В.Энхмаа: Эко дизайны чиг хандлага нь хоолноос авах таашаал, мэдрэмжийг өдөөж өгдөг

Уламжлалт хэв загварыг орчин үетэй нийлүүлсэн сонирхолтой өнгө төрх бүхий "Choijin lounge & restaurant" -ын интерьерийг онцлохоор шийдлээ. Уншигч танд ч гэсэн энэхүү рестораны орчин сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэж итгэж байна. Ингээд интерьер сонирхогчдын хэдийн танил болсон Decor House Design Mongolia компанийн үүсгэн байгуулагч В.Энхмаагийн яриаг хүлээн авна уу.

Сайн байна уу? Уншигчдад Décor house design компанийн тухай танилцуулж өгнө үү.

Манай компани 2010 онд үүсгэн байгуулагдсан. Интерьер дизайны зураг төсөл, гүйцэтгэл хийхийн зэрэгцээ дуу тусгаарлах хавтан, амьд хөвдөн хана, декор, тавилгын худалдаа гэх мэт цогц чиглэлээр ажилладаг.

Танай компанийн баримталдаг зарчим болоод ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаас ялгарах онцлог юу вэ?

Бид аливаа эдлэл, материалын нийлэмж, гоо зүйд бүрэн нийцсэн интерьер бүрдүүлэхийг зорьдог. Тиймээс захиалагчийн хүсэл сонирхолд нийцсэн, чанартай үйлчилгээг эрхэмлэж ажиллаж буй нь бидний онцлогийг илэрхийлнэ гэж бодож байна.

Хамгийн сүүлд та бүхний гүйцэтгэсэн “Choijin lounge&restaurant”-ийн интерьер тун гоёмсог харагдаж байна. Колониал маягийн нуман хаалга, тааз орчныг анхаарал татахуйц улам тансаг болгожээ. Интерьер дизайны ямар чиглэлийг баримтлан тохижуулсан бэ?

Манай хамт олон модерн классик чиглэлийг баримтлан ажилласан. Үндэсний хээ, монгол гэрийг санагдуулах модон хийцлэлтэй Европын тансаг уур амьсгалыг шингээсэн.

Та бүхэн ийм нийлэмжийг хэрхэн үүсгэсэн бэ?

Гоёмсог хүрэн 3D хана, бат бөх төмөр, нерж хүрээ зэрэг нь тансаг чамин байдлыг илтгэнэ. Харин арьсан хавтан, энэ төсөлд сонгон ашигласан өнгө, материалууд нь хоорондоо нэгдэн тайван, дулаан сэтгэгдлийг төрүүлж буй юм.

Дизайнеруудын ур чадварыг шаардсан онцгой хэсгүүдээс танилцуулахгүй юу?

Монгол гэрийг санагдуулам модон хийцлэлтэй тойрог суудал дээр суугаад эгц дээш харахад тооноор нь хөх тэнгэр байхаар хийсэн. Эртний болон орчин үеийг илэрхийлсэн шилэн тааз бол дизайнеруудын сайтар бодолцож гүйцэтгэсэн хэсэг юм. Мөн текний хүүр хэсгийг арслантай авдар мэт чимэглэснээр Чойжин ламын музейн хаалганы өнгө аясыг тодотгосон.

Гэрэлтүүлгийг гоо зүй талаас их нямбай шийдсэн санагдлаа?

Тийм шүү гэрэлтүүлэг дотоод орчинд өндөр үүрэг, ач холбогдолтой зүйл. Жишээ нь, хавтан дээрээс туссан гэрэл хавтангийн товгор гадаргууг тодотгож таазыг улам өндөр мэт харагдуулна. Энэ төслийн хувьд ерөнхийдөө гэрэлтүүлгийг ширээн дээрх шилэн эдлэлүүдтэй гоёмсогоор хослох байдлаар тохижуулсан.

Материалын сонголтыг хэрхэн хийсэн бэ?

Бид олон улсын чанарын үзүүлэлт, стандартуудад үндэслэн эдэлгээний хугацаа дуусан хаягдал болохдоо байгальд хурдан задарч шингэдэг, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалуудыг сонгосон.

“Интерьер дизайны компанийн хийсэн төсөл бүхэн нэрийн хуудас шиг үйлчилдэг” гэдэг үг байдаг шүү дээ. Цаашид төлөвлөж буй зорилгынхоо тухай хуваалцаж болох уу?

Дотоод орчны гоо зүйг эрхэмлэн хүмүүст чанартай, урт удаан хугацаанд сэтгэл хангалуун мэдрэмж төрүүлэхүйц төслүүд дээрээ ажиллаж байна. Шинэлэг давтагдашгүй интерьерийн ЭКО материал судалгааны түвшинд явагдаж байгаагаа хэлэхэд таатай байна.

Ярилцанд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.

Деталиуд:

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

2 Сэтгэгдэл

Зочин

2021 / 03 / 31
Хариулах

Yaj holbogdoh ve

0

Зочин

2021 / 03 / 31
Хариулах

Design uneheer goy bsan hool daanch amtgui bsan shuu

0