Улаанбаатар хотод нээгдээд удаагүй байгаа Apple брэндийн цоо шинэ дэлгүүрийн интерьертэй танилц. СаяСанаа ХХК энэхүү дэлгүүрт Apple брэндийн үнэ цэн болох энгийн байдалд улам ойртуулж, маш саруулхан уужих орон зайг бий болгожээ. Мөн интерьер дизайны салбарт баримталдаг тэгш хэм болоод эмх цэгцийг та эндээс мэдрэх боломжтой.
Тус дэлгүүр нь олон жилийн турш баталгаат iPhone гар утас борлуулж хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн "iPhone Center" дэлгүүрийн шинэ салбар юм. Энгийн, Минимал, хэрэглэхэд хялбар зэрэг нь Apple брэндийн онцлог. Тиймдээ ч дизайнерууд тун мэдрэмжтэй ажиллаж, брэндийн өнгө төрхийг тохижилтын деталь бүрд шингээсэн байна. Тус орчны зураг төсөл, гүйцэтгэл болоод тавилгын дизайныг цөм СаяСанаа ХХК-ийн чадварлаг хамт олон гүйцэтгэв. Ингээд интерьер сонирхогч та бүхэнд гэрэл зургуудаас хүргэе.
Хаяг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард, Парк Од Молл, 3 давхар.
Сурталчилгаа