшигт үзэгдлүүдээс аль нь хамгийн их таалагддаг вэ? Магадгүй ихэнх хүмүүсийн дурсамжид том том цас бударсан, зөөлөн салхитай өдрүүд төсөөлөгддөг байх. Мэдээж өвлийн улиралд тохиодог онцгой баяруудыг мөн үл мартана. СаяСанаа компанийн сэтгэлээ шингээн гаргасан уг хаус тэрхүү өвлийн улиралд тохиодог үзэсгэлэнтэй зүйлсийг багтаасан. Цасыг илтгэх цав цагаан интерьерийн суурийг сонгон эмх цэгцтэй, цэмцгэр байдлыг шингээхийг хүсжээ.

Мөн зөөлөн хөвсгөр эдлэлийг нэмснээр тав тухтай, амар амгалан мэдрэмжийг эзэддээ бэлэглэх юм. Эзэгтэй нарын хүсдэг саруулхан орон зайг бүрдүүлэх нь харагдаж байгаа шигээ амар байдаггүй. Гэхдээ эргономик стандартад нийцүүлэн гэр бүлийн гишүүдийн хүсэл сонирхолд зориулан тусгай хэсгийг тохижуулснаар замбараагүй байдал үүсэхээс сэргийлж болно.

Харин гэрийн эзний хувьд төмөр хүлгээ найдвартай дулаан зогсоолд байрлуулахын зэрэгцээ анд нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх орон зай шаардлагатай. Энэ бүхнийг хамгийн таатай шийдэх нь төслийн гол зорилго байв.


Coffee Club Z

Суурин амьдралын хэв маягт голлох байх суурь эзэлдэг үйлчилгээ бол кофе шоп болоод багагүй цаг хугацааг үдэж буй. Өдгөө кофены соёл хүн төрөлхтний хэрэглээнд хэдийн бүрэн нийцэж, амьдралын нэг хэсэг болсон гэдэгт маргахгүй биз ээ. Тиймдээ ч кофены амтыг таашаан хүртэх орчин онцгой чухал үүрэгтэй. Бодлоо цэгцлэх, найз нөхөдтэйгөө уулзах, ажлаа төлөвлөх гээд л энд оюун санаагаа сайтар төвлөрүүлэх шаардлагатай тул тухтай, найрсаг мэдрэмжийг дотоод орчноос хүн өөрийн эрхгүй эрж хайдаг.

Ийм хэрэгцээг нарийн мэдэрч, дотоод орчны дизайн, тохижилтоор дамжуулан СаяСанаа компани тун таатай интерьерийг бий болгосон байна. Хэдийгээр жил, улирал бүр тренд солигдон өөрчлөгдөж байдаг ч этгээд, онцгой сэтгэгдэл үлдээдэг лофт хэв маяг өөрийн үнэлэмжээ хадгалсаар байдаг.

СаяСанаа ХХК-ийн хамт олон интерьер зураг төслийг гүйцэтгэв.

Интерьер зураг, засал

www.saysanaa.mn7700 6097Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Аюуд тауэр,
6 давхар, 604
Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх