Д.Бумдарь: Хүмүүст санал болгож буй бүтээгдэхүүнийхээ чанарт итгэлтэй байдаг

Салбарын шилдэг нийлүүлэгч гүйцэтгэгчидтэй яриа өрнүүлж тухайн чиглэлээр мэдлэг боловсрол олгохуйц мэдээллийг та бүхэнд хүргэж байх "Дизайн бүтээгчид" булангийн анхны дугаараар Байгаль болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Япон улсын алдарт TOLI брендийн тухай танилцуулж байна. TOLI бренд нь хөшиг, тюль, хивс дрож, хулдаас, ханын цаас болон хулдаасан хуулга зэрэг дотоод заслын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. TOLI брендийн албан ёсны эрхтэй Монгол дахь борлуулалтын компанийн менежер Д.Бумдарь эрхэмтэй ярилцсан юм. Тэрээр эрүүл мэнддээ ээлтэй, ухаалаг сонголт хийх нь үнэлж баршгүй ач холбогдолтойг тайлбарлаж байлаа.


Менежер
Д.Бумдарь

Юун түрүүнд TOLI брендийн тухай танилцуулж болох уу? Яагаад Монголдоо нэвтрүүлэх болсон бэ?
TOLI бренд нь Япон улсад 1919 онд үүсгэн байгуулагдаж байсан. Өдгөө 100-н жилийн түүхтэй томоохон корпорац юм. Байгальд маш ээлтэй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бөгөөд чанараараа үнэхээр шалгарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас Монголдоо оруулж ирэхээр зорьсон. TOLI корпорац нь Япон улсын орон сууц, үйлчилгээний төвүүдийн шалны материалыг дангаараа 65-70%-ийг хангаж чаддаг. Өөрөөр хэлбэл эмнэлэг, оффис, орон сууц, дэлгүүр гээд Япон улс дахь бүхий л байгууламжуудад TOLI брендийн аль нэг бүтээгдэхүүнээс заавал нэгийг ашигласан байдаг гэхэд хилсдэхгүй. Хүн ихэнх цагийг аль нэг барилга, байгууламжийн дотор л өнгөрөөдөг. Гадна орчны бохирдол тоосжилтоос илүүтэй дотоод орчин тоосжилттой, бохир байх нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг дээ. Монголчууд бид энэ тал дээр сайн мэдээлэлгүй байгаагаас үүдэн төдий л ач холбогдол өгөхгүй орхигдуулаад байх шиг санагддаг. TOLI брендийг Монголдоо оруулж ирэх эхлэл нь энэ байсан гэж хэлж болно.

Япон улсын орон сууц оффис үйлчилгээний төвүүдийн шалны материалыг TOLI бренд дангаараа 65-70%-ийг хангаж чаддаг.

Дрож, хулдаас болон бусад бүтээгдэхүүний орцод юу ашиглагддаг вэ? Үйлдвэрлэлийн технологийн тухайд?
Хаана, хэн хэрэглэхээс шалтгаалаад зориулалтын хувьд маш олон төрөл бий. Түүхий эдэд байгалийн гаралтай бүтээгдэхүүн ордог ба тодорхой хувьд нь дахин боловсруулсан материал ашигладаг учраас хүн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй. Дрож, хулдаасны хувьд зориулалтаасаа шалтгаалаад 5-6 давхаргатай бүтээгддэг. Хамгийн доод талын хэсэг нь PVC материал байдаг бол сунаж агшаахгүй үүрэгтэй Glass mat, хөлд ачаалал өгдөггүй зөөлөн давхарга гээд зориулалтаасаа шалтгаалаад технологи, хийц бүтэц нь бага зэргийн ялгаатай. Мөн шалны материалд чулууны нягт үрдэс ашигладаг учраас эко, гал дэмждэггүй, нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг, цахилгаанждаггүй шинж чанартай үйлдвэрлэгддэг. Ерөөсөө л хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, олон сонголттой. Харин ханын цаасны хувьд сонголт маш их. 100% байгалийн гаралтай материалаар хийгдсэн, хулдаасан, цаасан гээд. Ихэнх загвар нь байгалиас санаа авч мөн Японы эртний гар урлалын хэв маягийг шингээж үйлдвэрлэгддэг.

Дахин боловсруулсан материалыг тодорхой хувьд нь ашигладаг гэлээ. Дахин боловсруулсан материал нь хүний биед болон байгаль орчинд ээлтэй гэлцдэг энэ талаар?
Дахин боловсруулсан гэдэг нь байгальд шингэхгүй хог болж үлдэх байсан хуванцар, эсвэл цаасыг технологийн дагуу сайжруулж, хүн болон байгальд үзүүлэх хоруу чанарыг нь арилган бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явцыг хэлдэг. Өнөөдөр дэлхий дахинаа хог хаягдлын асуудал хурцаар яригдах болсон. Хэрвээ ашиглахгүй тэр чигт нь хаягдал болгоод овооруулаад байвал байгальд асар их аюулыг дагуулсаар байх болно. Үүнээс гарах ухаалаг шийдлийг Япон улсын TOLI корпорац олж, шинэ технологи боловсруулан хуванцар, цаасан хог хаягдлыг дахин боловсруулж эхэлсэн юм. Ингэхдээ 100% дахин боловсруулсан түүхий эдийг ашигладаггүй. Ашигт чанарыг нь хэд дахин сайжруулж хөвөн даавуу, ноостой хольж хивс болон хөшиг. Чулууны үрдэс болон бусад материалтай нийлүүлж хулдаас. Цаасыг боловсруулж ханын цаас, хуулга гэх мэтээр байгалийн гаралтай материалтай нийлүүлж хэрэглээнд гаргадаг. Тиймээс эх дэлхийдээ хайртай, эрүүл мэнддээ анхаардаг хэн бүхэнд гарцаагүй таалагдана байх. Түүнчлэн TOLI корпорац жил болгон татвар болон байгаль орчинд хэрхэн ашигтай ажилласнаа нээлттэй зарладаг. Энэ нь миний хувьд их зөв санагддаг юм.  Дэлхий нийтийг байгаль орчин эрүүл мэндээ хамгаалж байхыг уриалдаг болохоор олон улсын итгэлийг хүлээн амжилттай ажиллаж байгаа.

Монгол дахь Олон улсын стандартад нийцсэн томоохон байгууламжууд TOLI брендийн бүтээгдэхүүнийг ашигласан гэж сонсож байсан. Хэрэгжүүлсэн томоохон төслүүдээсээ нэрлэвэл?
Барилгын интерьер зурагт тусгахаас эхлээд материалын сонголтоо зөв хийсэн байх нь их зүгээр байдаг. Тухайн хэрэглэх гэж буй материалын үзүүлэлт, хаана хэрхэн хэрэглэх гэж буйг түсгаад өгдөг шүү дээ. Жишээлбэл, АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд буй цогцолбор эмнэлгийн шалыг зориулалтаас нь шалтгаалаад 100% бид хийж гүйцэтгэсэн. Тус сургалтын эмнэлэг нь орчин үеийн техник хэрэгслээр тоноглогдсон, Олон улсын стандартад нийцсэн эмнэлэг учраас мэс заслын болон лабораторийн өрөөнүүдэд нян бактери үрждэггүй, цахилгаанждаггүй тусгай зориулалтын хулдаасыг хэрэглэсэн. Учир нь эмнэлгийн нөхцөлд ашиглагдаж буй барилгын материалын сонголт нь маш чухалд тооцогддог юм. Дараагийн том төсөл бол Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын ихэнх хэсгүүдэд бид хамтран ажилласан. Түүнчлэн Polaris Tower барилгын бүх интерьер дотоод засалд TOLI брендийн дрож, хулдаас, ханын цаас, хулдаасан болон цаасан хуулга зэргийг ашигласан. Хүмүүс манай бүтээгдэхүүнийг үзье гээд ирэхэд нь би энэ барилга дотор дагуулаад явчихдаг юм./инээв/ Баригдсан цагаасаа эхлээд одоо ч чанараа алдаагүй ашиглагдаж байгаа учраас хүмүүст санал болгож буй бүтээгдэхүүндээ итгэлтэй байдаг шүү.

Танайхаас худалдан авалт хийсэн хэрэглэгчтэйгээ хэр эргэх холбоотой ажилладаг вэ?
Хэрэглэгч хэрвээ хүсвэл бид тухайн цаг үед нь тохирсон үйлчилгээ зөвлөгөө үзүүлэхэд үргэлж нээлттэй ханддаг. Тухайн худалдан авсан бүтээгдэхүүний ашиглалтын заавар, хэрхэн суурилуулах болон цэвэрлэх зэрэг заавар зөвлөгөөг өгдөг. Яг л хэрэгцээндээ тохируулж, зориулалтаар нь ашигласан тохиолдолд 10-аас илүү жил ашиглагддаг юм билээ. Японд анх энэ брендийн бүтээгдэхүүнтэй танилцаад явж байхдаа 20 жил хэрэглэгдсэн TOLI-гийн хулдаасыг харж байлаа. Манайхаас угсардаг дрож авч байсан хэрэглэгч маань нүүхдээ дрожоо хуулж авч яваад дахиад хэрэглэж байсан. Их амар санагдсан гэж байсан. TOLI дрожны өөрийнх нь зориулалтын цавуу нь шал болон дрожны ард наалдаж үлддэггүй учраас буцаагаад хуулаад зөөвөрлөхөд маш хялбар. Ямар нэг бохирдол үлдээдэггүй.

