Интерьерт шинэ уур амьсгал оруулах бүтээлч санаанууд

Толь

Цонхны дэргэд толь байрлуулж байгалийн гэрлийг ойлгож нэмэлт гэрлийн эх үүсвэр бий болго. Өрөөнийхөө аль нэг хэсэгт ингэж гоёмсог хүрээ бүхий толь байрлуулах нь гэрлийн нэмэлт эх үүсвэр болохоос гадна интерьерт гайхалтай чимэг болдгийг санаарай. Мэдээж та хүсвэл заавал хэлбэрт баригдахгүйгээр геометрийн сонирхолтой дүрсүүдээс бүрдсэн олон ширхэг толийг ханандаа байрлуулж болно.

Лааны мэт бүдэг гэрлээр хүрээлэн байгаа орчноо гэрэлтүүлэх

Өрөөндөө илүү их гэгээ нэмэхийг хүсэж байвал ерөнхий гэрлээс арай бүдэгхэн хэрнээ чамин туслах гэрлүүдийг ашигла. Шар гэрэлтүүлэг ямар ч орчныг дотно дулаахан болгодог. Бөмбөлөг хэлбэртэй гэрэл болон том гоёмсог лаа өрөөнд үнэхээр ер бусын уур амьсгал төрүүлнэ. Дулаахан таатай орчныг гэрлийн тусламжтай бүтээж болох юм.

Тааз болон ханын гэрэлд төвлөрөх

Гэрэлтүүлэг бол дотоод заслын хамгийн чухал элементүүдийн нэг. Зай талбай ихтэй байгаад хэчнээн хичээж тохижуулсан ч гэрэл муу тусдаг бол огт гайхалтай харагдахгүй. Тиймээс гэрэл маш чухал. Хана руу туссан гэрэл интерьерт өнгө нэмдэг бол чамин туслах гэрлүүд дулаахан тухтай санагдуулдаг. Ингэхдээ сонирхолтой хэлбэр бүхий этгээд гэрлийг ашиглавал тун донжтой.

Шохойн өнгөтэй /пастел/ хослуулан шилэн тавилгууд байрлуулах

Гэрэл чөлөөтэй нэвтрэх шилэн тунгалаг гадаргуутай тавилгууд байгалийн гэрлээс хязгаарлагдмал орчинд маш зохимжтой. Өөрөөр хэлбэл гэрийн тань цонх наран талдаа биш бол энэ зөвөлгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Цэвэрлэгээ арчилгаа байнга шаарддаг боловч ямар нэг саадгүйгээр гэрэл нэвтрүүлж таатай уур амьсгал авчирдаг учраас гэрээ цэмцгэр байлгахад тийм ч хэцүү биш шүү дээ.

Өнгийн шал том эзэлхүүнтэй харагдуулдаг

Зөөлөн завсрын өнгийн хивсэнцэр дэвсээд монохроматик байдлаар тавилгуудаа хослуулан гоёмсог баримал, уран зургаар ханаа чимж “амь” оруулаарай. Ингэхдээ хоорондын харьцааг сайн баримтлах нь чухал.

Цайвар өнгийн хана

Цагаан өнгийн суурин дээр бохо шик хэв маягийн интерьерийг баримтлан гэрээ тохижуул. Адал явдалд дуртай, чөлөөтэй сэтгэлгээтэй ихэвчлэн уран бүтээлч хүмүүс энэ маягаар гэрээ тохижуулж болох ба янз бүрийн тод өнгөөр тоглолт хийж болно. Сүүлийн үеийн тренд максимализмыг ч туршаад үзэхэд гэмгүй. Сэтгэл татам гайхалтай интерьер бүрдэнэ.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх