Г.Батзул: Чойжин Сүитс нь хотын төвд бусдаас илүү тодорч чаддаг тансаг барилга

Их хотын маань бизнес төвд оршдог гоёмсог барилгууд их бий. Тэд бүгд зохион байгуулалт, зориулалт болоод гадаад үзэмжээрээ өөр. Яг л хөгжмийн нот шиг өөрийн гэсэн өнгө аястай. Харин өнөөдрийн дугаартаа олон хүний сонирхлыг татсан нэгэн барилгыг онцлохыг хүслээ. Энэ бол нийслэлд онцгой өнгө нэмэн сүндэрлэдэг Чойжин Сүитс юм.

Энэ сонирхолтой хийцтэй барилгыг архитектурын ямар шийдэл ашиглан байгуулсан тухай асуух нь зүйтэй болов уу. Та бидэнд Чойжин Сүитс барилгын тухай танилцуулж өгнө үү.

Манай барилга хүмүүсийн дунд “шатаар урсдаг усан оргилууртай байр”, “лего шиг барилга” эсвэл “шар, саарал цонхтой байр” гэх мэт янз бүрийн олон нэртэй юм билээ (инээв). Интерьер болон экстерьер бүх талыг нь маш сайн бодолцож төлөвлөж хийсэн учраас олон талаараа ялгарч харагддаг байх. Ерөнхийдөө барилгын нэрний тухайд гэвэл Чойжин Сүитс гэдэг нь урд байрлах Чойжин ламын сүмийн нэрээр нэрийдсэн байгаа. Баруун жигүүрийн байрууд бүгд Чойжин ламын сүмийг хардаг том цонхуудтай. Жамъяан гүн гудамжны эргэн тойрны барилгуудаасаа намхан боловч хамгийн өвөрмөц барилга гэхэд хилсдэхгүй санагддаг.

Чойжин Сүитс барилгад нүдэнд харагдахгүй боловч үнэ цэнтэй хөрөнгө оруулалт их орсон.

Барилгын зураг төслийг гаргасан архитектор их мэдрэмжтэй нэгэн бололтой?

Манай барилгын зураг төслийг Аргентин улсын 3 архитектор нийлж гаргасан байгаа. “Сардина архитект” компанийн чадварлаг архитекторууд сэтгэлээ гарган ажилласан. Бид тансаг зэрэглэлийн 4L буюу “LUXURY: Location, Lobby, Lift, and Loo”-ийн зарчмыг баримтлахыг хичээсэн. Байршил бол хотын бизнес төв. Лобби бол Улаанбаатар хотын хамгийн үзэсгэлэнтэй ба өвөрмөц лобби гэхэд хүмүүс маргахгүй. Лифт – оршин суугч ба машины гурван лифтүүдийг орчин үеийн дэвшилтэт технологи ба touchscreen товчлууртай хийсэн. Угаалгын өрөө болон зочны ариун цэврийн өрөөнүүд маань минимал загвартай ба бүгд шалнаас халдаг тохируулгатай.

Бид газрын кадастрын 50 хувьд барилгаа барьж, үлдсэн талбайг ногоон байгууламж, усан оргилуур, ил зогсоол, ба нийтийн эзэмшилд үлдээсэн.

Чойжин Сүитс барилгын хамгийн онцгой зүйлийг та юу гэж боддог вэ?

Хөрөнгө мөнгөнд түүртэлгүй хамгийн гол нь хотын төвд таатай, тохилог амьдрах бүх нөхцөлийг бүрдүүлэхийг хичээсэн гэдгээрээ онцлогтой. Скандинавиан, минимал ба модерн дизайны чиг хандлагийг сайтар бодолцож дотоод заслыг гүйцэтгэсэн байгаа. Манай хамгийн жижиг байр нь (Suite A) 89м2 хоёр өрөө.  Жижиг студи байр гэж байдаггүй ба бүгд “executive suites” юм. Унтлагын өрөө болгон дотроо ensuite банны өрөө ба хувцасны өрөөтэй. Гаднаасаа харагдаж байгаачлан бүх байрны цонхууд өөр өөр учраас дотор нь байгаа хүнд өрөө болгон шинэлэг мэдрэмж төрүүлдэг.

Мөн B1-B2 буюу доошоо хоёр давхар авто-зогсоол суурьтай баригдсан. Хотын бизнес төвд байршилтай болохоор гадны байгууллагаас зогсоол түрээслэх хүсэлт их ирдэг. Бид гаднах ил зогсоол болон дулаан зогсоолуудаа оршин суугчдадаа л түрээслэх зарчимтай ажилладаг. Энэхүү энгийн зарчим нь манай түрээслэгч нарт их таатай байдаг болов уу.

Өөр ашиглагдсан шинэлэг технологийн талаар хуваалцахгүй юу?

Усны хувьд байгууламж маань тэр чигтээ ус цэвэршүүлэгчтэй. Мэдээж төвийн шугамтай холбогдохын зэрэгцээ тэндээс барилгад орж ирэх хэсэгт нэгдсэн ус цэвэршүүлэгч байршуулсан. Ингэснээр оршин суугчид цэвэршүүлсэн усаар усанд орж, хувцас эдлэлээ угаадаг гэсэн үг. Бид нэгдсэн шүүлтүүрийг хуваарийн дагуу тогтмол сольдог.

Бас нэг давуу тал бол манай бүх байрууд өндөр таазтай ба хоёр өөр зүг харсан цонхуудтай тул агаарын сэлгэлт маш сайн. Зуны халуунд сэрүүхэн, мөн тогтмол нэг хэмтэй байлгаж болохуйц air condition мөн суурилуулсан. Хөшигнүүд бүгд автомат системд холбогдсон.

Өрсөлдөх чадвар буюу бусад “serviced apartment” дотроос ялгарах давуу талаа тодорхойлвол?

Давхартаа 2-3 айл байдаг тул хамгийн нам тайван ба нууцлагдмал барилга гэж хэлж болно. Олон хүмүүс орж гарахгүй, хамгаалалт сайтай тул гаднын болон Монгол Улсын чадварлаг бизнесменүүд биднийг түлхүү сонгодог болов уу.

Тавилгын тухайд бид их ач холбогдол өгч бүгдийг захиалгаар авдаг. Манай Аргентин архитекторууд бүх байранд интерьер дизайн буюу 3D рендер гаргаж өгсөн төдийгүй иймэрхүү тавилгуудыг ав хэмээн жагсаалт өгсөн байдаг. Түүний дагуу бид ихэнх тавилгуудаа Ethnicraft брендийн модон эдлэлээр тохижуулсан байгаа. Интерьер болон экстерьер шийдлээр бүрэн цогцоор шийдэж өгсөн нь миний ажлын их хөнгөвчилж өгдөг шүү.

Бүх байрууд өндөр таазтай тул тансаг мэдрэмж төрүүлдэг. Түүнчлэн, манай байранд нүүж орж ирж байгаа түрээслэгч чемоданаа л аваад ирэхэд болно. Бид түрээслэгч нартаа аяга тавга, алчуур, орны хөнжил даавуу гэх мэт бүх эдлэлээр хангадаг. Мөн байраа манай үйлчлэгч нараар цэвэрлүүлэх боломжтой. Тав тухыг бид нэн тэргүүнд эрхэмлэдэг.

Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

4 Сэтгэгдэл

Зочин

2021 / 06 / 23
Хариулах

hajuugin barilguud ni nileen zaitai hol bsan bol zuragiin daguu goe haragdah bjee

0

Зочин

2021 / 05 / 26
Хариулах

Хотын төвийн өнгө үзэмжийг нэлээн дээшлүүлж буй барилга шүү. Орон сууц гэж огт бодоогүй юм байна

1

Зочин

2021 / 05 / 25
Хариулах

Сайхан барилга муухай ааштай харуултай. Зураг авахуулахгүй даргаасаа асууна боль төлбөртэй гэсэн

0

Зочин

2021 / 05 / 25
Хариулах

Манай хотыг чимсэн орчин үеийн сайхан барилга.

0