Оффис орчин дахь хязгааргүй боломж – Uniq серийн тавилга

Цагаан өнгө ямар ч орчныг гайхалтай эмх цэгцтэй харагдуулдаг.

Сүүлийн үед хүмүүс оффисын нэгэн хэвийн уйтгартай байдлаас татгалзаж тод болон цагаан өнгийг түлхүү сонгох болсон. Учир нь цагаан өнгө аль ч оффисын интерьерт зохицдогийн илэрхийлэл юм. Энэ удаа BSB интернэт дэлгүүрээс санал болгож буй Uniq серийн оффис тавилгыг ажлын өрөөгөө шинэчлэхээр төлөвлөж буй эрхмүүдэд зориулан танилцуулъя.

Малайз улсаас оруулж ирдэг Uniq серийн оффис тавилга нь Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015, Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO 14001:2015, Хөдөлмөр хамгаалал ба үйлдвэрлэлийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны OHSAS 18001:2007 зэрэг олон улсын стандартын гэрчилгээтэй. Мөн долгиолсон ширээний тавцан, нимгэн налуу ирмэг, өндөр, нам болгох тохируулагчтай чамин төмөр хөл зэрэг нь өөрийн чанараа илтгэнэ.

Бусад оффис тавилгатай харьцуулахад маш нимгэн бас загварлаг.

Туслах ширээ нь үндсэн ширээндээ бэхлэгддэг ба дугуйтай учир хүссэнээрээ хөдөлгөх боломжтой юм. Кабелийн залгууруудад зориулсан хөнгөн цагаан таглаа, цагаан бор өнгөний төгс зохицлыг агуулсан нь оффисын орчныг эмх цэгцтэй харагдуулахад тусалдаг.

Модон болон шилэн хаалгатай шүүгээний сонголттой ба эдгээр нь бариулгүй, дарж онгойлгодог “push out” системтэй. Харин шилэн хаалганууд нь ганжуулсан шилээр хийгддэг тул маш бат бөх.

Орчин үеийн чиг хандлагыг тодорхойлж буй Uniq серийн тавилганаас гадна бусад оффис тавилгуудыг та бүхэн www.BSB.mn интернэт дэлгүүрээс гарын бэлэг болон худалдан авалтын үнийн дүнгээс хамаарсан урамшууллын эрхтэй худалдан авах боломжтой. BSB интернэт дэлгүүр нь салбар дэлгүүрийн үнээс 3% хямд байдаг бөгөөд замын түгжрэлд орж цаг алдахгүйгээр үнэгүй хүргүүлэн авах давуу талтай юм.

Мөн хүсвэл мэргэжлийн интерьер дизайнераар Uniq серийн оффис тавилгыг өөрийн оффисын орон зайд нийцүүлэн зураг төсөл гаргуулж, зөвлөгөө авах бүрэн боломжтой.

Удирдлагын өрөө, менежерийн өрөө, ажилтны өрөө гээд оффисынхоо интерьерт нийцүүлэн олон янзаар загварчилж болно.

Та Uniq тавилгын хязгааргүй боломжуудыг ашиглан оффистоо шинэ санаа, шинэ шийдэл гарган төсөөллөө бодит болгон хэрэгжүүлээрэй.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдон авах боломжтой.

  • www.bsb.mn
  • ebsb@bsb.mn
  • 7510-8585,  8515-8585
Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх