Төрийн соёрхолт дуучин Болдын шүтэн бишрэгчдийн дунд удаан хугацаанд хүлээлт үүсгээд байсан 12 ертөнц тоглолтын тайзыг танилцуулж байна. Гал асч, сэтгэл сэргээсэн тоглолтын тайз болон угтан авах хэсгийн зураг төсөл, гүйцэтгэлийг бие даан Скинни студи гүйцэтгэлээ. Ашиглагдсан бүх деталь бүрд анхаарлаа хандуулаад үзээрэй. Бүх зүйлийг төгс байлгах гэж хичээсэн нь харагдах болно.
Дэлхийн жишигт дүйцүүлсэн орчин үеийн тайз угсралтын ажил нь стандартад нийцсэн байх ёстой байдаг. Ингэснээр ямар нэгэн техникийн саатал гарахаас сэргийлдэг юм. Тоглолтын турш үзэгчдийн харааг булааж анхаарал татсан хэсэг буюу тайзны төв нь онцгой гурвалжин хэлбэртэй бөгөөд энэ маш шинэлэг өвөрмөц уур амьсгалыг бүрдүүлнэ.
Хөгжим чихэнд сонордох шиг, өнгө нүдэнд буумой.
Луис Комфорт тиффани
Харин угтах хэсгийн өрөөнд романтик намуухан орчныг үүсгэсэн нь тоглолтыг үзэх гэж зорин ирсэн хүмүүст маш сайхан сэтгэгдлийг төрүүлнэ.
Зураг төсөл: Skinny Studio Гүйцэтгэл
Тавилга хийцлэл: WORKSHOP, SKINNY Construction
Сурталчилгаа