Т.Золзаяа: Дотоод орчны агаарын чанар бол туйлын чухал зүйлсийн нэг

Энэ удаа бид хүндтэй зочноороо хатагтай Золзаяаг урьж, гэр болон ажлын дотоод орчны агаарын чанар хүний биеийн эрүүл мэнд, интерьер дизайнд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцлаа. Түүний гэртээ болон ажил дээрээ сонгон хэрэглэж байгаа Venta брэндийн агаар шүүгч, чийгшүүлэгчийн тухай хамтдаа сонирхоцгооё. Цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг уншигчдад маань хэрэгтэй мэдээллээр дүүрэн ярилцлага болсон гэдэгт найдаж байна.

Т.Золзаяа
âme concept store

Хуурай, эрс тэс уур амьсгалтай, тоосжилт ихтэй Улаанбаатар хотод цэвэр агаар туйлын эрхэм болсон. Гэр бүлийнхээ хэмжээнд агаарын бохирдол, орчны тоосжилтоос хэрхэн сэргийлж байгаагаа танилцуулж өгнө үү.

Миний хувьд гаднын улсад олон жил амьдарч байгаад Монголдоо ирээд 3 жил болсон байна. Улаанбаатар хотыг бусад агаарын чийгшил өндөртэй хотуудтай харьцуулахад маш хуурай, тоосжилттой агаартай санагддаг. Цаг уурын нөхцөлөөс гадна хотжилтын зарим асуудал үүнд нөлөөлдөг байх. Ингээд жилийн 4 улирлын турш байнгын хуурай, тоостой орчинд байхаар харшламтгай болох, хамар битүүрэх, толгой өвдөх, арьс хуурайших гээд олон сөрөг нөлөө мэдрэгддэг юм билээ. Мөн гэрийн дотоод орчинд хэдий сайн цэвэрлэгээ хийсэн ч эргээд л тоосонд дарагдчихдаг нь агаарын чанарыг шууд илтгэдэг гэж боддог. Тиймээс манай гэр бүл хамгийн сайн агаар цэвэршүүлэгч, чийгшүүлэгч хэрэглэж дотоод орчны тоосжилт, агаарын бохирдлоос сэргийлж байна.

Хүүхэд эрүүл өсөн торниход орчин хэр чухал нөлөөтэй гэж боддог вэ?

Манай охин өвөл 1-р сард мэндэлсэн. Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн өндөр байдаг үед гэсэн үг л дээ. Дөнгөж төрсөн охиноо шууд ийм хүнд хуурай, бохирдолтой агаараар амьсгална гэж бодохоос л маш их эмзэглэсэн. Тийм болохоор бусад залуу ээж аав нарын адил хүүхдээ төрөхөөс нь өмнө агаарын чанар хэмжигч, чийгшүүлэгч гээд л бүхнийг хүүхдийнхээ төлөө бэлтгэсэн. Хамгийн сайн агаар чийгшүүлэгч хайгаад цахилгаан барааны дэлгүүр их орсон. Тэгж орох бүрдээ танай хамгийн чанартай агаар чийгшүүлэгч аль вэ гэхэд Германд, Солонгост ч тэр “Venta”-г санал болгож байсан. Сүүлд Монголд ирээд олон талын давуу тал, хүчин зүйлсийг харгалзан “Venta” брэндийн агаар угаагч, чийгшүүлэгч авахаар шийдсэн нь хамгийн зөв сонголт болсон гэж боддог. Тэрнээс өмнө хэрэглэж байсан төхөөрөмжүүд төдийлөн сэтгэлд хүрч байгаагүй. 

Мэдээж эрүүл, цэвэр агаар хүүхдэд маш хэрэгтэй. Ялангуяа гэрийн дотоод агаар гэдэг гадаад орчин дахь задгай агаартай харьцуулахад байнга сэлгэгддэг биш болохоор тун чухал. Төрөөд эхний 3 сар хүүхдээ ямартай ч Venta-тай өрөөнөөс нь бараг гаргаж байгаагүй. Өвөл хэдий цонх хаалттай байсан ч агаарын чанар хэмжигчээр шалгахад агаарын бохирдол өндөр гардаг байсан. Харин охины маань өрөөнд агаарын чанар стандарт хэмжээндээ байдаг байсан нь Venta агаар угаагч, чийгшүүлэгч ач тус гэдэгт эргэлздэггүй. Одоо агаар угаагч, чийгшүүлэгчийнхээ усыг солих нь өглөө бүр босоод хамгийн түрүүнд хийдэг үйлдлийн нэг болсон.

Агаарын чанар хэмжигчээр хэмжихэд хэр ялгаатай байдаг вэ?

Өвөл эд утаатай үед цонхоороо гаргаад гадна орчны агаарыг хэмжихэд бохирдлын хэмжээ огцом өндөр болоод анхааруулга нь дуугарч байсан. Тэгээд цонхоо хаагаад агаар угаагч, чийгшүүлэгч төхөөрөмжгүй энгийн өрөөндөө хэмжихэд гадна байгаагаас бохирдлын хэмжээ нь буурдаг ч стандарт байх ёстой хэмжээнээс өндөр заадаг. Харин охиныхоо өрөөнд ороод хэсэг хугацаа өнгөрөхөд бүр сайн хэмжээнд биш ч хэвийн хэмжээнд байгааг зааж байсан. Тэр үед л үнэхээр агаарын чанар хотод маш муу байдгийг мэдэрсэн. Ээж аав болохоос өмнө утаатай байна даа гэж бодсон ч төдийлөн сайн анхаарч хянаж чаддаггүй байсан юм байна лээ. 

Зөвхөн эрүүл ахуйн талаас гадна интерьерт цэвэр цэмцгэр байдал ямар нөлөөтэй санагддаг вэ?

Ээжүүд, эзэгтэй бүхэн гэр орноо хамгийн цэмцгэр, сайхан, тухтай байлгахыг зорьдог шүү дээ. Би гэрийнхээ интерьерийг цэвэрлэхэд хялбар минимал байлгана гээд их хичээсэн. Гэхдээ минимал байх тусмаа цэвэрлэж арчих зүйлс илүү их мэдрэгддэг гэдгийг ойлгосон (инээв). Нэг л жижиг бохирдол тод харагдаад эхэлдэг юм билээ. Тэгэхээр эмх цэгц, цэвэр байдал интерьерт тун ач холбогдолтой. Venta-г хэрэглэж эхэлснээс хойш тоос шороо багасч, цэвэрлэх ажил багассан шүү.

Яг одоо бид “AME concept store”-т  хүрэлцэн ирсэн байна. Дэлхийн алдартай брэндийг албан ёсоор оруулж ирдэг энэхүү дэлгүүрийн онцлогийг танилцуулж өгнө үү.

Ame гэдэг нь Франц хэлнээ сэтгэл зүрх гэсэн утгатай үг юм. Нөхрийн минь олон жил хөдөлмөрлөж бүтээсэн, зүрх сэтгэлээ шингээсэн төсөл учраас ийнхүү нэрийдсэн. Манай дэлгүүр Dior, Gucci, Balenciaga, Saint Laurent, Celine гэх дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдийг multi-brand стратегийн дагуу Монголдоо албан ёсоор нэвтрүүлж, үйлчлүүлэгчдэдээ санал болгодог. Дэлгүүрт байгаа бүх хувцаснууд мэргэжлийн дизайнеруудаар шилэгдэж сонгогдсон онцгой загварууд байдаг тул түүнийг үйлчлүүлэгчдэдээ бид яг тэр чигт нь хүргэхийг хичээдэг. Энгийн нэгэн дэлгүүр бус concept store юм.

Та ажлын орчин болоод гэрийн орчны ижил болон ялгаатай талыг юу гэж боддог вэ?

Хүн өдрийн ихэнх цагийг ажил болон гэртээ өнгөрүүлдэг. Тиймээс хаана ч бай эрүүл, цэмцгэр байх хэрэгтэй гэж би боддог. Миний бодлоор гэртээ хүн илүү тайван, амгалан байдлыг мэдрэхийг хүсдэг бол ажлын орчноосоо аз жаргал, сэтгэл ханамж, бүтээлч сэтгэлгээг эрэлхийлдэг мэт санагддаг. Ялгаа болон ижил төстэй тал нь дээрх бүгдийг бүрэн бүрдүүлэхэд оршдог болов уу.

Дэлгүүрийн интерьер болон тансаг зэрэглэлийн хувцас хэрэглэлийг хэрхэн зөв хадгалдаг талаар хуваалцахгүй юу.

Миний мэргэжил үйлчилгээний маркетинг учраас дэлгүүрийнхээ үйлчилгээний чанар болон үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх тал дээр үргэлж анхаарч ажилладаг. Манай дэлгүүрт “High Fashion” брэндийн гутал, цүнх, хувцас зэрэг байрладаг тул өвлийн улиралд утааны үнэр хувцсанд шингэхээс хамгаалах, тоос тоосонцор, ноос хялгас наалдуулахгүйн тулд сайн чанарын агаар угаагч, чийгшүүлэгч байрлуулах шаардлага тулгарсан. Түүнчлэн, гар хийцийн цэвэр модон хийц дэлгүүрийн интерьерт маань их байдаг тул агаарын чийгшил жигд байх нь чухал юм. Тиймээс би гэртээ “Venta”-г хэрэглэдэг шигээ ажил дээрээ мөн авч байрлуулсан байгаа.

Таны бодлоор “Venta”-г сонгох хамгийн онцгой шалтгааныг юу гэж тодорхойлох вэ?

Агаар угаагч, чийгшүүлэгчийнхээ усыг солих гээд нээхээр агаараас шүүсэн бохирдол нь шууд харагддаг. Нарийн хялгас, жижиг тоосонцор гээд зунгааралдсан зүйл шүүлтүүр дээр нь тогтсон байдаг юм. Хэрвээ энэ төхөөрөмж ажиллаагүй бол энэ бүгд бидний уушгинд орох байсан гэж бодохоор хэцүү байдаг шүү. Ялангуяа хоолой, хамар, уруул байнга хатаад хэчнээн сайн бүтээгдэхүүн хэрэглэсэн ч арьс хуурайшиж, эмзэг болоод байвал агаарын чийгшлийн хэмжээ, тоосонцрыг тоолгүй орхиж болохгүй. Би мэргэжлийн үүднээс яг цав тайлбарлаж мэдэхгүй ч хэрэглэгчийн хувьд нүдээр харж, биеэрээ мэдэрч байгаа болохоор сэтгэгдлээ илэрхийлж байгаа юм шүү. Уншигчид маань ч гэсэн өөрсдөө судлаад дотоод агаарын чанартаа анхаарлаа хандуулж байгаарай гэж зөвлөе.

Цаг гарган ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

2 Сэтгэгдэл

Зочин

2021 / 04 / 26
Хариулах

Аме байнга хувцасаа авдаг ийм сайхан эмэгтэй ажилуулдаг хэрэг үү

2

Зочин

2021 / 04 / 26
Хариулах

Харж үлгэр жишээ авдаг сайхан бүсгүй шүү. Амжилт хүсье

-1