Шинээр Эрэлттэй Онцлох

Shangri-La Office – Inspiring Office Spaces in UB / Series 2

Бизнесийн салбар дахь манлайлагчдын хүрээлэл, дээд зэрэглэлийн үйлчилгээ, зөвлөгөө, оновчтой байршил зэрэг нь бизнесийн дараагийн амжилттай нүүдлийг шинэ шатанд тодорхойлж байдаг. Энэ ч утгаараа олон улс даяар бараг бүх л компаниуд өөрийн гэсэн онцгой интерьерээр өрсөлдөж, ажлын бүтээмжийг орчноороо дамжуулан өсгөх шинэ “давалгааг” үүсгээд буй. Тиймээс бид энэхүү цуврал нийтлэлийнхээ хүрээнд интерьертээ шинэ шилдэг шийдлийг хэрэгжүүлсэн оффисыг та бүхэнд танилцуулж байна. Магадгүй оффистоо засвар шинэчлэл хийхээр зэхэж буй бол урам зориг санаа авах нийтлэл тань гарцаагүй энэ байх болов уу.

Бидний зорьсон эхний оффис бол авто замын бүх төрлийн түүхий эд, материалын үндэсний үйлдвэрлэгч, борлуулагч БИТУМИНА МОНГОЛИА компани байв. Импортын бүтээгдэхүүнийг орлож, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй тэдний ажлын орчин тун өвөрмөц. Модерн индустриал дизайны чиг хандлага эндээс тод харагдах бөгөөд тасалгааны навчит ногоон ургамлаар чимэглэсэн нь онцгой сэтгэгдэл үлдээсэн юм. Ажлын ачааллаас түр хөндийрч чөлөөт цагаа өнгөрөөх ажилчдын хэсгийг маш содон шийдлээр тохижуулсан ба энэ хэсэгт ширээний хөл бөмбөг байрлуулжээ. Энэхүү оффисын интерьер дизайныг тэд Ай мэйд ап ХХК-ийн Б.Батзаяа дизайнераар хийлгэсэн гэв. Мэдээж Шангри-Ла оффисын том давуу тал болох оновчтой байршлыг ашиглан нийслэл хотын өнгө төрхийг оффис дотроосоо илхэн харж болохоор байв.

Амралтын хэсэг, уулзалтын өрөө ↑

Холыг тольдох хэсэг, Кофе булан ↑

Амралтын хэсэг, Оффис ↑

Банк санхүү, хөрөнгө оруулалтын бодлого төлөвлөгөө боловсруулдаг энэ салбар дахь томоохон тоглогч, манлайлагчдын нэг Нэткапитал компанид зочилсон юм. Санхүүгийн бүтээгдэхүүний үлгэр жишээ загварыг бий болгон, тогтвортой өсөлтийг бий болгохын төлөө хичээнгүйлэн ажилладаг тэдний оффисыг дотроос нь харцгаая. Тэд ихэнх тавилгаа үндэсний үйлдвэрлэгч АНУН-аас сонгосон байх ба орчин цагийн оффист хэрэглэгддэг дэвшилтэт шийдлүүдийг мөн цогцлоосон байв. Тэдгээр шинэлэг шийдлүүдийн нэг болох оффисын сүүлийн үеийн чиг хандлага Huddle Room-ыг бий болгожээ. Өнгөний сонголтын хувьд тогтвортой тод, суурь өнгөнүүдийн нийлэмжийг агуулсан ба бүтээлч хандлагыг дэмжсэн өвөрмөц элементүүдээр орон зайг дүүргэсэн нь таатай сэтгэгдэл төрүүлсэн билээ.

Угтах хэсэг, Хурлын өрөөнүүд ↑

Оффис ↑

Хооллох хэсэг, хэвлэл бичиг хэргийн хэсэг ↑

Бидний сайн мэдэх CU болон LADA автомашин, бетон зуурмагийн үйлдвэр, барилгын материалын нийлүүлэлт гээд салбар бүрт амжилттай ажиллаж буй компаниудын нэгдэл Premium групп компанийн оффисыг та яг одоо харж байна. Үндэсний хэмжээнд томоохон бүтээн байгуулалт, хөгжлийг авчирч буй тэдний оффис Шангри-Ла оффисын 23 давхарт дангаараа байрладаг. Нээлттэй орон зайн төлөвлөлт, олон тод өнгөний нэгдэл, загасны аквариум гээд энд сонирхолтой шийдлүүд дүүрэн. Мөн энэ оффист авьяаслаг зураачдын онцгой бүтээлүүд болох гайхалтай уран зургууд байрласан байгааг харж болно. Ажлын орчин гэхэд хэт албархаг бус чөлөөтэй, бүтээлч уур амьсгал давамгайлсан өвөрмөц интерьерийг бүрдүүлж чаджээ.

Угтах хэсэг ↑

Өрөөнүүд ↑

Хурлын өрөөнүүд ↑

Оффис ↑

Банк санхүүгийн байгууллага гэдэг вальютын ханш, хувьцаа, хөрөнгө оруулалт гээд эдийн засгийн хамгийн сүүлийн мэдээллүүд дээр үндэслэн хэтийн бодлого төлөвлөгөө боловсруулдаг онцгой статустай газар билээ. Мөн хөрөнгөө хадгалж, өсөн нэмэгдэх үнэ цэнийг бүтээх нь манлайллын шинжтэй гэмээр. Харин бидний дараагийн зочилсон Капитрон банкны оффис дахь уламжлалт модон хийцтэй авдар тэдний ажил үүргийг илтгэх онцгой элемент мэт санагдсан юм. Интерьерээ бүхэлд нь цагаан цайвар өнгөөр дагнан шийдсэн ба саруул, динамик шинжтэй орон зайг бүрдүүлжээ.

Угтах хэсэг ↑

Деталиуд ↑

Хүлээлгийн хэсэг ↑

Оффис ↑

Аз жаргалтай ажиллана гэдэг хэтийн том амжилтын эхлэл билээ.

Шангри-Ла Оффис – Хөрөнгийн Менежментийн Газар: 8811-0327, 8810-4100

Таны бизнесийн орчны топ хүрээлэл
Үргэлжлэл бий…

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

8 Сэтгэгдэл

Зочин

2020 / 06 / 10
Хариулах

Дрожний хувьд үнхээр сайхан юм аа. POLARIS DEPARTMENT 3 давхарт байдаг TOLI BRAND-ийн дрожнууд шүү.

0

Зочин

2020 / 06 / 07
Хариулах

WOOOOOW
Ямар гоё юм бээ!

0

Зочин

2020 / 06 / 05
Хариулах

esvel ICC -g uzi

0

Зочин

2020 / 06 / 05
Хариулах

Daraa n centraliig gargaarai plss

0

Зочин

2020 / 06 / 04
Хариулах

zuragnuudaa compress shaa l daa unshihgui bnshd

2

Зочин

2020 / 06 / 04
Хариулах

hurdan net avaach

1

Зочин

2020 / 06 / 04
Хариулах

uneheer setgel hudlum office uud baina

0

Зочин

2020 / 06 / 04
Хариулах

yamar goy yum beeee! love it ! iim officed suuj ajilah yumsan gj ih muruuddug shuu

0