Сэтгэл сэргээж, хайр баяраар дүүргэдэг нэгэн ид шид бий. Энэ бол мэдээж дуу хөгжим. Гарт баригдаж, нүдэнд харагдахгүй ч сэтгэлд хамгийн тод мэдрэгддэг сонсголонт эгшиг хөг гэрт тань заавал байх зүйл билээ.
Сайхан хөгжим сонсох үедээ хооллох нь тухайн хоолыг жирийн үеийнхээс илүү амттай санагдуулдаг бол хөгжмийн хэмнэлд дасгал хийснээр хөдөлгөөний эрчим нэмэгддэг. Мөн дуртай хөгжмөө хүн сонсож байгаа үед тархинд аз жаргалын даавар ялгарч, стресснээс түр ч гэсэн холдуулж биеийг амраадаг гэнэ. Нийт хүн амын дунджаар 40 гаруй хувь нь зүүдэндээ хөгжим сонсож чаддаг. Нярайн хүүхдүүдийн дунд хийсэн судалгааны тайлангаас харахад бүүвэйн дуу болон ямар нэгэн зөөлөн хэмнэлтэй дуу сонсдог байсан хүүхдүүд илүү мэдрэмжтэй, сонсгол сайтай болдог ажээ. Ингээд бодохоор хөгжим хүний сэтгэл зүйд, өдөр тутмын амьдралд ямар их нөлөөтэйг анзаарч болох юм.
Интерьерт байгаа бүхэн амь орж хамт дуулж, бүжиглэх мэт тийм л жаргалтай, тайван уур амьсгалтай болгох эдгээр дуунуудыг DJ Anu Dol бидэнд илгээж байгааг хүлээн авна уу.
Сурталчилгаа