Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох Шинэ Яармаг хорооллын L1 function space өөр хаана ч байхгүй шинэлэг орчинтой. Медиа өрөө буюу кино театр, хүүхдийн тоглоомын хэсэг, амьд зүлэг тарьж тохижуулсан лобби гээд онцгой шийдлүүдийг интерьертээ тусгасан учраас өөрийн эрхгүй анхаарлыг татна. Үүдээр нь дөнгөж ормогц Шинэ Яармаг хорооллын макет болон дэлгэрэнгүй мэдээллээр дүүргэсэн тун гоёмсог хэсэг угтах ба сонирхож ирсэн хүмүүсийн асуултад тодорхой хариулт өгөхүйц барилгын ажлын тухай болон хорооллын бүтэц ямар байхыг харуулсан. Энэ нь цаг хэмнэсэн, бас нэгэн ухаалаг шийдэл юм.
Өнгөний сонголтууд маш сонирхолтой. Оффис заланд зөвхөн хар цагаан өнгийг ашигласан ч уйтгартай бус харин ч футуристик бүтээлч уур амьсгалтай.
Байшин доторх бяцхан төгөлд ажлын ачааллыг түр умартан амрах боломж энд бий. Цааш үргэлжлэн цомхон кафег тусгайлан гаргасан нь ажлын эрч хүч, үйлчлүүлэгчдийн тав тухыг дээд зэргээр мэдэрч тохижуулсан гэдгийг илэрхийлнэ. Шинэ Яармаг хороололд хүний ажиллах, амьдрах болон хүүхдүүдийн аюулгүй өсөж торних хамгийн сайхан орчин бүгд нэг дор цогцолжээ. Ингэж хэлэхийн учир нь хүн төвтэй буюу хүний амьдралын хором мөч бүр дэх үйлдлийг тооцоолж түүнд хэрэгтэй орон зайг архитекторын ур ухаанаар төлөвлөсөн юм. Архитектурын зөв зохион байгуулалт нь шилдэг интерьерийн хамгийн чухал үндэс.
Сурталчилгаа