Лааны тухай хэдэн үг…

Гэгээн хайрын баяр буюу Валентины баярын гол чимэг болдог лааны тухай сонирхолтой баримтуудыг хүргэе. Мөн баярын уур амьсгал хэдийн бий болсон ч хөл хорио тогтоосон энэ үед гадуур гаралгүйгээр хайрттайгаа хамт анхилам үнэртэй, тансаг лаа болон бусад туслах материал ашиглан гэртээ романтик орчин бүрдүүлэхийг манай сайтын зүгээс уриалж байна.

Лаа хаана үүссэн бэ?
Лааны үүслийн тухай тодорхой мэдээлэл байдаггүй боловч хүн төрөлхтөн маш эртнээс гэрлийн эх үүсвэр болгон ашиглаж ирсэн. Хамгийн эртний олдворууд дундаас анх эртний Египетчүүд манай эриний өмнөх 3000 жилийн тэртээ амьтны өөхийг хайлуулан тос гаргаж, урт хугацааны турш гал гаргах аргыг туршиж байсан баримт бий. Энэ нь гэхдээ яг одоогийн хэрэглэгдэж буй лаатай тийм ч төстэй харагддаггүй байсан. Зөвхөн гэрэл гаргах зориулалттай ашиглаж байсан бол яваандаа шашны зан үйлд ихээхэн ашиглагдах болжээ. Харин массын хэмжээнд цаг хугацааны хувьд тун хожуу буюу 18-р зуунаас эхлэн олон тоогоор нь үйлдвэрлэж эхэлсэн ба өдгөө интерьер дизайнд чимэглэлийн хүндтэй үүргийг лаа нь авч яваа юм.

Дэлхийн хамгийн үнэтэй лаа болон түүний зохион бүтээгч хэн бэ?
Английн гар урлалын лааны бренд болох Owen Drew хамгийн үнэтэй лаагаар тодорсон юм. Учир нь Английн ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нарын хуримын ёслолыг тусгайлан хийсэн Owen Drew лаагаар чимэглэсэн бөгөөд нэг лааны үнэ ойролцоогоор 860 еврогийн үнэтэй байжээ. Ийнхүү хамгийн үнэтэй лааны урлаач гэгдээд буй Drew Cockton 24 кратын алтаар лааг бүрж, Энэтхэг жасмин тос болон 1кг тос гарган авахын тулд 2 сая гаруй сарнай шаарддаг хамгийн үнэтэй эфирийн тос, чихэрлэг үнэртэй болгохын тулд цээнэ цэцэг гэх мэт дээд зэрэглэлийн орцыг ашиглажээ.

Лааны орцны тухайд
Ихэнх хямд үнэтэй лааны орцонд парафин лав агуулагддаг. Энэ нь 1850 оноос хойш ашиглагдаж байгаа бөгөөд үүнийг газрын тосноос гаргаж авдаг. Парафин агуулсан лаа эрүүл мэндэд маш хортой. Учир нь удаан шатвал багтраа, элдэв харшил, хорт хавдрын эх үүсвэр болох аюултай байдаг байна. Тиймээс лаа сонгон авахдаа гоёмсог чамин хийцнээс гадна орц найрлагыг нь сайтар шалгаж, шар буурцагны тос, зөгийн лав ашигласан лааг сонгохыг зөвлөе.

Орчин үед лааны байр суурь
Өнөө үед лаа нь интерьерт романтик дулаан уур амьсгалыг үүсгэхийн сацуу сэтгэл санааг тайвшруулж, цэвэр эфирийн тос агуулсан лааны үнэр нь aroma theraphy буюу эмчилгээний төрөл болтлоо хөгжөөд буй. Лааны суурь үүнийг дагаад мөн янз бүрийн дизайнтай гарах болсон. Харилцаагаа халуун дотно болгох, чин сэтгэлээ нээн ярилцахад тань романтик орчин болон лаа гарцаагүй тус болно гэдэгт итгэлтэй байж болно.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

3 Сэтгэгдэл

Зочин

2020 / 05 / 30
Хариулах

very much appreciated.

https://is.gd/kCnZBq

0

Зочин

2020 / 02 / 16
Хариулах

Great content! Super high-quality! Keep it up! 🙂

1

Зочин

2020 / 02 / 14
Хариулах

Laa asaaj martsanaas bolj gal tuimer garahaas uridchilan seremjilj baihad iluudehgui shuu, humuus ee.

0