Хуучнаар Хэвлэх үйлдвэрийн барилга нь хотын өнгө үзэмжид чухал ач холбогдолтой бөгөөд энэхүү барилгын архитектур төлөвлөлт нь хотын иргэн бүрийн хүлээлт байсан юм. Таван Богд Групп энэхүү барилгын өнгө төрх, дизайныг шинэчлэх ажлын хүрээнд монгол дахь зураг төслийн компани, хувь хүмүүсийн дунд экстерьер зургийн уралдаан зарласны дагуу Skinny Studio оролцсон билээ. Дараах бүтээлээрээ Таван Богд Группээс хамтарч ажиллах санал авснаар экстерьер дизайны зураг төслийн хүрээнд сайжруулан амжилттай хийж дуусгалаа.



Хуучны уламжлалт технологид үндэслэн шинэ дэвшилтэт шилэн фасадтай барилгатай хослуулсны дүнд Galleria Ulaanbaatar бий болсон юм. Ямар ч шинэ, шилдэг зүйлийн өмнө үргэлж уламжлалт зүйлс маань байдаг гэдгийг энэхүү бүтээлээрээ илэрхийлэн харуулахыг зорьсон.
Өдгөө Улаанбаатар хотод маань түүхийн үнэт дурсгал бүхий хуучирсан олон байгууламж байгаа билээ. Тэдгээрийг сэргээн засварлаж хуучин хэв загварыг алдагдуулахгүй хадгалж авч үлдэх нь хойч үедээ өвлүүлэх бидний үүрэг. Үүнд зөв төлөвлөлт, мэргэжлийн баг хийж гүйцэтгэх нь хамгийн чухал.
Зураг төсөл: Skinny Studio
Сурталчилгаа