Nomuda Home: Инээмсэглэлийг урлагчид эрхэмсгийг урлагчидтай хамтарлаа

Өнгө өнгийн гэрэл, гялалзсан бөмбөлөгөн чимэглэлүүд, мөнх ногоон гацуур… Үүн дээр баярын ширээний даавуун чимэглэлүүдийг нэмэх юм бол сая жинхэнээсээ шинэ жилийн баярын уур амьсгал цогцоороо бүрддэг. Жилийн энэ л өдрүүдэд эзэгтэй нар хамгийн өвөрмөц содон, чамин эдлэлүүдээр ширээгээ чимэхээр эрэлхийлдэг. Гэвч санасанд хүртэл сайхан урласан зүйлс боломжийн үнэтэй байх нь ховор. Тэгвэл Монголын анхны хоум фэшн брэнд Номуда, шилдэг дизайнеруудын төлөөлөл, Азийн шилдэг дизайнер, O`Couture брэндийн үүсгэн байгуулагч Д.Отгонжаргалтай хамтран Монголд анх удаа шинэ жилийн баярын ширээний онцгой коллекцууд гаргажээ.

Ур чадвартай, мэдрэмжтэй дизайнерийн хурц тод хирнээ тансаг чамин шийдлүүд бүхий уг коллекцид тансаг ширээний раннер, тавгийн суурь, сандлын гоёл, халбага сэрээний гоёл, хатгамалтай болон энгийн амны алчуур, амны алчуурын бөгж зэрэг багтжээ. Шинэ жилийн баярын гол өнгө болох, улаан ногоон өнгөний хослол, гял цал чамин тансгийг илтгэх алтан шаргал өнгө, өвлийн гоо үзэсгэлэнг илтгэх мөнгөлөг болон цагаан өнгөний хоршлууд дээр сувд, шүр, шигтгээ оролцуулан гараар чимэглэн нямбайлан урлажээ. Мастер урлалын ийм бүтээлүүд цөөн тоогоор үйлдвэрлэгддэг учраас дахин давтагдашгүй байдгаараа үнэ цэнтэй. 

Коллекц бүрийн онцлог, бэлгэдэлд тохирсон тансаг зэрэглэлийн, сайн чанарын торгон даавуу, хамба сонгон  хослуулжээ. Номуда брэндийн нэг онцлог бол даавуугаа БНСУ-ын үйлдвэрээс захиалж авдаг, даавуу бүр үйлдвэрлэсэн он сартайгаа байдаг учраас чанарын хувьд дээд зэргийн, хэрэглээнд бүрэн нийцсэн хүний эрүүл мэндэд ээлтэй зэрэг олон давуу талтай байдаг. Ширээн дээр байдаг даавуун эдлэлүүд хоол хүнстэй зэрэгцэн ашиглагддаг , мөн угааж цэвэрлэх хэрэгцээ их байдаг учраас материалын хувьд тансаг чамин хэдий ч чанартай, шинэ, эдэлгээ даах даавуу байх ёстой гэсэн зарчмыг баримтлан үйлдвэрлэжээ.

Брэндүүд өөрсдийн технологи, онцлогоо нэгтгэн хамтран ажиллах нь маркетингийн шинэ чиг хандлагын нэг болоод байгаа юм. Тиймээс  эрхэмсэг чамин хувцас урлалаар танигдсан O Couture-ийн дизайны шийдэл , инээмсэглэлийг урлана уриатай Номудагийн чадварлаг гүйцэтгэл бүхий цаг үеэ мэдэрсэн энэ хамтрал нь Монголдоо шинэ жишиг болж байна.

Шинэ оноо сэтгэл хангалуун угтаж өргөө гэртээ шинэ уур амьсгал бүрдүүлэхэд тань Монголын анхны хоум фэшн Номуда туслах болно. Учир нь тус хамт олон гэр ахуйн бүх төрлийн даавуун эдлэлийг хамгийн сайн чанарын цэвэр даавуугаар, өнгө дизайны өргөн сонголттойгоор үйлдвэрлэдэг тул та бүхэн ширээний чимэглэлээ гэрийн бусад даавуун эдлэл хөшиг, буйдангийн болон сандлын бүтээлэг, дэр гэх мэт зүйлстэй хослуулан захиалах боломжтой юм. Мөн https://www.facebook.com/NomudaHome энд дарж Номуда брэндийн фэйсбүүк хуудсаар зочлон бүтээгдэхүүн үйлчилгээтэй нь танилцаарай. 

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх