"МАК" группын цонх, хаалга, шилэн фасадны үйлдвэр

Зураг төслийн дагуу маш нямбай гүйцэтгэж үйлчлүүлэгчээ сэтгэл хангалуун үлдээх нь интерьерийн салбар дахь амжилттай ажлын чухал нэгэн хэсэг билээ. Харин үүний тод жишээ буюу Карандаш компанийн гүйцэтгэсэн "МАК" группын цонх, хаалга, шилэн фасадны үйлдвэрийг танилцуулж байна. Ажиллагаа ихтэй, том талбайд богино хугацаанд хэрхэн чанартай гүйцэтгэл хийж болохыг энэ төслөөр нотлон харуулсан юм. Үйлдвэрийн оффис гэдгийг илтгэх ерөнхийдөө лофт хэв маягийг баримталсан байгааг анзаарч болно. Ингэхдээ уур амьсгалыг байгалийн элементүүдтэй холбож дулаан сэтгэгдлийг төрүүлэхүйц шийдлийг тусгасан байна.

Хурлын заалны таазны төвд байшингийн дээврийг дүрслэн харуулснаар үйлдвэрлэлийн онцлогийг илтгэнэ. Хүчирхэг бөгөөд тогтвортой ажиллахыг бэлгэдсэн өнгөний сонголтууд нь тус интерьерийг бүхэлд нь маш сүрлэг харагдуулж байна. Мод, шил, тоосго гэсэн материалуудыг ашиглан өвөрмөц бөгөөд тун чанартай хийцтэй орчин энд бүрджээ.

Тавилга үйлдвэрлэл болон интерьер засал тэр дундаа модон эдлэлийн үйлдвэрлэлээрээ шилдгүүдийн эгнээнд байдаг Карандаш ХХК зураг төслийн дагуу гүйцэтгэв.

  • Интерьерийн зураг төсөл: "Tomthink" студи
  • Интерьерийн гүйцэтгэл: "Карандаш" ХХК
  • Нийт гүйцэтгэлийн талбайн хэмжээ: 1000мкв
  • Гүйцэтгэлийн хугацаа: 2019.04.28 – 2019.07.08

Интерьер зураг, засал · Тавилга үйлдвэрлэл

www.karandash.mn7700 3787Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, Эрэл компанийн байр
Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх