Шинээр Эрэлттэй Онцлох

Г.Билгүүн: Шангри-Ла оффис бол бизнесийн орчны топ хүрээлэл мөн

Өдгөө завгүй хэмнэлтэй “бизнес дүүрэг” дэх Шангри-Ла оффист залуу энтрепренеруудаас эхлэн амжилттай яваа олон эрхмүүд зорилго, төлөвлөгөөгөө боловсруулан ажилладаг билээ. Өнөөдрийн дугаартаа тэрхүү оффисын дотоод үйл ажиллагаа болоод та бидний хараахан анзаараагүй сонирхолтой шийдэл, зохион байгуулалтын тухай хүргэхээр Шангри-Ла оффисын түрээс хариуцсан ахлах ажилтан Г.Билгүүнийг урьж ярилцлаа. Тэрээр хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд Монголдоо аюулгүй байдал, үйлчилгээгээрээ хамгийн шилдэг нь Шангри-Ла оффис гэдгийг онцолсон юм.


Шангри-Ла оффисын түрээс хариуцсан ахлах ажилтан
Г.Билгүүн

Сайн байна уу? Юун түрүүнд уншигчдад маань Шангри-Ла оффисын тухай товч танилцуулж өгнө үү?

Сайн байна уу? Танай сайтын уншигч нарт мэнд хүргэе. Шангри-Ла төв нь анх 2016 онд ашиглалтад орсон бөгөөд их хотын төв цэгт хамгийн оновчтой байршилд байрладаг, олон  улсын стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор барилга юм. Шангри-Ла оффисын хувьд нийт 24 давхар бөгөөд 1-4 -р давхар нь барилгын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай иж бүрэн тоноглол бүхий инженерийн дэд бүтэц байрладаг ба 5 давхартаа Шангри-ла оффисын хөрөнгийн менежментийн баг маань ажилладаг. Харин барилгын 6,7-р давхруудад банк санхүү, консалтинг зэрэг үйлчилгээний байгууллагууд байрладаг бол 8-24-р давхруудад оффисууд байрладаг.   

Шангри-Ла оффисын хөрөнгийн менежментийн үйл ажиллагаа болон чиг үүрэг нь ямар байдаг вэ?

Аливаа барилга байгууламжийн хэвийн тогтвортой үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангахад зөв хөрөнгийн менежмент тун чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөрөнгийн менежментийн салбар нь Монголд хараахан сайн хөгжиж амжаагүй харьцангуй шинэлэг нэршил болохоор зарим уншигч тодорхой нарийн мэдээлэлгүй байж магадгүй юм. Шангри-Ла оффисын хөрөнгийн менежментийн баг нь түрээслэгчдийнхээ сэтгэл хангалуун тав тухтай нөхцөлийг бүрэн хангахад шаардлагатай бүхий л үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн хэд хэдэн мэргэшсэн бүтэцтэй. Түрээс маркетингийн алба, харилцагч үйлчилгээний алба, аюулгүй байдал, инженер техникийн алба гэх мэт.

Бусад оффисын барилгаас ялгарах гол давуу талаа юу гэж тодорхойлох вэ?

Бизнесийн алтан дүрэм байдаг даа. Оновчтой байршил их чухал. Шангри-Ла Оффис хамгийн орчин үеийн техник технологийн шийдлийг бүрэн тусгасан бүтээн байгуулалт бөгөөд Улаанбаатар хотын хамгийн шилдэг байршилд оршдог. Хоёрдугаарт, үл хөдлөх хөрөнгийг илүү үнэ цэнтэй болгодог зүйл бол аюулгүй байдлын баталгаа юм. Та болон таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө аюулгүй найдвартай байна гэдэгт бүрэн итгэлтэй байх нь маш чухал. Мэдээж ямар ч эрсдэлгүй гэж байхгүй. Гэхдээ гал түймэр, газар хөдлөлт, байгалийн бусад гамшиг гэх мэт бүхий л боломжит эрсдэлийг бүрэн тооцож, хор хохиролын хэмжээг хамгийн бага байлгах урьдчилсан арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлснээрээ Шангри-Ла оффис илүү үнэ цэнтэй. Мөн Шангри-Ла цогцолбор иж бүрэн эрсдэлийн даатгалыг хийсэн байдаг. Үүн дээр нэмээд барилгын бүхий л хийц, инженерийн болон галын тоног төхөөрөмжийг тогтмол шалган найдвартай ажиллагааг нь баталгаажуулж байдаг. Гуравт, бизнесээ шинэ төвшинд гарган ахиулах, шинэ түншлэгчтэйгээ гар нийлэн ажиллах боломжийг бүрдүүлсэн бизнесийн таатай хүрээллийг энд бүрдүүлснээрээ онцлог.

Олон улсын ямар ямар стандартууд хэрэгждэг вэ? Тодорхой хэдээс нь нэрлэж болох уу?

Олон улс даяар оффисын барилгад ерөнхийдөө хүний эрүүл мэндэд хоргүй, аюулгүй, таатай орчныг бүрдүүлсэн байхыг шаарддаг. Үүнээс хамгийн онцлох үзүүлэлт бол дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй агаарын бохирдлоос үйлдэлтэй барилгын дотоод агаарын чанарын үзүүлэлт юм. Барилга доторх агаарын чанар хүний эрүүл мэндэд ямар ч хор хөнөөл үзүүлэхээргүй байна уу, үгүй юу гэдэг бол оффисын барилгын нэгэн гол шалгуур л даа. Зөвхөн манай оффисын барилга гэлтгүй Шангри-Ла цогцолбор бүхлээрээ тухайлбал Шангри-Ла зочид буудал, Худалдааны төв, Үйлчилгээт орон сууц нь PM 2.5 буюу хамгийн жижиг, хамгийн аюултай тоосонцрыг шүүж цэвэр агаараар хангадаг "электро статик" шүүлтүүр бүхий иж бүрэн агаарын хангамжийн системтэй.  Энэ цогц систем нь одоохондоо Монголдоо ганцхан Шангри-Ла цогцолборт байдаг. Тиймээс Шангри-Ла цогцолбор маань агаарын бохирдолгүй буюу цэвэр агаараар үргэлж сэлгэгдэж байдаг гэсэн үг. Дээр нь нэмж онцлоход барилгад ашиглагдсан бүхий л материал гал дэмждэггүй, байгалийн зарим онцгой нөхцөл байдалд тэсвэртэй бөгөөд олон улсын стандартыг чанд мөрдөж баригдсан.

Шангри-Ла цогцолбор маань агаарын бохирдолгүй буюу цэвэр агаараар үргэлж сэлгэгдэж байдаг.

Шангри-Ла оффисын аюулгүй байдлын тухайд?

Шангри-Ла оффисын аюулгүй байдлын албанд нийт 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг. Аюулгүй байдлын хувьд Шангри-Ла оффис нь дотооддоо тэргүүлэх эгнээнд зүй ёсоор багтдаг юм. Олон улсын болоод Монголын томоохон компаниас гадна хэд хэдэн улсын элчин сайдын яамны оффис энд байрладаг. Эдгээр томоохон компаниуд манай оффисын барилгыг сонгосон гол үзүүлэлт нь аюулгүй байдлаа дээд зэргээр хангаж ажилладагтай маань холбоотой гэж бодож байна.

Харилцагч үйлчилгээний төвийн үйл ажиллагааны чиглэл?

Түрээслэгчдийн зүгээс ямар нэгэн зүйл шаардлагатай болох үед манай харилцагчийн үйлчилгээний албанд хандахад хангалттай. Энэ алба аливаа хүсэлтийг түргэн хугацаанд шийдвэрлэх үүрэгтэй. Нэг ёсондоо түрээслэгчийн тав тух, хэрэгцээтэй зүйлсийг бүрдүүлж ажиллахад голлох үүрэг гүйцэтгэдэг газар бол харилцагч үйлчилгээний төв юм.

Шангри-Ла оффист бизнесийн орчны бүхий л топ хүрээлэл компаниуд ажилладаг. Энэ компаниуд хоорондоо хэр холбоотой ажилладаг вэ?

Маш олон компаниуд энд түншилж ажиллаж байгааг харахад таатай байдаг. Ер нь Шангри-Ла оффист байрлаж буй нийт ажилчдын хүрээлэл, харилцаа нь ажил хэргийн олон давуу талыг бий болгодог. Харин бидний зүгээс “Networking event” хэмээх арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд энэ үеэр компаниуд хоорондоо хамтран ажиллах боломж нээгддэг гэж хэлж болно. Манайд салбар бүрдээ тэргүүлэгч, томоохон компаниудаас эхлээд өсөлттэй яваа старт-ап компаниуд ч байрладаг. Бизнес хамтрагчид ойрхон байрлана гэдэг цаг хугацаа хэмнэхээс гадна үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэхэд ч нөлөөлөх давуу талтай. Хүсэл эрмэлзэл, зорилгоор дүүрэн компаниуд энд ажилладаг учраас бид ч гэсэн дагаад илүү хариуцлагатай хандаж, хүндэтгэлтэй, найрсаг харилцааг бий болгон ажилладаг.

Бидний зүгээс “Networking event” хэмээх арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд энэ үеэр компаниуд хоорондоо хамтран ажиллах боломж нээгддэг гэж хэлж болно.

Энэ олон үйлчилгээний байгууллага болоод оффисууд байрлаж буйн хувьд лифтний асуудал их чухал юм шиг санагдлаа. Шангри-Ла оффист хэдэн лифт ажиллаж байгаа вэ?

Тийм шүү, бид хүний урсгалыг тооцоолон лифтний хүчин чадлаа маш сайн шийдсэн. Шангри-Ла оффисын барилгад 21 хүний багтаамжтай нийт 6 лифт байрладаг. Энэ нь секундэд 2.5 метр хурдлах чадалтай стандарт хангасан лифт юм.

Улаанбаатар хотын зайлшгүй хөндөгддөг асуудал бол авто машины зогсоол шүү дээ. Шангри-Ла төвд хэдэн автомашины зогсоол байдаг вэ?

Дэлхийн стандартад нийцсэн гэдгийн бас нэгэн учир нь авто зогсоол, хүний урсгалыг маш зөв тооцоолсонд оршиж байгаа юм. Тиймээс автомашины зогсоолын хувьд манайд хэзээ ч асуудал үүсдэггүй. Учир нь Шангри-Ла төв маань 400 гаруй автомашины зогсоолтой. Энэ нь их хотын завгүй хэмнэлтэй, өдөр бүр хүний хөдөлгөөн ихтэй байдаг байгууламжийн хувьд маш хангалттай тоо юм.

Шангри-Ла төв маань 400 гаруй автомашины зогсоолтой.

Мэдээж хотын төв цэгт сүндэрлэн орших Шангри-Ла оффист ажиллах нь нэр төрийн хэрэг байдаг болов уу. Ер нь ямар шалгуурыг хангасан компанитай танайх хамтран ажилладаг вэ?

Манай оффис зорьж ирсэн хүн болгонд нээлттэй. Мэдээж тодорхой хэдэн шаардлага бий. Албан ёсны үйл ажиллагаатай компани мөн үү, тогтвортой хамтран ажиллах боломжтой юу гэх мэт харилцан итгэлцэл, албан ёсны харилцаанд үндэслэж түрээслэгчдээ сонгодог.

Зөвхөн оффисын ажилчдад олгодог хөнгөлөлтүүд бий юу?

Манай зочид буудлын хоолны газрууд Hutong ресторан, Café Park, Lobby lounge, дээр нь Шангри Ла төвийн Sport club болон Худалдааны төвийн зарим  дэлгүүрээр байнга хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. Цаг завгүй амьдралын хэмнэлтэй өнөө үед өөрийн оффисын дэргэдээс хүнсээ цуглуулаад гэртээ харих боломжийг ханган Шангри-Ла удалдааны төвд "Good Price" сүлжээ дэлгүүр тун удахгүй нээгдэх гэж байна. Цаашилбал, кино, үзвэр үйлчилгээ, ресторан, гоо сайхны салон гээд хэрэгцээний бүх зүйлс нэг дор байрлаж байдгаараа онцлогтой. Тэр бүгдэд оффисын ажилчид тодорхой хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Шангри-Ла оффист ажиллаж байгаагийн сайхан зүйлс болон энэ том байгууламжийн үнэт зүйлийг юу гэж боддог вэ? 

Шангри-Ла оффист байрлаж буй биет зүйлсээс гадна харьцуулшгүй үнэт зүйл нь хүмүүсийн харилцаа, хүрээлэл гэж боддог. Бие биедээ маш хүндэтгэлтэй, найрсаг харилцдаг, хамтран ажиллахад хариуцлагатай байдаг нь хамгийн сайхан. Бүх зүйл нэг стандарттай байна гэдэг ажиллахад хүртэл туйлын хялбар. Стандартын дагуу ажлаа хийсэн л бол ямар ч эргэлзээтэй, төвөгтэй зүйл тулгарахгүй. Монголын чимэг болсон хэдэн байгууламжийн нэг нь Шангри-Ла шүү дээ. Үүний нэг хэсэг болон ажиллаж байгаа минь миний хувьд бахархалтай санагддаг шүү. Би Шангри-Ла оффисыг хүмүүст санал болгож байгаадаа үргэлж аз жаргалтай байдаг. Олон улсын стандарт, тэргүүлэгчдийн хүрээлэл, манлайлагчдын хэв маяг гээд энэ орчноос суралцах зүйлс их бий.

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Шангри-Ла Оффис – Хөрөнгийн Менежментийн Газар: 8811-0327, 8810-4100

Таны бизнесийн орчны топ хүрээлэл

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

2 Сэтгэгдэл

Зочин

2020 / 06 / 18
Хариулах

niiice shangri-la ajilladag boloh ymsaaan…muruuudul bieleh bhaa udahgui

0

Зочин

2020 / 06 / 18
Хариулах

ugasaa l shangri-lad l top-uud n bairlaj baigaa bizde umnuh deer orchihson baisan Mcs haan has ntr

-1