Шинээр Эрэлттэй Онцлох

Shangri-La Office – Inspiring Office Spaces in UB / Series 1

Залуу энтрепренеруудаас эхлээд амжилттай яваа бизнесмен эрхмүүдийн төвлөрч суудаг өвөрмөц шийдэлтэй оффисоор уншигч та бүгдийг аялуулах цоо шинэ цуврал нийтлэл маань эхлэж байна. Энэ удаа бизнесийн тасралтгүй урсгал хөвөрч байдаг нийслэлийн төв цэгт сүндэрлэн орших Шангри-Ла оффисыг бид зорьсон юм. Зөвхөн гаднаас нь хараад л өнгөрдөг энэхүү гоёмсог барилгын дотоод заслыг анх удаа interior.mn болон Шангри-Ла оффис хамтран олны хүртээл болгож буй нь энэ билээ. Ингээд хамтдаа тэдгээр нууцлаг оффисыг дотроос нь харцгаая!

Эхний зочилсон оффис бол брэнд хөгжүүлэлт, маркетинг борлуулалтын зөвлөх үйлчилгээний олон жилийн туршлагатай Brand Arte байсан юм. Шинэ брэнд бүрийг өсгөн хөгжүүлж, зах зээлийн ширүүн өрсөлдөөнд бэлтгэдэг тэдний оффис бүтээлч, шинийг эрэлхийлэгчдийн "лаборатори" мэт өвөрмөц санагдсаныг нуух юун. Сонгодог хэв маягийн чамин хийцтэй сандал болон хүлээлгийн ширээ тус оффисын интерьерийг гайхалтай чимнэ. Цаашилбал, дугуйрсан өнцөггүй өрөө, бүтээмж өсгөх тод өнгөний сонголтууд, хязгааргүй үргэлжлэх мэт ханын чимэглэл гээд дотоод орон зайг тун сонирхолтой төлөвлөж, дизайны өвөрмөц элементүүдийг шингээсэн байлаа. Онцгой шийдлүүд үүгээр дууссангүй. Учир нь Шангри-Ла оффис дотор өөр хаана ч байхгүй дуу бичлэгийн акустик өрөөг бий болгосон байв. Энэ өрөөнд тэдний хамт олон подкаст бэлтгэн хүргэдэг гэнэ. "Брэнд үйлдвэрт бус оюун санаанд бий болдог" хэмээх уриатай тэдний ажлын орчин содон деталиудаар дүүрэн.

Угтах хэсэг ↑

Оффис ↑

Уулзалт, хурлын өрөө ↑

Подкастын өрөө ↑

Шведийн шилдэг гоо сайхны бренд Орифлейм компанийн Монгол дахь оффис мөн л содон. Урин дуудах мэт харахад ч суухад ч тухтай гоёмсог сандлууд ирсэн зочдыг угтах ба тод өнгөний гоёмсог нийлэмжийг интерьертээ тэд тун донжтой тусгажээ. Гоо сайхны бүтээгдэхүүнээ турших нүүр будалтын өрөө, сургалтын өрөө болон ажлын өрөөнүүдийг шилэн ханаар тусгаарлан, шик элементүүдээр чимсэн нь онцгой шийдэл байв. Мөн амьд сарнайн бутлаг ургамал тарьж ургуулсан байх ба энэ нь байгальтай ойр хөнгөн уур амьсгалыг бүрдүүлж, таатай тайван сэтгэгдлийг төрүүлнэ.

Угтах хэсэг ↑

Нүүр будалтын өрөө ↑

Оффис ↑

Уулзалтын өрөө ↑

Захирлын өрөө ↑

Дараагийн оффис болох PDAA MONGOL компани нь Японы хөрөнгө оруулалттай, SDG-ийн зарчимд нийцүүлэн Монгол Улсын хөгжилд дэмжлэг болох бизнесийн үйл ажиллагааг явуулж буй бүтээлч хамт олны оффис байлаа. Тэд интерьерийн суурь болох зөөлөн цайвар өнгийг компанийнхаа брендингтэй уялдуулан дизайнаа шийджээ. Мөн модон элементтэй хоршуулснаар даруухан боловч эрч хүч, урам зориг бадраахуйц өнгө төрхийг бүрдүүлсэн байв. Мэдээж хотын төвийг нэвт тольдож болох цэлгэр том цонх нь энэ оффист хэтийн зорилго, ажлаа төлөвлөх сайхан боломжийг үүсгэжээ.

Угтах хэсэг ↑

Хурлын өрөө, Оффис ↑

Тээвэр Хөгжлийн Банкны оффист нийт 120 гаруй хүн ажилладаг. Үүнийг уншмагц хэт давчуу байхдаа гэсэн бодол танд төрж магадгүй. Гэхдээ харин ч бүр илүү уужим буюу нэг хүнд ногдох ажлын байрны талбайн стандартыг маш сайн баримталсан цэлгэр орчин таныг угтах болно. Учир нь Шангри-Ла оффисын 15 давхарт ТрансБанкны оффис дангаараа байрладаг бөгөөд тэд орон зайн нээлттэй төлөвлөлтийг тун ухаалаг шийдэж саруулхан орчныг бий болгожээ. Хамгийн их сонирхол татсан зүйл нь амралтын хэсэг дэх бариа заслын өрөө байв. Тийм ээ, та яг зөв уншсан. Харааны бэрхшээлтэй иргэдийг банкны бусад ажилтнуудтай яг ижил хэмжээнд цалинжуулж энд ажиллуулдаг гэв. Нийгмийн тусгай хэрэгцээт иргэдийг тохилог ажлын байраар хангаад зогсохгүй оффис ажилчдын эрүүл мэндийг анхаарч гэгээлэг нэгэн шийдлийг шингээсэн нь туйлын сайхан санагдсан билээ.

Үүдний хэсэг, оффис, бариа заслын өрөө ↑

Гайхалтай үзэгдэх орчин бүхий хурлын өрөө ↑

Деталиуд ↑

"Зөвхөн бүтээлч орчинд л бүтээмж нэмэгддэг" хэмээх үгээр энэ удаагийн аяллаа өндөрлөе. Харин дараагийн нийтлэлээр үргэлжлүүлэн Шангри-Ла оффис дахь бүр ч онцгой шийдэлтэй оффисоор уншигч та бүхнийг "аялуулах" болно.

Шангри-Ла Оффис – Хөрөнгийн Менежментийн Газар: 8811-0327, 8810-4100

Таны бизнесийн орчны топ хүрээлэл
Үргэлжлэл бий…

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

3 Сэтгэгдэл

Зочин

2020 / 05 / 30
Хариулах

Goe

0

Зочин

2020 / 05 / 30
Хариулах

Goy bn!

0

Зочин

2020 / 05 / 29
Хариулах

wow! Mongol companiud saihan officed suudag boljee. Shangrila Office hamgiin super office uudiin neg yum baina.

2