Amigo – Food house

Өвөрмөц деталиуд интерьерийг үргэлж содон болгодог. Винтеж интдустриал дизайны хэв маягийг шингээсэн ба гар урлалын гэрэлтүүлэг, тавилгууд, этгээд хийцтэй деталиуд Amigo Food house-г тун донжтой харагдуулна. Зуслангийн байшин шиг энгийн нэгэн санагдавч тун догь уур амьсгалтай.

Түүнчлэн доод давхрын орон зайг маш ухаалаг хуваарилж, гоёмсог декоруудаар шинэ өнгө төрхийг бүрдүүлсэн нь онцгой.

Amigo буюу сайн найз гэсэн нэртэйгээ ижил анд нөхөрлөлийн шинж чанаруудыг интерьертээ шингээсэн байна. Ханан дээр тасарсан найзыгаа хаялгүй өргөөд авч явж байгаа хөгжилтэй зураг тусгасныг анзаарсан уу?

Хэтэрсэн гялгар ганган зүйлгүй, байгалийн цэвэр модыг давтагдашгүй шинж чанараар нь байгаагаар нь үлдээн дизайныг бий болгох гэж зорьсон жинхэнэ лофт дизайныг Карандаш ХХК урлав.

Интерьер зураг, засал · Тавилга үйлдвэрлэл

www.karandash.mn7700 3787Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, Эрэл компанийн байр
Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх