З.Сувд: Монголд хамгийн томд тооцогдох хиймэл нууртай хотхон

Орчин үед сайхан интерьер хэмээх ойлголт зөвхөн үнэтэй, чамин гэдэг хэмжүүрээс аль хэдийн хальж, хүний сэтгэл мэдрэмж, гоо зүйд нийцсэн тав тухтай, байгальд ойр оршихуйг нэрлэх болжээ. Энэ удаа үзэсгэлэнт Богд хан уулыг тольдонгоо шувуудын жиргээг сонсож, хайртай хүмүүстэйгээ аз жаргалтай амьдрах бүхий л боломжийг бүрдүүлсэн монголын хамгийн том гэгдэх нэгэн хотхоныг онцлохоор шийдлээ. Ингээд тав тухын илэрхийлэл болсон ХАН ТӨГӨЛ хотхоныг дотроос нь харцгаая.

Хан Төгөл төслийн интерьер дизайныг гүйцэтгэгч,
Смарт хоум дизайн ХХК – дизайнер З.Сувд (инстаграм)

Сайн байна уу, Хан төгөл хотхоны тухай товч танилцуулж өгнө үү.

“ХАН ТӨГӨЛ” хотхон нь нийт 19 га эдэлбэр газартай өндөр зэрэглэлийн хаус хотхон юм. Одоогийн байдлаар 1-р ээлжийн буюу Нуурын төгөлийн 70 гаруй байшин баригдаж дууссан байгаа. Дараагийн хоёр ээлж болох Аз жаргалын төгөл, Уулын төгөлүүдийн бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болсон. Сингл хаус А, Б, Таун болон Твин хаус гэсэн сонголттой бөгөөд нео-классик стильтэй, бүрэн цутгамал хийцтэй, байгалийн цэвэр боржин чулуун фасадтай байшингуудаас бүрдэнэ. Хүний бүхий л хэрэгцээ, гэр бүлээрээ тавтай сайхан амьдрахад шаардагдах нөхцөл боломжийг цогц байдлаар төлөвлөсөн хаус хотхоны бүтээн байгуулалт энд өрнөж байна.

Энэхүү төслийн хамгийн гол онцлог нь юу вэ?

“ХАН ТӨГӨЛ” хотхон нь хаан бугуйвч, хатан сүйхийг бэлгэдэлээ болгон “Гэр бүл бүхнээс эрхэм” буюу “Family over all” концепцтой төлөвлөгдөн, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Оршин суугчдадаа зориулан нэгдсэн үйлчилгээний төв, 200 хүүхдийн цэцэрлэг, спорт цогцолбор, хүүхдийн нас насны онцлогт тохирсон тоглоомын талбай, спорт талбайнууд болон байгалийн сайханд амарч тухлах нийтийн эзэмшлийн газар, стандартад нийцсэн дугуйн болон гүйлтийн замыг шийдэж өгснөөрөө онцлогтой.

Хотхоны оршин суугчдад зориулан гүйцэтгэсэн нэрийн хуудас болсон том бүтээн байгуулалт бол хиймэл нуур, усан оргилуур юм. Монголдоо хамгийн томд тооцогдох энэхүү үзэсгэлэнт хиймэл нуурыг хотхоны цонхоороо тольдон харж амарч зугаалах боломжтой. Мөн хотхоны нийт эдэлбэр газрын 70 гаруй хувийг дан ногоон байгууламж эзэлж буй гэдгээрээ онцлогтой. Энэ бүгд нь манай төслийн “Гэр бүл бүхнээс эрхэм” гэсэн концепцын шийдэл бөгөөд хүн завгүй ажиллаж, сурч хөдөлмөрлөж байгаа ажлын орчноосоо  гэртээ ирээд гэр бүл, хайртай хүмүүстэйгээ, хараа булаам үзэсгэлэнтэй орчинд ая тухтай сэтгэлийн таашаал мэдрэн амьдрах орчинг бүрдүүлсэн төлөвлөлт  юм.

Өрөөнүүдийн зохион байгуулалтын тухайд ямар концепц баримталсан бэ?

Хэдийгээр гэр бүлийн гишүүн бүрийн хувийн орон зайг сайтар бодолцож төлөвлөсөн ч гэр бүлтэйгээ өнгөрүүлэх задгай төлөвлөлтийг мөн шийдсэн гэж хэлж болно. Ингэснээр бүгд тойрч суугаад ярилцах, гэр бүлээрээ хөгжилтэй цаг хугацааг өнгөрүүлэх нөхцөл бүрдэж буй юм.

Family over all буюу “Гэр бүл бүхнээс эрхэм” гэх концепц хотхоны бүхий л зүйл дээр бодит тусгалаа олсон. Тухайлбал хүүхдийн хоёр өрөөний голд хүүхдүүдийн хамтдаа цагаа өнгөрөөх дундын орон зайг үүсгэсэн, айл хөршийн хооронд хашаа хайс барихгүйгээр зөвхөн мод, бутлаг ургамлаар эко ногоон  тусгаарлалтыг шийдэж өгсөн.

Гэр орон гэдэг эзнийхээ хүсэл сонирхол, амьдралын тусгал юм.

Интерьерийн хувьд маш гоёмсог харагдаж байна. Дизайны аль чиг хандлагад нийцүүлэн тохижуулсан бэ?

