Шинэ Яармаг Цогцолбор Хороолол: Сайхан байр гэж байдаг юм, олдвол гагцхүү битгий алдаарай!

Шинэ Яармаг Цогцолбор хорооллынхон Монголчууддаа эрүүл зөв, тухтай амьдралын хэв маяг, эко системийг бий болгохоор ажилласаар байгаа билээ. Бид бүтээн босгож буй зүйлийнхээ детайл болгон дээр анхааралтай хандаж, бараг тоосго өрөхдөө энхрийлэн бөөцийлж, хажууд нь симфони эгшиглүүлэх нь холгүй байна.

Үүнийг нэг жишээ бол тун удахгүй бэлэн болж та бүхний хүртээлд хүрэх загварын байр юм. “Зааа загварын байр юм бол яахав дээ ингэсхийгээд л байхад болно шдээ” гэж болно л доо. Гэхдээ бидний хувьд бол үгүй шүү, ёстой тийм юм байхгүй, бусдаараа бууз хуушуур шиг явъя. Бид ёстой нулимсаа аргадан байж, шүүдрийн дуслаар цай чанаж уунгаа яаж илүү чанартай, таатай байлгах тал дээр хоорондоо санал бодлоо солилцон ажиллаж байна.

Бид энэ загварын байрныхаа тавилгыг л гэхэд Италиас захиж бэлдүүлж байна, таныг ёстой чин сэтгэлээсээ тэврээд авч буй мэт дулаан мэдрэмж өгөх нөхдүүд ирнэ гэж мэд. Харин Швейцараас хүний хөлний хайр, сэтгэлийн мяндсан утсыг хөндөх шалнууд нь ирнэ. Паар нь л гэхэд Герман. Дээрээс нь хэлэхэд гал тогоо нь тусдаа, ван душ нь цугт нь шийдсэн, хувцасны өрөөтэй, хүйтэн агуулахтай гээд л бодчих.

Сайхан байр гэж байдаг юм, олдвол гагцхүү битгий алдаарай. Хүн ер нь өөрийгөө хүндэлж сайхан орчин нөхцөлд амьдрах хэрэгтэй. Тэгснээр гэр гэдэг таны жаргалаа эдэлж, стрессээ тайлах газар болно. Мэдээж стрессгүй, эрч хүчтэй хүн ажил амьдрал дээрээ амжилт гаргаж хүссэнээрээ л амьдарна.

Загварын байр тун удахгүй Шинэ Яармагт…

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

1 Сэтгэгдэл

Зочин

2020 / 07 / 28
Хариулах

ямар уран сэцэн бичээ бэээ

0