Б.Баярманлай: Монголоос олдсон динозавраас санаа авч Ford Raptor машиныг бүтээсэн

Хүн төрөлхтөн техниктэй харьцаж эхэлснээс хойш олон мянган загваруудыг урт удаан хугацаанд туршиж байж өнөөгийн бидний харж буй шилэгдсэн загвар буюу зөв хэлбэр дүрсээ олсон. Өөрөөр хэлбэл руль яагаад дөрвөлжин биш, жолоочийн суудал яагаад хатуу мод биш байгааг эртнээс судалж сайжруулсаар ирсэн гэсэн үг юм. Автомашин гэдэг нэг эд анги бүр нь эргономик стандартын дагуу бүтээгдсэн, нэг үйлдэл бүрийн ард шинжлэх ухаан оршиж байдаг хамгийн өвөрмөц бөгөөд хүний нийтлэг хэрэглээ болсон техник билээ. Тиймээс бид энэ удаа автомашины интерьерийг анх удаа онцолж байна. Тэр дундаа Төмөр хүлгийн “эцэг" гэгддэг Автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэгч Форд компанийн шилдгүүдийн нэг F-150 Raptor машины 2020 оны цоо шинэ загварыг танилцуулахаар бэлдлээ. МСМ Автомотивын худалдааны зөвлөх Б.Баярманлай бидэнтэй хамтран ажиллаж, машины тухай мэдээллийг хуваалцсан юм. Ингээд автомашин сонирхогч хэн бүхэн анхаарлаа хандуулна уу.


MSM Автомотив, Худалдааны зөвлөх
Б.Баярманлай

Ford F-150 Raptor загварын машин бусад тэвштэй (truck, pick-up) машинуудаас юугаараа онцлог вэ?
Үйлдвэрээсээ спорт тоногтой гардаг загвар гэдгээрээ онцлогтой. Форд компани энэ загвараа 70сая гаруй жилийн өмнө амьдарч байсан Velociraptor динозаврын анатомын бүтцээс санаа авч хийсэн гэдэг. Хүмүүс энэ динозаврыг Jurassic Park киногоор сайн мэдэх байх аа. Хамгийн сонирхолтой нь энэхүү динозаврын чулуужсан олдворыг зөвхөн хоёр газраас олж илрүүлсэн бөгөөд хоёуланг нь Монголын говиос олж байсан юм билээ. Жижиг биетэй ч бусад төрлөөсөө маш хурдан, дайчин, дохионы хэлээр нэгэнтэйгээ ойлголцдог ухаалаг амьтан. Олуулаа сүрэглэн амьдардаг, ойролцоогоор хөнгөн жинтэй боловч маш атлетик биетэй динозаврын ганц төрөл юм. Яг үүнээс санаа авч Форд Раптор машиныг зохион бүтээсэн. Жишээ нь: бусад машинаас арай өргөн, тэнхлэг урт, явдал нь хурдан буюу pick-up төрлийн машин мөртлөө 5.1 секундэд 100км/ц хүртэл хурд авах чадалтай бүтээгдсэн.

Машины загвар, их биеийн тухайд?
Форд Раптор загварын их бие нь өндөр чанартай хөнгөн цагаанаар бүтээгдсэн. Энэ нь уян харимхай чанар ихтэй учраас ямар нэгэн осол болоход өөртөө хүндийн хүчийг цуглуулж авдаг, дотор салонд доргилт бага үзүүлдэг. Тиймээс жолооч болон зорчигчид аюул багатай. Төмрийг бодвол илүү гоёмсог хэлбэр хийцтэй хийгдэх боломжтой хөнгөн цагааныг их биед нь ашигласан тул аеродинамик буюу салхи зүсэлт сайтай, дайчин хүчирхэг энэхүү загвар бүтсэн гэж боддог. Хэдийгээр өргөн, том харагдаж байгаа ч Раптор машины цэвэр жин нь 3200кг. Мэдээж хөнгөн тул чадалтай, том хөдөлгүүр сонгох шаардлагагүй. Түлш зарцуулалт багатай.

Форд Раптор машины интерьерийн талаар ярилцъя. Спорт суудалтай байгаагийн учир нь юу вэ?

Жилийн дөрвөн улиралтай, өргөн том газар нутагтай гэдгээрээ Америк Монгол хоёр ижилхэн. Тиймээс бидний жолоодлогын хэв маяг төстэй. Олон цагаар жолоо барих шаардлагатай байдаг. Сүүлийн үед хотод ч гэсэн удаан сууж бөглөрдөг болсон шүү дээ/инээв/. Тиймээс
Германы Recaro брендийн спорт элгэн суудлыг Ford Raptor машинд байрлуулсан. Recaro нь автомашин, цахим спорт, хүүхдийн суудал болон онгоцны суудал үйлдвэрлэдэг, 100 гаруй жилийн түүхтэй бренд юм. Удаан суухад зориулагдсан, тусгай загварын суудлыг үйлдвэрлэдгээрээ маш алдартай. Ууц нурууны хэсгээр чилж ядраахгүй нарийн бүтэцтэй бөгөөд хоёр талын хамгаалалт сайтай, мөн өвдөгний түшлэгтэй. RECARO спорт суудлын босоо, налуу өндөр түшлэгүүд болон элгэн оруулга нь өндөр хурдтай, огцом эргэлт хийхэд жолоочийг суудал дээрээ гулгахгүй тэнцвэртэй байлгах давуу талтай. Хүн хурдтай эргэлтийн үед бодсоноосоо илүү хүчтэй эргэлт хийж осол гаргах өндөр эрсдэлтэй байдаг. Үүнийг тооцоолж хүний эргономик болон аюулгүй байдал талыг харгалзан зориулалтын спорт суудалтай хийгдсэн. Хэрвээ үйлдвэрээсээ бус жолооч өөрөө спорт суудалтай болгож тоноглохыг хүсвэл Recora суудлыг нэгийг нь 2500 орчим доллараар худалдан авах шаардлагатай болдог. Тиймээс үйлдвэрээсээ спорт тоноглолтой байна гэдэг маш том давуу тал. Би хүмүүст урд суудлын хажуугийн цонхны хэлбэрийг тайлбарлах дуртай. Оврын толийг төвөггүй харахад зориулж хажуу цонхыг нэлээд доор байрлуулж өгсөн нь мөн л аюулгүй байдал болон загварын төгс хослол гэж хэлж болно.

Бартаат замын хаан Ford Raptor машин нь pick-up машины төрлүүд дотроос "үйлдвэрээсээ спорт тоноглолтой" гэдгээрээ онцгой.

Бусад сонирхолтой деталь болон загварын шийдлүүдээс сонирхуулбал?

Moon Roof Шилэн дээвэр
Том лүүк буюу шилэн дээвэр нь нарны гэрлийг маш сайн нэвтрүүлдэг, дулааны зохицуулалт сайтай тул өвлийн улиралд өдрийн цагаар машиндаа халуун агаар үлээлгэх бараг шаардлагагүй дээ. Энэ нь бензин зарцуулалтад сайнаар нөлөөлөх ба хамгийн гол нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багасна. Мэдээж наран талдаа цонхтой байрнууд интерьерийн хувьд илүү давуу талтай байдагтай ижилхэн гэж ойлгож болно.

Red stitch Жолооны хүрдний төв цэгийн улаан оруулга
Уралдааны машинуудад байдаг жолооны хүрдний төвийг олох зориулалттай улаан оруулгатай. Жолооны хүрд нь хүний гарын атгалтад тохирсон бүтэцтэй бөгөөд удаан жолоо барих үед гар чилээхгүй маш эвтэйхэн.

Inflatable seat belt – Airbag-тай суудлын бүс
Хойд талын зорчигчдын хувьд хажуугийн хөшгөн ослын дэрнээс гадна суудлын бүс нь өөрөө ослын дэртэй гэдгээрээ үнэхээр онцлог. Спорт гентэй машины хувьд хурдтай явах нь ойлгомжтой. Тиймээс аюулгүй байдал дээд зэргээр хангагдсан байх ёстой. Энэ төрлийн ослын дэртэй суудлын бүс зөвхөн Фордын бүтээсэн машины загваруудад байдаг юм.