Манай байшин бүр өөрийн гэсэн онцгой тохижилттой. Энэ байшингийн хувьд гадна фасад болон үндсэн засал нь Нео-Классик загвартай ба дотор хаалга, вэйнскотинг буюу явган хана зэрэг классик элементийг бид байгальд ойр хэдий ч хотын амьдарлын хэв маягийг үүсгэх үүднээс орчин үеийн загвартай тавилгатай хослуулан тохижилтоо гүйцэтгэсэн юм. Хамгийн гол нь бүх өрөөнүүд өндөр void таазтай учраас өрөө бүр уужим саруулхан харагддаг. Бусад загварын байрнуудыг арай өөр дизайнтай тохижуулж байгаа. Мөн цэвэр хуш модон шал, гоёмсог байгалийн чулуу, дулаан гадагш алддаггүй дээд зэргийн чанартай модон вакуум цонх гээд байшин бүрд байх суурь эдлэлийг сэтгэл шингээн бүтээж байгаагаараа давуу талтай.

Дизайнерын хувьд та энэхүү төслийн өнгөний нийлэмжийг хэрхэн бодолцож сонгосон талаараа хуваалцахгүй юу?

Байшингуудын гадна фасад нь боржин чулуу буюу байгалийн шаргал өнгөтэй байгаа. Үүнийг дотоод орчинтой хослуулан аль болох “neutral” зөөлөн өнгөний хоршлыг үүсгэхийг зорьсон. Харин тод чамин өнгөний эрчмийг декоруудаар харуулахыг хичээсэн.

Өнгө бол гэрэл. Уламжлалт ойлголт болох шар бол дулаан өнгө, цэнхэр бол хүйтэн өнгө гэдэг нь харьцангуй ойлголт юм. Аливаа өнгө дангаараа бүгдийг шийдэхгүй бөгөөд гэрлийн тусгал, материалын шинж чанартай уяалдуулж ямар ч байдлаар өнгийг ашиглаж дулаан, тохилог сэтгэгдлийг бий болгож болно. Энэ ташрамд, өнгийг хэдэн ч янзаар үүсгэж болох бөгөөд үндсэн хэдхэн өнгөөр хязгаардагдалгүй чөлөөтөй сэтгэж, материалтай болон гэрэлтэй хослуулж нэгдмэл болгон тохижуулах боломжтой гэдгийг хэлье. Хамгийн гол нь мэргэжлийн дизайнертай зөвлөлдөж зөв тэнцвэрийг олж бүрдүүлэх хэрэгтэй.

Мэргэжлийн дизайнераар гэрээ тохижуулснаар цаг заваа хэмнэж чадна.

Хотхоны архитектур, интерьерт орчин үеийн ямар ямар шийдлүүд шингэсэн бэ?

Бүрэн цутгамал бүтээц хийцлэлтэй атлаа өрөө болгоныг 4,5 метр өндөр таазтай төлөвлөнө гэдэг бол нэлээдгүй ур чадвар шаардсан ажил юм шүү дээ. Энэ бол яахын аргагүй онцгой шийдэл. Захиалагч сонирхолдоо нийцүүлэн хүссэн загвараар тохижуулах боломжтой. Хэрэглээ талаас гэвэл байнга өөрчлөхөд төвөгтэй байдаг шат болон шатны бариул, шал, цонх зэргийг сайн чанарын цэвэр хуш модоор хийсэн. Ханын цаас, сантехникийн тоноглол гээд бүх зүйлд сэтгэл ханамжийн баталгааг олгоно.

Таны бодлоор Хан төгөл хотхоныг сонгох том шалтгааныг юу гэж тодорхойлох вэ?

Байгальд ойр, нам гүм, амар тайван бас гэр бүлээрээ тав тухтай амьдрах орчин хайж байгаа бол Хан төгөл хотхон энэ бүхнийг хамгийн өндөр төвшинд хийж гүйцэтгэж байгааг онцлоё. Мөн айл бүрд хувийн эзэмшлийн талбай байхаас гадна дотоод төлөвлөлт танд гайхалтай сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Мэдээж үзэгдэх орчин, хотхоны ерөнхий төлөвлөлт цогц, нямбай төлөвлөгдсөн. Түүнчлэн, ус, дулаан, бохир, цахилгаан зэрэг бүгд төвийн шугамтай холбогдсон бөгөөд нэмэлт цахилгааны эх үүсгэвэртэй учир тав тухыг алдуулах зүйлгүй.

Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье.

Интерьер зураг төсөл, гүйцэтгэл: S design LLC
Хаяг: Хан Төгөл хотхон, Нүхт Арцтын задгай, 4-р хороо, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

5 Сэтгэгдэл

Зочин

2021 / 04 / 08
Хариулах

Үзэсгэлэнтэй тохижилт байна. Гэр бүлийн хэсэг ясар гоё зохион байгуулалттай юм бэ.

Монголд чанартай том хэмжээний хаус хорооллын бүтээн байгуулалт босож буйд бахархаж байнаа.
амжилт хүсье

1

Зочин

2021 / 04 / 07
Хариулах

Goe hothon bnaa UB-aad heden km ve? Ehnii haus ashiglaltand orson umuu? Ochij uzej boloh uu?

0

Зочин

2021 / 03 / 27
Хариулах

Очиж үзнэ

1

Зочин

2021 / 03 / 27
Хариулах

Үнэхээр сайхан харагдаж байна. Гоё дизайнтай юм байна.

1

Зочин

2021 / 03 / 29
Хариулах

Иасарха юмаа

0