BAT Architect компанийн гүйцэтгэсэн сүүлийн үеийн 3 төсөл

Интерьер дизайны зураг төсөл, гүйцэтгэл, тавилга үйлдвэрлэл болоод мэргэжлийн зөвлөгөө, менежментийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг БАТ Архитект ХХК нь 2017 онд байгуулагдсан цагаасаа хойш шинэлэг төслүүдээрээ салбартаа үнэлэгдсээр ирсэн. Тэд бол мэдлэг чадвар, бүтээх эрмэлзлээр дүүрэн залуу архитектор, дизайнеруудын нэгдэл хэдий ч  дотоодын болон олон улсын томоохон төслүүдэд гар бие оролцож ур чадвараа бататган харуулсан туршлагатай хамт олон юм. Хөл хорио тогтоосон амаргүй хугацаанд тэд хэрхэн ажилласныг хамтдаа харцгаая.

67 bar and restaurant

Улаанбаатар хотын баруун бүсийн хамгийн гоё уур амьсгалтай рестораны интерьерийг гүйцэтгэжээ. Тус рестораныг 1920-иод оны үеийн Гейтсби уур амьсгалыг санагдуулам өнгө донжтой тохижуулсан ба нийт 1000 мкв талбайн интерьер зураг төсөл, гүйцэтгэлийг хийсэн байна. Сонирхолтой тод өнгөний хоршил болоод хараа булаам деталь хэсгүүд үйлчлүүлэгчдээс өндөр үнэлгээ авсаар байгаа аж.

Pizza Hut

Дэлхий дахинаа алдартай Pizza hut сүлжээ рестораны брэндинг болох улаан өнгийг дотоод орон зайд оруулж өгснөөс гадна үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан орон зайн төлөвлөлтийг бүрдүүлжээ. Интерьер дизайны салбарт томоохон байр суурийг эзэлдэг индустриал лофт дизайныг сонгон дулаан мэдрэмжийг үйлчлүүлэгчдэд төрүүлэхийн тулд гэрэлтүүлэг болон өнгөний зохицлыг сайтар бодолцож ажилласныг та бүхэн харж болно.

Централ грейд ХХК оффис

Үйлчилгээний танхим, оффис, амралтын болон хүлээлгийн хэсэг зэргийг зай талбайн онцлог, давуу тал дээр хэрхэн уялдуулж, ашигтай байдлаар шийдэж өгснийг харж болно. Цэвэр таатай орчинд автомашины сонголтыг хийж, амжилттай гэрээ үзэглэнэ гэдэг үйлчлүүлэгч болоод компанийн хувьд нэр төрийн хэрэг билээ. Бид энэхүү орон зайг нээлттэй бөгөөд итгэлцэлд түшиглэсэн уур амьсгалтай болгохыг зорин ажилласан харагдана. Мөн байгальд ойр, тайван мэдрэмжийг үүсгэхийн тулд модон элементийг интерьерт ашигласан ба дулаан өнгийн гэрэлтүүлгийг сонгосон байгааг анзаарсан уу?

Интерьер зураг, засал

www.batarchitect.mn9999 9251, 8808 7882БГД, 1-р хороо, Газар бизнес төв, 4 давхар, 410 тоот
Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх