Хөл хорионы үеийн хөгжилтэй ажлын ширээнүүд

Хөл хорио зөвхөн манайд үргэлжилж буй зүйл биш юм. Одоо хүртэл дэлхийн өнцөг бүрд онлайнаар буюу гэрээсээ ажиллаж буй мянга мянга оффис ажилчид бий. Гэхдээ тэд бүгд гэртээ зориулалтын ажлын ширээтэй байгаа гэдэг юу л бол. Бид хамгийн хөгжилтэй ажлын ширээнүүдийг цуглууллаа. Та арай тэдний нэг юм биш биз?

#1 Миний хөвсгөр бас үсэрхэг "ажлын ширээ"

#2 Гэртээ өндөр намыг нь тохируулж болдог "ширээ"-тэй байна гэдэг ч аз шүү.

#3 Үүдний өрөөндөө эд зүйлс хадгалах зориулалтаар умгар тагт хийсэн ч яг одоо бол гэр дэх оффис маань болон хувирлаа. Сайн уу? цонхтой оффис минь.

#4 Гүйлтийн зам дээр тансаг ажлын ширээ бүтээхэд ердөө л өргөн банз байхад хангалттай. Өнөөдөр хуралдаж байхдаа 4 км алхчихлаа шүү дээ.

#5 Би зүгээр л хажуудаа овоо хэдэн "гар ариутгагч" тавьсан юм.

#6 Ширээ олдохгүй болохоор өвөр дээрээ нөүтбүүкээ тавиад буйдан дээрээ тухласан юм. Харин нохой маань хэвтэх дуртай хэсэг нь завгүй болсонд дургүй байна.

#7 Гадаа цаг агаар сайхан байгаа учир би ачааны машиныхаа тээшийг ажлын ширээ болгочихлоо.

#8 Хаана ч байрлаж ажилласан үргэлж муурандаа зай гаргаж бай.

#9 Нэг өдөр хогийн саван дээрээ ажиллаж үзэв.

#10 Дараагийн хэдэн долоо хоногийн турш гэртээ ашиглах миний "ажлын ширээ"

#11 Гэрт маань ядаж ийм сиймхий олдсонд гүнээ талархъя. Энэ үнэхээр догь байгаа биз?

#12 Миний нөхөр энэ гайхалтай ширээг зохион бүтээсэн.

#13 Гэртээ нүүж ороод удаж байгаа ч ядаж хоолны ширээгүй хэвээрээ л байна. Тиймээс одоохондоо зөөврийн сандал бас ширээ ч болчихмоор нэг ийм зүйл дээр ажиллаж байна даа.

#14 Өөртөө зориулаад цэцгийн сав, угаалгын сагс хоёроор шинэ ширээ зохион бүтээчихлээ.

#15 Ажлаасаа гарахдаа компьютерийнхээ дэлгэцийг авч гарсан ч суурийг нь тогтооход бяд хүрсэнгүй ээ. Тэгээд л энэ… Над шиг дизайнерууд олон байгаа болов уу.

#16 Миний ашиглаж байгаа хоёр сандалны нэгийг булаахаар оролдож буй муур.

#17 Хоолны ширээ болон эвлүүлдэг тоглоом. Энэ тухтай ажиллах эргономик мөн биз?

Эх сурвалж: Bored Panda

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх