Хөшиг шинээр авах гэж буй, хөшгөө солихоор зэхэж байгаа бол энэхүү ярилцлагаас хэрэгтэй мэдээллээ олно гэдэгт итгэлтэй байна. Учир нь хэрэглэгчдийн таашаалд нийцэхүйц дээд зэргийн тансаг хөшиг урладаг “EMERALD Сийд” компанийн захирал, хатагтай Б.Нямсүрэнтэй уншигч та бүхнийг уулзуулж байна. Магадгүй албан өрөө, өргөө гэртээ яг тохирсон хөшгийг хэрхэн сонгох тал дээр эргэлзэж буй бол энэ ярилцлага танд тус болох нь дамжиггүй.

“EMERALD Сийд” компанийн захирал
Б.Нямсүрэн
Сайн байна уу? Юуны түрүүнд та компанийнхаа үйл ажиллагааны талаар уншигчдад дэлгэрэнгүй танилцуулж өгнө үү?
Баярлалаа. Танай сайтын хамт олонд, уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Урин цаг ирсэн болоод ч тэр үү цонхныхоо хөшгийг сольж өөрчлөх гэсэн хүмүүс манайд их хандаж байна. Мөн хорио цээрийн дэглэмийн үед зарим эзэгтэй нар гэртээ ихэнх цагаа зориулж байгаа зэргээс үүдэн бүсгүйчүүд гэр орноо гоёх, янзлах цаг зав, хоббитой байна уу даа гэж харж байна. Биднийг зориод ирсэн хүмүүст зөвхөн авахыг хүссэн хөшгийг нь өгөөд гаргадаггүй л дээ. Тэдний бодол, саналыг сонсож хүлээн авна, харилцан ярилцаж, гэрийнх нь дотоод засалд тохирсон хөшиг сонгоход нь тусалж зөвлөдөг. Ийм иж бүрэн үйлчилгээг үзүүлсээр манай дэлгүүр арав шахам жил болсон. Харин компани маань байгуулагдаад 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Аль болох чанартай, тухайн цаг үеийнхээ тренд хөшигнүүдийг хэрэглэгчдэд хүргэх зорилгоосоо ер хазайлгүй 2009 оноос хойш энэ салбарт хөл нийлүүлж ирлээ. Одоо манай компани 2 салбар дэлгүүртэй, хөшиг, тюльнээс гадна орны бүтээлэг, ор хөнжлийн даавуу, гоёлын дэр зэрэг гэр ахуйн бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж борлуулдаг болоод байна.
Танайх тэгвэл бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг улам олшруулж байгаа юм байна. Emerald curtain shopгэхээр олон хүн мэдэж буй нь ажиглагддаг. Анх дэлгүүрээ байгуулсан үеийг одоогийнхтой харьцуулбал хөшигний тренд хэр зэрэг өөрчлөгдсөн бол?
Арав гаруй жилийн өмнө Монголд 40 орчим хөшигний дэлгүүр байсан гэж яригддаг. Одоо бол мэдээж олон болж энэ салбар хурдацтай хөгжиж байна. Тухайн үед классик хээтэй, зузаан хөшиг нэлээд эрэлттэй байсан тул бараг дэлгүүр болгонд сонгодог хэв маягийн хөшиг зонхилж байлаа. Харин одоо минимал, модерн чиглэлийн тааран, даавуун, нимгэн, хөнгөн материалтай хөшигнүүд тренд болж байх жишээтэй. Нийгэм илүү хөгжиж, барилгын салбарын өсөлт нэмэгдэхийн хэрээр шинэ орон сууц, оффис олноор бий болж, үүнийг дагаад интерьер дизайны чиг хандлагууд түргэн хувьсан солигдож байна. Энэ дэвшилт байдал хөшигний загвар, хийцэд зохих ёсоор нөлөөлж байгааг анзаарч болно. Хүмүүс ч илүү олон шинэ зүйлийг эрэлхийлж, туршихыг хүсдэг болсон бөгөөд цаашид максимал дизайны нөлөөгөөр тод өнгө давамгайлах болов уу гэсэн хандлага ажиглагдаж байна.
Та бүхэн хөшигнийхөө эд материалыг хаанаас оруулж ирдэг вэ. Ижил төрлийн бусад газраас ялгарах онцлогийнхоо тухайд тодруулж хэлнэ үү?
Монголчууд зөвхөн хөшигний тухайд ч бус ер нь бөс даавууны талаар эртний соёлтой улс гэдгийг гаднынхан сайн мэддэг. Компанийнхаа ажлаар жил бүр олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг үзэсгэлэн яармагт оролцоод явж байхдаа үүнийг тод мэдэрдэг. Бид олон улсад батлагдсан зохих стандарт бүхий чанарын тэмдэгтэй, хамгийн сүүлийн үеийн загварын хөшигний өнгө материалаас сонгож авчран, хэрэглэгчдэд хүргэдэг. Герман, Итали, Турк, Хятадын хамтрагч, түншүүд маань ч бидний хүссэн бүхий л өнгө, загварын даавуу материалыг өргөн сонголттой нийлүүлж байгаа нь талархууштай. Манай салбар дэлгүүрүүдээс хөшиг захиалж, худалдан авч буй үйлчлүүлэгчдэд бид дээр дурдсан зөвлөх үйлчилгээг давхар явуулдаг. Тухайн айл өрх, албан газрын цонхнуудын байрлал, өндөр нам, өргөн нарийн зэргийг шаардлагатай бол газар дээр нь очиж үзнэ. Байрны дотоод зохион байгуулалт, бүтэц, интерьер дизайныг шинжинэ, хэмжээ авна. Мөн хэрэглэгч, захиалагчтайгаа сайтар ярилцаж түүний өнгө будгийн сонирхол зэргийг ч мэдэх хэрэгтэй. Энэ мэт “судалгаа”-ны гэмээр ажлынхаа дараа тэдний сонгосон материалаар донж, хийц маяг оруулан оёдолчид маань хөшиг урладаг. Мэдээж дизайнерын гаргасан зураг, төсөл чухал үүрэгтэй. Хөшиг худалдаж авахгүй ч манайхаас зөвлөгөө аваад гардаг олон үйлчлүүлэгч бий. “Баярлалаа. Хөшиг гэдэг чинь зүгээр л дөрвөлжин даавууг дөрвөн талаас нь оёод зүүхийн нэр биш юм байна. Танай зөвлөх үйлчилгээнээс маш их зүйл мэдэж авлаа” гэсэн нэг хэрэглэгчийн үг үнэхээр сайхан санагдаж байсан.
Emerald curtain shop-ын зөвлөх үйлчилгээний талаар сонсоход таатай байна. Хөшиг бол интерьер дизайны нэг илэрхийлэл гэж ярьдаг. Энэ тухайд уншигчдад хандаж товч зөвлөгөө өгнө үү?
Аливаа байр, орон сууцны интерьер дизайны хамгийн чухал хэсэгт цонх ордог бөгөөд цонхны салшгүй нэг деталь бол хөшиг юм. Хөшиг өөрийн өвөрмөц бүрдэл эд ангиудаар онцгойрохын зэрэгцээ дотоод заслын хамгийн чухал декорт тооцогддог. Хөшгөөр дамжуулан орон зайг том эсвэл жижиг харагдуулж, интерьер заслын бусад зүйлийн нийлэмжийг цогц харагдуулахад нөлөөлж болно. Ер нь бол, цонхны байрлалыг эхлээд анхаарах хэрэгтэй. Наран талдаа юм уу, хойшоо харсан цонх уу гээд л. Өдрийн хэдэн цагт байгалийн гэрэл илүү тусдагийг ч анзаарах нь чухал. Учир нь байгалийн гэрэлтүүлэг хэр байгаагаас хамааран ямар өнгийн, ямар материалтай хөшиг хэрэгтэйг ерөнхийд нь тодорхойлж болдог. Мөн тухайн газар нутгийн цаг уурын нөхцөл, улиралд тохируулан хөшгөө сонговол илүү зохимжтой. Жишээ нь, хүйтний улиралд хотын төвөөс зайдуу хауст амьдардаг бол зузаан, магадгүй давхар материалтай, тод өнгөтэй хөшиг тохиромжтой. Харин зуны цагт нимгэн, хөнгөн материалтай, байгалийн өнгө давамгайлсан хөшиг илүү таатай орчныг бүрдүүлдэг. Түүнчлэн өрөөний зориулалтаас шалтгаална. Сүүлийн үеийн орон сууцны барилгуудад Гал тогооны хэсгийг Зочны өрөөтэй нэг болгосон хэв маяг зонхилох болсон тул эдгээр өрөөний хөшигний сонголт яг ижил төвшинд яригдах болсныг онцлох нь зүйтэй. Тэгэхээр тухайн хөшгийг хаана хэрэглэгдэх зориулалт, өнгөний нийлэмж, дизайны зохицлоор гэхчлэн маш олон талаас нь төлөвлөн оёж урлах, захиалагчийн гэрт өлгөж байрлуулах шаардлагатай болдог. Хэрэглэгчид маань хөшиг сонгохдоо өөрийн сонирхлыг мэргэжлийн хүний зөвлөгөөтэй сайтар уялдуулж, чанартай, эрүүл мэндэд хоргүй материалтайг нь авч хэрэглэвэл сайн гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэж бодож байна.
Загвар хийцийн хувьд өрөө тасалгааг сайхан харагдуулахаас гадна хөшгөөр дамжуулж өөр ямар давуу талыг бий болгох боломжтой вэ?
Орчин цагийн технологийн дэвшлүүд хөшигний салбарт нэлээд нөлөөтэй болж байна. Гал дэмждэггүй, цахилгаанжихгүй, нарны хэт ягаан туяанаас 100 хувь хамгаалдаг хөшигний материалууд аль хэдийн зах зээлд нэвтэрсэн. Түүнчлэн эрүүл мэндэд ээлтэй, экологийн материал түлхүү оролцсон хөшигнүүд ч бий болсон. Зөвхөн салхи, хүйтний нөлөөг бууруулах, нарны гэрлээс зуны цагт хамгаалах зэргээр хөшигний ач тус хязгаарлагдахаа больжээ. Өрөө тасалгааны эргэн тойрны эрүүл ахуй, тэр дотроо хамгийн гол нь хүний биеийн эрүүл мэнд, орчны болоод ахуйн “эрүүл” байдалд анхаарч түүнд суурилсан технологи бүхий даавуу, эд материал бусад зүйлсээр өндөр хөгжилтэй орнууд хөшиг үйлдвэрлэх болсоор удаж байна.
Хөшигний эдэлгээ болон насжилтын тухайд хүмүүс янз бүрийн ойлголттой байдаг. Зарим нь нэг хөшгөө удаан хэрэглэж байхад нөгөө нь олон солих жишээтэй?
Мэдээж тухайн айлын болон хувь хүний эдийн засгийн чадавхаас хамаарч хөшиг олон дахин худалдаж авах, хуучнаа солих зэрэг асуудал нь тэдний л хэрэг. Хүсэж мөрөөдөж орсон байр сууцандаа хамгийн их сэтгэлдээ таарч нийцсэн хөшиг хийлгээд зүүчихсэн, тэр нь интерьер засалд нь гайхалтай сайхан зохицдог айл бол тэр бүр хөшгөө солиод байхгүй л болов уу. Хайртай, биед эвтэйхэн хувцсаа солих дургүй байдагтай л адил юм. Хөшигний эдэлгээний тухайд туршлагаас үзэхэд дунджаар 5-10 жил байх шиг ажиглагддаг. Зарим танил хэрэглэгч маань “танайхаас авсан хөшгөө есөн жил, найман жил хэрэглэж байна” гэж ярьдаг. Зузаан, чанартай, гоёмсог, тансаг зэрэглэлийн хөшиг авсан хүмүүс байсан л даа. Бас зун болохоор тэр хөшгөө далд хийгээд хөнгөн нимгэн өөр хөшиг хэрэглэдэг тухайгаа хуучилсан. Ингээд бодохоор хүмүүсийн хэрэглээний соёл, хүсэл сонирхол, эдийн засгийн чадамж, гэнэтийн зүйл буюу хөшиг урагдах, толбо тогтох, өнгөө алдах зэрэг нь хөшигний эдэлгээ, насжилтад нөлөөлдөг талтай ч монголчууд дийлэнх нь тогтвортой хэрэглэгчид байдаг.
Танай дэлгүүрийн хамгийн сүүлийн үеийн шинэ сониноос сонсмоор байна. Удахгүй наадам ч болох нь. Баяраар эзэгтэй нар гэрээ гоёх дуртай байдаг даа…?
Тийм ээ, цар тахлын үед уламжлалт сайхан наадмаа хязгаарлагдмал төвшинд даруухан тэмдэглэхээр болсон ч улс орон, иргэд бүгд хамтарч аюулт өвчний эсрэг тэмцэж, хамгаалж чадаж байгаа нь бахархууштай юм. Баяр даруухан болно, манайд зочин ирэхгүй гээд эзэгтэй нар гэрээ гоёхгүй байж чадна гэж үү. Манай дэлгүүрт ирж сэтгэлдээ нийцсэн хөшгөө сонгоод аваарай гэж урьж байна. Бид хөшигний өнгө материалыг кодолж, 3D рендэр болгох тал дээр сүүлийн үед төвлөрч ажиллаж байна. Мөн хэрэглэгчдэдээ дуулгах нэг сайхан мэдээ гэвэл, онлайн платформууд болох Ард шоп, Shoppy.mn, төлбөрөө 4 хуваан төлөх боломжтой Storepay апплекейшн зэрэгт манай компани нэгдээд байна. Түүнчлэн, Голомт банкинд анх удаа "Лакшири хөшигний зээл" гэдэг зээлийн бүтээгдэхүүнийг батлуулж чадлаа. Үүнээс өмнө хэрэглэгчид буйдан, хивс, цахилгаан бараа зэргийг зээлээр авч болдог ч “Хөшигний зээл”-ийн үйлчилгээ байхгүй байсныг ийн шийдэж чадлаа. Энэ мэтээр цаг үедээ зохицсон, дэвшилттэй илүү шинэлэг зүйлийг Хөшигний салбарт нэвтрүүлж эхлээд байна. Ер нь төлбөрийн уян хатан нөхцөл бол хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ хандсан хамгийн таатай боломж юм. Бид ч үүндээ сэтгэл ханамжтай байгаа.
Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Салбарууд: Хан-Уул дүүрэг, Мишээл барилгын их дэлгүүр | 94 тоот | Emerald Curtain Shop Сvхбаатар дvvрэг, Сеvлийн гудамж, Чонон-Берте тев, 1 давхар.
Харилцаx утас: 70106680, 99016680, 95956680
Зочин
2020 / 06 / 20Хөшиг бол тансаг үнэтэй хэрэглээ , гэхдээ хөрьцаа бол биш байлээ шүү анхөарна биз дээ !!. Нэг удаа ороод хэржгцээ байсан ч дахиад ормоорнүй санагдсан шүү !!!
Зочин
2020 / 06 / 18Duudee amjilt husie baharam busgui shuu
Зочин
2020 / 06 / 18saihan hushig sain saihiig avchirdag gdg shuu
Зочин
2020 / 06 / 16Материалын сонголт үнэхээр таалагдсан. Гэхдээ харилцаандаа анхаарах хэрэгтэй санагдсан. Гэхдээ үнэхээр ажилдаа хайртай хүн байна. Шинэлэг зүйлс нэврүүлэх гэж хичээж байгаал нь баяр хүргье
Зочин
2020 / 06 / 16Mash saihan hunleg oynlag busguidee ajiliin amjilt husie.daraa hoshig abna
Зочин
2020 / 06 / 15Ажилд нь амжилт хүсье
Зочин
2020 / 06 / 17Манай Нямаа мундаг ажилсаг дайчин бүсгүй шүү. Материалын сонголт маш сайн, загварын өндөр мэдрэмжтэй. Ажилд нь улам их амжилт хүсье.
Зочин
2020 / 06 / 17Эмэралдын хөшиг үнэхээр чанартай. Олон жил хэрэглэж бн. Бас сайхан зөвлөгөө өгдөг. Мэдлэг түгээж байгаа сайхан эмэгтэй байдаг. Та бүхэнд баярлалаа гэж хэлнээ. Маш сайхан уншууштай яриа болжээ. Ийм л ойлгомжтой сайхан ярьдаг нь таалагддаг. Сайхан ярилцлага байнаа
Зочин
2020 / 06 / 15Мундаг эмэгтэй юм аа. Би хөшгийг нь авч байгаагүй ч дэлгүүрээр нь ороход маш сайхан сэтгэгдэл төрүүлж байсан. Зээлийн үйлчилгээг амжилттай нэмтрүүлсэнд баяр хүргэе!