Ивээл брэнд

Монголын үндэсний хувцас болох дээлийг тансаг хэрэглээнд зориулан загваруудаа гаргадаг Ивээл брендийн консепцтэй нийцүүлэн металь хүрээг ашигласан байна. Алтлаг металь хүрээ нь энгийн цайвар суурьтай интерьерт тансаг донж нэмнэ. Харин угтах хэсэгт гэрэлтүүлгийн алдартай Maxim брендийн “Pinnacle” цувралын гэрлийг байрлуулсныг та харж байна. Энэ гэрэл нь энгийн мөртлөө аливаа орчинд маш гайхалтай чимэг болдог билээ.

“Интерьер дизайны гүйцэтгэлийн зорилго нь аливаа зүйлсийн орон зайг гоо зүйн хувьд төгс төгөлдөр болгож дээд зэргийн тав тухтай, тааламжтай орчинг бий болгоход чиглэгддэг”

Ихэнх дэлгүүрт ашиглагддаг шиг бүтээгдэхүүнд хэрэглэгчийн анхаарлыг төвлөрүүлэхийн тулд цагаан, завсрын цайвар өнгийг сонгон суурь өнгөө бүрдүүлжээ. Суурь өнгө цайвар байснаар маш цэмцгэр орчин бий болж, бүтээгдэхүүний деталиуд маш гоёмсог тодорч харагддаг.

Интерьер зураг, засал

www.batarchitect.mn9999 9251, 8808 7882БГД, 1-р хороо, Газар бизнес төв, 4 давхар, 410 тоот
Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх