Энэ удаагийн шинэхэн дугаартаа бид нэгэн бүтээлч эзэгтэйг урьж ярилцлаа. Банкны эдийн засагч мэргэжилтэй ч интерьер дизайны тухай бие даан судалж, гэрийнхээ интерьерийг гайхалтай шинэлэг байдлаар тохижуулжээ. Тэрээр "нялх хүүхдээ харан гэртээ сууж буй залуухан ээжүүд, эзэгтэй нар өөрийгөө хөгжүүлж, гэрийнхээ интерьерийг сэтгэлдээ нийцүүлэн урлан бүтээх боломжтой" гэдгийг онцолж байв. Ингээд бидний бэлтгэсэн "амттай" яриаг хүлээн авна уу.

Интерьер сонирхогч
Айгерим Руслан
Юун түрүүнд биднийг урьсанд баярлалаа. Их сайхан орчныг бүрдүүлжээ. Интерьер дизайныг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?
Баярлалаа. Танай сайтын уншигч нарт мэнд хүргэе. Би одоогоор нялх хүүхдээ харах гээд ажлаасаа чөлөө авчихсан, гэртээ байгаа. Хэдийгээр завгүй өдрүүд өнгөрч байгаа ч хүүхдээ өсгөж буй энэ цаг хугацаагаа шинэ хоббитой болох, өөрийгөө хөгжүүлэх боломж гэж би боддог. Багадаа интерьерийн тухай ном сэтгүүл унших, нэвтрүүлэг үзэх их дуртай хүүхэд байсан болохоор энэ чиглэлээр биеэ дааж суралцъя гэж шийдсэн. Ихэвчлэн Орос хэл дээрх эх сурвалжуудыг уншиж судалж байгаа. Бас өөрөө сонирхлоороо интерьер дизайны "Agmi decor ideas" фейсбүүк хуудас нээчихсэн. Уншиж мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцаж, санал бодлоо хуваалцах нь үр дүнтэй санагддаг.
Гэрийнхээ интерьер дизайны санааг хэрхэн бодож олсон бэ?
Оросын “IN MY ROOM” гэдэг youtube chanel-ийн “Room tour” цувралыг үзээд гэрийнхээ интерьер дизайны ерөнхий санааг олсон. Энэ сувгуудаар их сонирхолтой дизайны шийдлүүд болоод гэр ахуйн жижиг зөвлөгөө өгдөг юм. Тэдгээр санаа, зөвлөгөөг нэгтгээд аль болох минимал, тайван хөнгөн шийдлээр гэрээ тохижуулахыг хичээсэн.
Таны хувьд интерьерийн санаагаа гаргах хэр байсан бэ?
Анхны төсөөллөөр бол хурдан засвар эхлүүлж, шинэ тавилгууд авчихвал л болчих юм шиг санагдсан. Гэхдээ яг тулахаар хаанаас нь эхлэхээ мэдэхгүй, хэцүү сонголтуудтай нүүр тулж эхэлдэг юм билээ. Тийм болохоор нөхөр бид хоёр ярилцаад интерьер дизайны тухай олж мэдсэн шинэлэг санаануудаа нэгтгэсэн. Дараа нь мэргэжлийн хүнээс зөвлөгөө авсан. Мэдээлэл сайн цуглуулж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авсны дараа л засвар эхлүүлэх нь зөв санагдсан шүү. Мөн өрөөнүүдийн дундуур дам нуруу байхгүй учраас тохижуулахад илүү хялбар байсан.
Таны бодлоор гэрийн дотоод засал ямар байвал илүү таатай мэдрэмж төрүүлдэг вэ?
Хүн өдрийн ихэнх цагийг аль нэг барилгын дотор өрнүүлдэг дээ. Гэр, ажил, сургууль, сургалт, ресторан гээд л тооцож үзвэл дотоод орчин хүний амьдралд хэр нөлөөтэй байдаг нь ойлгомжтой. Заримдаа ямар орчин бүрдүүлснээс нь шалтгаалаад тухайн хүний дотоод ертөнц, мэдрэмжийг ч олж харах боломжтой гэдэг. Бидний хувьд гэрээ минимал шийдлээр тохижуулахын зэрэгцээ үнэ цэнэтэй элементүүдийг шингээхийг хичээсэн. Миний бодлоор гэр гэдэг тухайн гэр бүлийн үнэт зүйл, нандин дурсамжуудыг санагдуулдаг, тухтай, тохилог орчин байх хэрэгтэй гэж боддог.
Танай гэр бүлийг илэрхийлэх үнэт зүйлс, дурсамжтай декоруудаа танилцуулж болох уу?
Унтлагын өрөөний орны ард буй “аравч” их үнэ цэнтэй. Нагац эмээгээс ээжид минь өвлөгдөж надад ирсэн Казак үндэстний соёл нэвт шингэсэн зүйл юм. Үндэсний хэв шинжийг шингээхийн сацуу маш их хөдөлмөр, уран нарийн хийц шаарддаг учраас харьцуулахын аргагүй үнэт зүйл гэж боддог. Аравчныхаа хээ, өнгөтэй нь зохицуулаад унтлагын өрөөгөө этно стилиэр тохижуулсан. Манай нөхөр хөл бөмбөгт их дуртай хүн бий. Аяллаар явж байхдаа "Camp Nou" хөл бөмбөгийн талбай дээрээс авч ирсэн зүлэг гэрт маань байдаг. Ер нь л өөрсдийнхөө хүсэл сонирхол, хобби, үнэт зүйлийг илтгэсэн зүйлс гэрт маань их бий. Ийм дурсамжтай зүйлсийг ил байрлуулахаар өдөр бүр харж, сайхан эерэг мэдрэмж төрдөг.
Засвараа хэдий хугацаанд хийж гүйцэтгэсэн бэ?
Манайх энэ байрандаа 2018 онд нүүж орсон. Өмнө нь хоёулаа амьдардаг байхад тохижилт тун боломжийн санагддаг байсан ч хүүхэдтэй болсны дараа хүүхдэдээ тохируулан гэрийн зарим нэг хэсгээ засах, шинэчлэх шаардлагатай болсноор засвараа эхлүүлж байсан. Нэг сар гаруй хугацаанд хийж гүйцэтгэсэн. Энэ дундаас санаагаа нэгтгэх нь хамгийн их хугацаа шаардсан шүү.
Дизайны чиглэлүүдээс алийг нь баримталсан бэ?
Сүүлийн үед скандинав, модерн, минимал дизайн ноёрхож байгаа ч бид аль нэг чиг хандлагыг дагнан тохижуулахыг зориогүй. Хүүхдэд ээлтэй, зөөлөн эдлэл ихтэй хэрнээ саруулхан харагдахуйц шийдлийг сонгосон. Харин өнгөний сонголтын хувьд тайвшруулах үйлчилгээтэй өнгийг түлхүү ашигласан. Бас тод өнгөний хослолууд бий. Жишээ нь, ажлын өрөөнд шийдэмгий тод улаан хүрэн өнгийг сонгосон. Улаан өнгө бүтээмж, эрч хүч нэмдэг бол эсрэгээрээ зочны өрөөнд цайвар зөөлөн өнгө давамгайлж байгаа.
Интерьер дизайндаа тусгасан онцгой шийдлүүдээсээ хуваалцвал?
Өрөө гэж хуваалгүйгээр булан булангаар нь зориулалт гаргаж тохижуулах нь сонирхолтой юм шиг ээ. Жишээ нь, манай гал тогооны хэсэг их сонирхолтой. Энд суугаад кофе уунгаа дуртай номоо уншиж болохоор тохижуулсан. Заримдаа кофе шоп шиг мэдрэмж төрүүлдэг болохоор таалагддаг юм. Мөн би тасалгааны ургамал тарих дуртай болохоор удам бор, “тогосон сүүл” гэдэг нэртэй модлог ургамлыг авч зочны өрөөндөө байрлуулсан. Модлог ургамал эрүүл мэндэд ээлтэй бас интерьер дизайны хувьд гоёмсог декор болж чаддаг.
Загасны аквариум их сонирхолтой харагдаж байна шүү. Ямар нэртэй загас вэ?
Би жимс ногоо, тасалгааны мод тарих дуртай. Харин нөхөр маань загас тэжээх сонирхолтой. Гэрийнхээ ургамлуудыг би хариуцаж, загаснуудаа нөхөр маань хариуцдаг юм. Загаснууд маань Оскар гэдэг төрлийн жижиг махчин загас. Гаднаас нь харахад их гоё үзэмжтэй бас махчин төрөл учраас байнгын хөдөлгөөнтэй амьдардаг загас юм билээ.
Тавилга, зарим декоруудынхаа сонголтоос танилцуулбал?
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг зорьсон. Эрдэнэт хивс, Бэст буйдан, Номуда гэх мэт. Тавилгуудаа бол ихэнхийг нь захиалгаар хийлгүүлсэн. Харин модлог ургамлуудаа "Цэцэг ургамал" гэдэг газраас авсан.
![]() | Эрдэнэт Хивс: "Эрдэнэт хивсний гол түүхий эд болох Монгол хонины ноос нь эдэлгээ удаан, угааж цэвэрлэхэд маш хялбар, элдэв харшил үүсгэгчгүй тул эрүүл мэндэд олон ач тустай. Хэрэглээнээс гадна гэрийн интерьерт хөнгөн, дулаан, зөөлөн өнгө аяс бүрдүүлэх чамин элемент болж чаддаг онцлогтой. Модерн, минимал, контемпорари гээд аль дизайнд гайхалтай зохицох болно." |
![]() | Nomuda Home: "Хүүхэд бүр өөрийн дотоод ертөнц дэхь мөрөөдлийг нь амилуулах хувийн орон зайг хүсэмжилж байдаг. Сэтгэлд нь нуугдах тэрхүү чин хүслийг амилуулах цорын ганц зүйл бол Номуда хүүхдийн майхан. Сайн чанарын даавуу, өнгөлсөн мод, сур гэх мэт хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй материалаар хийдэг учраас эцэг эхчүүд Номуда майхныг сонгох дуртай." |
Засвар хийхээр төлөвлөж буй хүмүүст таны өгөх зөвлөгөө?
Хүн болгон ямар ч трендээр гэрээ тохижуулж болно. Гол нь өөрөө юунд дуртай байгаагаа мэдэх хэрэгтэй болов уу. Тэгээд өөрсдийнх нь үнэ цэнийг илэрхийлэхүйц зүйлсийг тусгаж, засвараа эхлүүлээрэй гэж хэлмээр байна. Мөн дэлгүүрт харж байсан тавилга гэрт тань зохицохгүй байх эрсдэл их учраас бэлэн програм ашиглаж, өөрөө байрлуулж, туршиж үзээрэй гэж зөвлөмөөр байна.
Ярилцсанд баярлалаа. Таны гэр бүлд сайн сайхныг хүсье.
Зочин
2020 / 08 / 24Goy boljee, hivs ni yamar zagwariin haanaas avsan hivs ym bol. Yag iim huuchin elegdtsen ym shig hivs avmaar baigaan.
Зочин
2020 / 08 / 25Erdenet hivs 🙂
Зочин
2020 / 07 / 10saihan
Зочин
2020 / 06 / 30Сайхан интерьер болж!
Зочин
2020 / 06 / 29Woooooow cool interior baina yostoi goy
Зочин
2020 / 06 / 29mundag bn amjilt
Зочин
2020 / 06 / 29Mongolchuud ih saihan amidardag boljee. amjilt husey.
Зочин
2020 / 06 / 29medremjtei mom yma thats cool interior!
Зочин
2020 / 07 / 03Маш их таалагдлаа. Зөвлөгөө авч болох уу?
Зочин
2020 / 07 / 03Sn bn uu, Agmi decor ideas page ruu maani handaj asuuh zuilsee asuuj bolnoo 😀