Бид энэ удаа ZU караокены үүсгэн байгуулагч Б.Билгүүнтэй хөгжмийн дуугаралт болон интерьерийн тухай сэдвээр ярилцлаа. Тэрээр караоке үйлчилгээний хөгжлийн төвшинг ахиулж дотоод орчны гоо зүй, чанарт онцгой анхааран ажилласан байв. Дээд зэргийн тав тух, нүд баясгам хоршлыг хамтдаа харцгаая.
Юуны түрүүнд Zu karaoke-ны тухай танилцуулна уу?
Манай ZU караоке нийт 500 мкв талбайтай бөгөөд 150 хүний багтаамжтай. Мэргэжлийн тогооч, чадварлаг, найрсаг хамт олон, дууны төгс дуугаралт, тав тухтай орчныг үйлчлүүлэгчдэдээ санал болгон ажиллаж байна.
Интерьер дизайны шийдлийг нь анх ямар байлгахаар төлөвлөсөн бэ?
Анх нүдэндээ буулган төсөөж байсан дүр зураг маань модерн лакшири гэхээсээ илүүтэй хэрхэн хүмүүст тав тух мэдрүүлэх вэ гэдэгт ач холбогдол өгсөн. Бодсон санааг минь Platinum Gate Signature компанийн Батсайхан захиралтай хамт олон хийж гүйцэтгэсэн.
Рендер зурагнаас өөрчлөгдсөн зүйл бий юу?
Мэдээж рендер зурагнаас тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн. Засал хийх явцад Ковид-19 вирусээс болж хорио тогтоон, хил хаагдсанаас болоод төлөвлөсөн материалаа захиалж авч ирэхэд хүндрэл үүссэн. Тиймээс байгаа нөхцөлдөө тохируулан тавилга, зарим материалаа шинээр орлуулсан.
Онцлох шийдлүүдээс хуваалцвал?
Тавилга, хана, хийцлэлүүдийн ихэнх хэсгийг гар аргаар урласан. Онцолж хэлэхэд, Zu караокены коридор, хүлээлгийн танхимын ханыг мэргэжлийн артистаар хийлгэсэн байгаа. Тэр чигтээ уран бүтээл гэж хэлж болно. Garden-ы хувьд мөн ялгаагүй тавилгуудыг гар аргаар маш чадварлаг мужаанууд бүтээсэн. Орчин үеийн шийдэл нь хуучирсан хана, орчинтойгоо төгс зохицож харагддаг. Эртний мэт орчин нөхцөлд модерн тавилга чимэглэлүүд содон хоршлыг үүсгэж байгаа юм. Түүнчлэн, ариун цэврийн өрөөн дэх толины тусгалыг өвөрмөц байдлаар хийсэн.
Ихэнх тавилга, хана, хийцлэлүүд бүгд гар аргаар хийгдсэн.
Интерьерт ашиглагдсан материалын сонголтыг хэрхэн хийсэн бэ?
Голлох материалуудаа БНХАУ-аас захисан. PGS компанитай олон жил хамтарч барилгын материалын үйлдвэрээс sample захиж, улмаар дизайнертайгаа ярилцаж баталгаажуулсны дараа сонгосон. Материалын сонголт хийхдээ дизайнер Нинжинтэй хамтран ажилласан.
Караоке чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудад мөрдөх ёстой тодорхой стандарт гэж бий уу?
Нэг өрөөний дуу нөгөө өрөөндөө сонсогддог, эсвэл хөгжим нь байнга царгиж дуугаралт нь цэвэр биш бол хэн ч тухтай үйлчлүүлж чадахгүй шүү дээ. Манайх үүн дээр маш анхаарч ач холбогдол өгсөн. Дуу тусгаарлах чанартай материалаар өрөөнүүдээ тохижуулж, дуу авиаг ойлгохгүй, жигд дуугаралт үүсгэхийн тулд дээд зэргийн хамбан материал хэрэглэсэн. Гэрлийн хувьд мөн л гаднаас захисан. Бүх өрөө маань бүдгэрүүлэгч, тодосгогч тохиргоотой. Ингэснээр үйлчлүүлэгч өөрийн хүссэн орчноо бүрдүүлэх боломжтой. Харин хөгжмийн хувьд караоке болгон хамгийн чанартайг хэрэглэх ёстой гэж боддог. Манайх Zu club, Iso room, Zu lounge гэх газрууддаа VOID брэндийг сонгон тоноглосон. VOID-албан ёсны борлуулагч болох UB Stage Tuning компанийн ачаар дэлхийд клубын хөгжмийн дуугаралтаараа тэргүүлдэг брэндээр бид гангарч чадсан.
Ер нь караоке үйлчилгээний салбарт орчин хэр чухал нөлөөтэй гэж боддог вэ?
Чухал зүйлсийн нэг нь орчин яах аргагүй мөн. Үйлчилгээ, тав тух, орчин бол салшгүй холбоотой. Хэчнээн сэтгэлтэй, найрсаг үйлчилгээтэй байвч орчин бохир, тухгүй бол үйлчлүүлэгч дахин ирэх магадлал 80% буурна. Эсэргээрээ орчин сайн боловч үйлчилгээ тааруу бол мөн л адил. Тиймээс үйлчилгээний салбар бүх талаараа сайн ажиллах шаардлагатай юм.
Бусад караоке үйлчилгээний газруудаас ямар давуу талтай болж чадсан бэ?
Хөгжмийн дуугаралтаараа дэлхийд тэргүүлдэг, Англи Улсын VOID брэндийг сонгосон нь бидний хамгийн том давуу тал. Гэхдээ бусдаас ийм ийм онцлогтой гээд бичих нэг хэрэг. Хэрвээ сайхан орчинд хөгжмийн төгс дуугаралтыг мэдэрье гэж хүсвэл ирж үйлчлүүлээрэй гэж хэлье.
Хэдий хэр хэмжээний зардал гаргасан бэ? /Хэр хугацаанд засварын ажил өрнөсөн бэ?
1 тэрбум орчим хөрөнгө зарцуулсан. Хугацааны хувьд хөл хорионоос хамааран товлосон хугацаанаасаа 6 сар гаруй хойшилсон.
Ижил төрлийн бизнес эрхэлдэг эсвэл энэ салбарт ажиллахаар төлөвлөж буй хүмүүст юу гэж зөвлөх вэ?
Чанартай хөрөнгө оруулалт хийж, үйлчилгээ, орчин нөхцөл, хоол гээд бүх л талаараа сэтгэл хангалуун ажиллах хэрэгтэй гэж хэлье.
Деталиуд:

Зочин
2021 / 03 / 12nice yma