Цэгцтэй, цэмцгэр бас тухтай салоны гэрэл зургийг авлаа.
"Аль болох бага загварчлагдсан, энгийн байх нь сайн загварын үндэс" гэж Германы алдарт дизайнер Dieter Rams хэлсэн байдаг. Гоо сайхны үйлчилгээнд хамгийн тохиромжтой бөгөөд үйлчлүүлэгчийн шаардлагад төгс нийцэх орчныг бүрдүүлэхийн тулд заавал хэт нүсэр, олон тавилга, эсвэл олон өнгө ашиглах хэрэггүй гэдгийг дараах зургуудаас анзаарч болно.
Ерөнхийдөө цулгуй цайвар суурьтай орчныг металлик гадаргуутай гоёмсог буйдан бүхэлд нь тансаг харагдуулна. Харин бусад деталь болон интерьерт ашиглагдсан элементүүдийг завсрын зөөлөн өнгөөр буюу монохроматик байдлаар тохижуулсан байна. Энэ нь эелдэг, дотно бөгөөд цэмцгэр мэдрэмжийг үүсгэдэг онцлогтой.
Зочин
2020 / 04 / 23tsembeger gazar bn