Бидний мэдэх алдартай LV брендийн эрэгтэй хувцасны ахлах дизайнер Виржил Абло саяхан гэр ахуй, тавилга үйлдвэрлэгч IKEA компанитай хамтран “Markerad” гэх коллекци дээр амжилттай ажиллажээ.

Фейшн дизайнерууд гэрийн дотоод засал, интерьерийг хийж байсан жишээ олон байдаг хэдий ч “MARKERAD” шиг цувралаар гэр ахуйн бараа болон тавилга олноор нь үйлдвэрлэж байсан тохиолдол ховор. Мөн уг хамтралаас үүдэлтэй нэг сонирхолтой үйл явдал болсон нь IKEA Английн Вемблей хотноо байрлах салбар дэлгүүрийнхээ гаднах самбарыг "𝗜𝗞𝗘𝗔" болгон түүхэнд анх удаа логогоо өөрчиллөө.

“𝗠𝗔𝗥𝗞𝗘𝗥𝗔𝗗” 𝗫 “𝗜𝗞𝗘𝗔”

Хувцас, гутал, эдлэл хэрэгсэл, тэр бүү хэл гэр ахуйн бараа, тавилга гэж хязгаарлагдахгүйгээр дизайнерууд хоорондоо загварын нэг л хэлээр “ярилцаж” болохыг энэ үйл явдлаар батлан харуулж байна. Коллекцоо танилцуулахдаа

𝘝𝘪𝘳𝘨𝘪𝘭 𝘈𝘣𝘭𝘰𝘩:

“Зөвхөн хүний хэрэглээг бодолцож функциональ байлгахаас гадна тавилга гэдэг бол хүнд уран бүтээлч мэдрэмжийг төрүүлдэг гоо сайхан байх хэрэгтэй. Хүний хэрэглэж буй бүхэн үнэ цэнтэй өөрсдийн утга учиртай. Яагаад заавал ийм дизайнтай бүтээгдсэн юм бол гэж гайхаж байгаа бол үүнийг хэн бүтээсэн болон хэнд зориулсан гэдгийг эргэцүүлээрэй. Би өөрийнхөө загвар бүрийг бүтээлч шинэ хандлагыг мэдрүүлдэг байх тал дээр анхаардаг. Учир нь дараа дараагийн загварууд маань хэрэглэгчдийн хүлээлтийг үргэлж давдаг байх хэрэгтэй шүү дээ."

Алдартай тавилга үйлдвэрлэгч IKEA болон LV брендийн дизайнерын хамтран гаргасан сонирхолтой бүтээлүүдийг харцгаая 🧐

Анхаарал татах онцлох юмгүй зүйлийг багахан өөрчилснөөр хүмүүст шинэлэг мэдрэмж өгч, эд зүйлсийн тухай тод сэтгэгдэл үлдээх зорилгыг түүний бүтээлүүд агуулсан. Ийм хивсийг та лав хэсэгтээ мартахгүй гэдэгт итгэлтэй байна.

Түүний зорилго биелсэн болов уу? Та авч амжсан уу?

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

1 Сэтгэгдэл

Pingback: Зочин