SKY100 Хонконг – Ажиглалтын Тавцаны Интерьер

Хонконг хотод жуулчдын анхаарлыг татах сонирхолтой олон газар бий. Түүн дундаас хамгийн өндөр барилга дээрх ажиглалтын тавцан "sky100" нь Хонконг хотыг алган дээр тавьсан мэт харах боломжийг олгодог онцгой байгууламж юм. Тус ажиглалтын тавцан Хонконг хотын хамгийн өндөр барилга болох Олон улсын худалдааны төвийн 100 давхарт байрладаг учраас "sky100" хэмээн нэрлэгджээ. Далайн төвшнөөс дээш 393метр өндөрт оршдог ба Өмнөд Хятадын тэнгисийн хамгийн гол боомт болох Виктория Харбор боомтыг 360 градус харж болдог онцлогтой. Үргэлж жуулчдын хөлд дарагдан, завгүй байдаг тус байгууламжид сэлүүхэн нэгэн өдөр тохиож, зориулан бэлдсэн мэт интерьерийн зураг авах боломж бидэнд олдсон юм. Дашрамд дуулгахад, Хонконг хотод анх удаа айлчилж буй бол энэхүү ажиглалтын тавцан дээр гарч үзэхийг санал болгоё. Учир нь Хонконг хотын жижгэрүүлсэн макетийг харж буй мэт гайхалтай байх болно. Мэдээж өндөр барилгуудад ашиглагддаг өндөр хүчин чадалтай тусгай лифт ажилладаг болохоор 100 давхарт хүрэхийн тулд ердөө 60 секунд хангалттай.


©Marcel Lam Photography

Аялал жуулчлалын салбар дахь шилдгүүдийн мэдээллийг хүргэдэг TripAdvisor платформоос 2015-2019 он хүртэлх 5 жилийн турш алдрын танхимд бичигдэх онцгой гэрчилгээг "sky 100" ажиглалтын тавцаны хамт олонд олгож байжээ. Энэхүү гэрчилгээг тухайн жилдээ дэлхий нийтээс өндөр үнэлгээ авсан, зочломтгой найрсаг үйлчилгээтэй аялал жуулчлалын байгууллагуудад олгодог аж. Түүнчлэн, CNN-ээс албан ёсоор Хонконг-ийн хамгийн үзэсгэлэнтэй 17 байгууламжийн нэгээр sky 100-г нэрлэдэг байна. Ингээд ХонгКонг хот дахь sky100 ажиглалтын тавцанг дотроос нь хамтдаа харцгаая.

©Maxdream

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх