Г.Билгүүдэй: Интерьер дизайн бүтээх нь хүн бүрийн онцлогт нийцүүлж хослол урлахтай ижил

Монголд цөөн хэрэгждэг орон сууцан дахь пентхаусны төслийг та бүхэнд танилцуулах гэж буйдаа туйлын баяртай байна. Учир нь ийм хэмжээний талбайг ухаалаг зохион байгуулж, төлөвлөх нь интерьер дизайнеруудаас чамлахааргүй ур чадвар, бүтээлч сэтгэлгээг шаарддаг гэдгийг мэргэжилтнүүд баталдаг билээ. Ингээд төслийн гүйцэтгэгч, Studio Loft компанийн үүсгэн байгуулагч Г.Билгүүдэйн яриаг хүлээн авна уу.

Сайн байна уу, юун түрүүнд бидэнд уг төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж өгнө үү.

Дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн залуу гэр бүлийн амьдрах сайхан орчныг цогцлоохын тулд ашиглаж болох бүх талбайг ашигтайгаар шийдсэн. Өөрөөр хэлбэл олон төрлийн идэвхтэй үйл ажиллагаатай байхаар орон зайг төлөвлөсөн юм. Захиалагчийн хүсэлтээр халуун орны уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд цагаан өнгийн хайрга болон ногоон байгууламжийг ашигласан.

Орон зайн бүсчлэлийн хувьд: Гэр бүлийн буюу 1-р давхар, хүүхдүүдийн 2-р давхар, спорт болон энтертаймент гэсэн 3 давхарт хуваагдана. Нэгдүгээр давхрын архитектур болон функциональ төлөвлөлтийн тухайд зочны өрөө болон гал тогооны хэсгийг багтаасан. Энд зочин хүлээж авахаас гадна гэр бүлээрээ цагийг өнгөрөөх боломжтой. Хоёрдугаар давхарт хүүхдүүдийн унтлагын өрөөнүүд байрлах бөгөөд өрөө бүрийн тавилгын дизайныг хүүхэд болгоны хэрэгцээ шаардлагад зориулан урласан. Мөн энэ хэсэгт байгалийн дулаан мэдрэмжийг төрүүлэх зорилгоор хүүхдүүдийн тоглох хэсэгт Испани улсад үйлдвэрлэгдсэн Б1 сортын плайвүүд(B1 grade plywood) ашигласан. 2-р давхарт хүүхдийн өрөөнөөс гадна “Laundry Room” байрладаг. Дотроо угаалгын машин, хатаагч, цагаан хэрэглэл хураах шүүгээтэй. Харин хамгийн дээд давхрыг спорт болон энтейртайнмент бүс болгон тохижуулсан.

Таны бодлоор хамгийн онцгой хэсэг аль вэ?

3-р давхар бол миний хувьд энэ төслийн хамгийн онцгой хэсэг. Уг давхрын таазны өндөр 4.5 метр юм. Тиймээс бид хоёр хуваан фитнессийн өрөө, гэрийн кино театр, хаданд авиралтын хана зэргийг бүрдүүлсэн. Энэ хэсгийг гэр бүлээрээ амарч, бясалгал хийх, тайвшрах чухал орон зай гэж харж байгаа.

Дизайны багийнхны хувьд хамгийн ур чадвар шаардсан хэсэг юу байсан бэ?

Дизайн ба гүйцэтгэл, тохижилтын үйл явцыг том зургаар харвал хамгийн эхэнд судалгааг оновчтой, сайн хийх шаардлагатай байдаг. Манай хамт олон Монголд олдох боломжтой материал, жижиг хэрэглэл гээд бүх эдлэлийг захиалагчийн хүсэл сонирхолд нийцүүлж зурагт тусгахын тулд судалгаандаа цаг хугацаа их зарцуулдаг. Судалгаа сайн байх тусам эрсдэл бага, гүйцэтгэлийн үеэр асуудал үүсдэггүй гэж ойлгож болно. Түүнчлэн, ерөнхий, техникийн, орчны болон гоёлын гэх мэт олон төрлийн гэрэлтүүлэг дизайндаа тусгасан. Ингэснээр захиалагч өөрийн хүссэн орчныг гэрэлтүүлгийн тусламжтайгаар бүрдүүлэх боломжтой. Бид гэрлийн дизайныг гаргахдаа зөвхөн гоо үзэмж талаас бус люксийн үзүүлэлтийг хангахуйц байдлаар тооцоолсон. Люкс нь гэрлийн эх үүсвэрээс хэдэн люменс, ямар талбайд гарахаас шалтгаалдаг.

“Гэрлээр дамжуулан орон зайн мэдрэмжийг өөрчлөх боломжтой.”

Өнгөний сонголт нүдэнд тусахуйц сонирхолтой хоршил үүсгэжээ. Энэ бүх сонголтыг хэрхэн шийдсэн бэ?

Аливаа төсөл цогц байх тусам өрөө хоорондын уялдаа холбоо, тавилга, заслын материалын сонголт нийлэмжтэй болдог. Үүнд дизайнерууд маань чадварлаг ажилласан.

Интерьерийн гүйцэтгэл, дизайны чадварлаг баг хамт олон хайж буй хүмүүст та бүхэн юу гэж зөвлөх вэ?

Сүүлийн жилүүдэд барилгын зураг гаргадаг компаниудын тоо ихэссэн болохоор хэнд нь ч хандсан гоё ганган зураг гаргаад өгөх боломжтой. Энэ салбарын тухай мэдэхгүй хүмүүс бол зөвхөн зураг хараад л сонголтоо хийх гээд байдаг тал ажиглагддаг. Гэтэл гоё зургийн деталь болгонд нарийн ажиллагаа оршдог. Жишээ нь, гэрлийн эх үүсвэрийн цаана цахилгааны монтаж, аюулгүй ажиллагаа, гэрлийн тусгал, хүчийг тааруулдаг эргономик стандарт гээд мэдлэг туршлага ихээхэн ордог юм шүү. Үүнийг гүйцэтгэх нөөц бололцоо, туршлага байгаа юу гэдгийг харгалзаж компани сонгохыг зөвлөе.

Хийж бүтээсэн төслөө дуусгаад эргэн харахад гуйцэтгэгч талд гайхалтай мэдрэмж төрдөг болов уу. Захиалагчид хүлээлгэж өгөх үеийн мэдрэмжээ хуваалцаж болох уу.

Рендер зураг бэлэн болоход бидний санал болгосон шийдлийг дэмжиж, 100 хувь итгэл хүлээлгэсэнд баяртай байна. Учир нь дизайнерт бүрэн итгэж, шийдлийг нь дэмжих тохиолдол ховор л доо. Ийм хэмжээний орон сууцыг ямар ч дотоод засалгүй “хараар” нь хүлээн авч, иж бүрэн тохижуулж чадсандаа манай хамт олон сэтгэл өндөр байна.

Рендер зураг:

Ярилцсанд баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.


Төслийн захиалагч: Ц.Оюунсүрэн
(Нягтлан, интерьер дизайн сонирхогч)

Интерьерийн засал эхлэхээс өмнө гэрээ ийм болгоно гэсэн анхны төсөөлөл тань юу байсан бэ?

Модерн, классик гэх мэт загварын чиг хандлагуудын тухай ерөнхий мэддэг ч нарийн зүйлсийг төдийлөн сайн анзаарч байгаагүй юм билээ. Харин мэргэжлийн интерьер дизайны компаниар зураг гаргуулаад, үйл явцыг ажиглаж байхад их олон зүйл мэдэж авсан. Хамгийн гол нь хүүхдүүдийн өрөөг тусад нь гаргаж, чөлөөтэй тоглох орон зайтай байлгахыг хүссэн.

Интерьерийн гүйцэтгэл дууссаны дараа гэртээ орж ирэхэд төрсөн анхны сэтгэгдэл хэр байв?

Гэрлийн олон эх үүсвэртэй байгаа нь маш таалагдсан. Хамгийн гоё нь миний хувьд мэдээж гал тогооны хэсэг (инээв). Байгалийн өгөгдлүүдийг түлхүү ашиглахаас гадна яг л зураг шигээ болсонд үнэхээр сэтгэл хангалуун байгаа.

Сүүлийн үед эзэгтэй нар өөрсдөө интерьерээ тохижуулах хандлага их болсон шүү дээ. Таны хувьд интерьер төслийн гүйцэтгэл хийгдсний дараа тохижилтын ажилд хэр оролцсон бэ?

Ер нь мэргэжлийн хүмүүст итгэж, дизайнерууддаа өөрсдийнхөөрөө ажиллах боломжийг нь олгохыг эрмэлзсэн. Харин хөшиг, хоолны ширээ сандал болон зочны өрөөний буйданг хамт явж сонгосон.

Дизайны багаас санал болгож зурсан интерьерийн шийдлүүдээс хамгийн сэтгэлд хүрсэн хэсэг аль вэ?

Бүх хэсэг маш таалагдаж байгаа. Онцолж хэлбэл, дээд давхрын тоглоомын өрөө их зөв шийдэл болж чадсан гэж бодож байна. Техникийн давхар өндөр таазтай учир хоёр давхар болгож доор нь дасгал хийх талбай гаргаад, дээд давхарт гэр бүлээрээ үзвэр үзэх боломжтой болгосон.

Магадгүй дулаан цаг эхлэхээр интерьер заслын ажил эд өрнөх байх. Гэрийнхээ заслыг шинэчлэхээр төлөвлөж буй хүмүүст бодит туршлага их хэрэг болдог юм шиг санагддаг. Та мэргэжлийн баг хамт олонтой хамтарч ажиллахын давуу талыг хуваалцаж болох уу?

Мэргэжлийн дизайн, гүйцэтгэлийн компанитай ажиллах нь үнэхээр амар байсан. Заслын баг ажилласны дараа өөрсдөө тавилга сонгох нь төвөгтэй гэдгийг эзэгтэй нар мэдэж байгаа болов уу. Харин мэргэжлийн хүмүүс өнгө, материал, тавилгуудын байршлыг хүртэл стандартын дагуу нарийн төлөвлөөд өгөхөөр санаа зовох зүйл гардаггүй юм билээ.

Ер нь гэрээ засахаар шийдсэн хүмүүстээ зөвлөхөд, заавал мэргэжлийн хүнтэй хамтарч, эсвэл зөвлөгөө ч болов сонсох хэрэгтэй гэдгийг хэлье. Хоорондоо үл зохицох материал, өнгө гэж байдаг учраас тэр бүгдийг мэргэжлийн хүний зөвлөгөө авч сонгох нь эргээд санхүү болоод сэтгэл ханамжийн хувьд эрсдэл багатай байна байх.

Танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

9 Сэтгэгдэл

Зочин

2021 / 02 / 13
Хариулах

Lag jiiken talbaig super zassin bol u gesen chin. Surtei yu algoo. Jijken talbaitai bairiig super zasdag bol saihan bna

0

Зочин

2021 / 02 / 14
Хариулах

Penthouse jijig baihiig hna harsiin

1

Зочин

2021 / 02 / 13
Хариулах

Ийм том талбайтай байранд ийм интерьер хийх нээх сүртэй юм биш, байдаг л төлөвлөлт. Бага талбайтай байранд орон зайн ашигтай төлөвлөлт бүхий цогц интерьер хийх бол өөр, жинхэнэ ур чадвар шалгасан ажил.

0

Зочин

2021 / 02 / 12
Хариулах

nice

2

Зочин

2021 / 02 / 11
Хариулах

Дээш доошоо явдаг үнэн лайтай ш дээ. Сүүлдээ залхуу хүрээд унтах гэж л дээшээ явна.

1

Зочин

2021 / 02 / 11
Хариулах

wow

0

Зочин

2021 / 02 / 14
Хариулах

Ì

0

Зочин

2021 / 02 / 09
Хариулах

wow

1

Зочин

2021 / 02 / 09
Хариулах

nice!

0