Барилгын дотоод орчин дахь эд зүйлс хүний биед сөрөг нөлөөгүй байх нь чухал үзүүлэлт шүү дээ. Тиймээс аливаа эдлэлийг сонгохдоо эко байдлыг эрхэмлэх хэрэгтэйг уриалмаар байна.

Д.Бумдарь

Интерьертээ эко материал сонгох хамгийн гол давуу талыг та уншигчдад юу гэж хэлэх вэ?
Ихэнх хүмүүс зөвхөн загвар болон үнийг харьцуулан сонгох гээд байдаг тал ажиглагддаг. Интерьерийнхээ уур амьсгалд тохируулаад цулгуй эсвэл хээтэй, тийм өнгөтэйг гэх мэтээр. Гэвч хамгийн гол шалгуур нь загвар хийцээс илүүтэй материалын шинж чанар, орц найрлага юм. Дотоод заслын материал нь интерьертээ нийцэн тухайн орчноо бүрдүүлэхээс гадна эрүүл мэдэд сөрөг нөлөөгүй байх нь хамгийн чухал гэж боддог. Интерьертээ байгалийн уур амьсгал оруулахын тулд заавал мод тасалж, хаа нэгтэйгээс чулуу авчрах шаардлагагүй. Манайд бүр яг мод шиг харагддаг эсвэл бүр чулуу шиг харагддаг хуулга, цааснууд бий. Тэгэхээр үнэхээр чанартайг бүтээгдэхүүн эрэлхийлж буй бол элдэв хурц үнэр гаргадаг, эдэлгээ даадаггүй, химийн хортой материал, тоосжилт үүсгэдэг бүтээгдэхүүнээс татгалзаж TOLI брендийг сонирхоод үзэхийг зөвлөж байна. Сүүлийн үед эко, минимал хандлагыг хүмүүс эрхэмлэх болсон. Үүнийгээ илүү бодитоор хэрэгжүүлэхийн тулд сонголтоо ч бас эко байлгах хэрэгтэй болов уу.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Toli брэндийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг:
https://interior.mn/company/toli-brand-mongolia

Хаяг: Хан-Уул Дүүрэг 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө-81, Поларис их дэлгүүр /Мишээл Экспогийн хойд талд/

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

9 Сэтгэгдэл

Зочин

2020 / 03 / 11
Хариулах

Эрүүл мэндэд ээлтэй, сонголт сайн, чанартай бүтээгдэхүүн юм. Хэрэглэхэд таатай байлаа. Баярлалаа.

0

Зочин

2020 / 03 / 10
Хариулах

Huldaas avmaar baih yum. Khaana ochij uzeh ve

0

Зочин

2020 / 03 / 11
Хариулах

Хаяг: Хан-Уул Дүүрэг 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө-81, Поларис их дэлгүүр /Мишээл Экспогийн хойд талд/

-1

Зочин

2020 / 06 / 29
Хариулах

7707-8110, 9401-8110

0

Зочин

2020 / 03 / 05
Хариулах

М2 нь хэд вэ

-1

Зочин

2020 / 03 / 05
Хариулах

goyo droj bnaa office too zasvar hiihdee avie daa

0

Зочин

2020 / 03 / 03
Хариулах

Toli gej hna bdag we? Ene zaluu baraandaa uneheer itgeltei bh shg baina ghdee delgerengui medeelliig hanaas awah ee tanaih holbogdoh haygiug n delgerengui bichij baimaar ymaa

3

Зочин

2020 / 03 / 03
Хариулах

Misheel expon hoino bdg Polaris ih delguur 70188110, 88095024

0

Зочин

2020 / 06 / 29
Хариулах

Misheel expon hoino bdg Polaris ih delguur 📍Showroom: POLARiS Department Store, 3rd floor
📞utas 7707-8110, 9401-8110

0