Hi-tech функцууд
Хэрвээ та машиндаа дуу чанга сонсох дуртай бол Bang & Olufsen surround хөгжмийн систем лав таалагдана. Rain sensing wiper буюу борооны дуслын хурдыг мэдэрч автоматаар ажиллах шил арчигч таныг "залхуу" болгож магадгүй. Lane keep assist буюу замын цагаан шугам мэдрэх систем санамсаргүй эгнээ давахад жолооны хүрд чичирхийлж сануулга өгдөг. Харин Blind spot information систем нь шөнийн жолоодлогод аль талаас машин гүйцэд түрүүлж байгааг толин дээр дохиж сануулдаг. Хэрвээ оврын тольгүй бол энэ үйлдэл жолоочид харагддаггүй юм. Тиймээс энэ функц манайх шиг харанхуй замтай оронд тун чухал.

FOX амортизатор болон оффроуд функцууд
Хурд, хүчний илэрхийлэл болсон, бартаат замын “Хаан”-ыг сайн амортизаторгүйгээр төсөөлшгүй. Форд Раптор загварт үйлдвэрээс 3 инчийн өргөн спорт амортизатор тавигддаг. Ер нь бол жолоодлого, явдлаа хатуу, зөөлөн тохируулаад явж болдог нь танд яг л уралдааны тамирчин мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Энэ горимын удирдлага нь руль дээрээ шийдэгдсэн учраас жолоочид тун эвтэйхэн хялбар байх болно. Намхан ах, эгч нарт гишгүүр таарахгүй байх нь тухгүй байдаг шүү дээ. Ямар ч биетэй хүнд эвтэйхэн байлгах функцууд суугдсан. Жишээ нь: хөлийнхөө урт, богинод тааруулан хааз, тоормосны педалаа тохируулж болдог. Мөн 10 speed transmission with shift on the fly буюу автомат механик хосолсон 10 араа нь non-commercial буюу уралдаанд бэлтгэгдээгүй энгийн машинд тэр дундаа Форд Рапторд анх удаа хийгдсэн юм шүү. Энэ бол зүгээр ч нэг ачааны машин биш. Хөдөө шороон зам дээр айдасгүй 180 км/ц хурд авч болох спорт, оффроуд "мангас". Яг л Velociraptor динозавр шиг.

Хэрвээ би машин бүтээхээсээ өмнө хүмүүсээс ямар унаа хүсэж буйг нь асуусан бол тэд “хурдан морь” гэх байсан байх

Хенри Форд

Энэ мэт дизайн талаас олон өвөрмөц шийдлүүд Ford Raptor машины 2020 оны шинэ загварт тусгагдсан. Хэрвээ хүсвэл жолооч машины нэмэлт тоноглолуудыг үйлдвэрээс нь захиалж авах боломжтой. Ташрамд сонирхуулахад, Форд компанийн үүсгэн байгуулагч Хенри Форд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж эхэлсэн анхны аж үйлдвэрийн эзэн байсан юм. Ийм ч учраас түүний зохион бүтээсэн загварууд, одоо ч хийгдэж буй машинууд нь ямар ч хүний аюулгүй ажиллагаа, тав тухыг дээд зэргээр хангахад зориулагдсан байдаг.

Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Деталиуд:

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

7 Сэтгэгдэл

Зочин

2021 / 11 / 24
Хариулах

гоё шүү

0

Зочин

2020 / 03 / 25
Хариулах

ene zaluugiin vlog bas taalagddag shu

0

Зочин

2020 / 03 / 24
Хариулах

Америкт 75000 $ хавьцах

7

Зочин

2020 / 06 / 17
Хариулах

best

0

Зочин

2021 / 02 / 25
Хариулах

Шатахууны савны багтаамж хэдэн литр вэ

0

Зочин

2020 / 03 / 24
Хариулах

Манайд ямар үнэтэй борлуулж байна вэ, мэдээлэл өгөөч

0

Зочин

2020 / 03 / 29
Хариулах

240 oos ehelj bna lee

1