Сүүлийн жилүүдэд гоё ганган хийцтэй, хотхоны стандартыг нарийн мөрдөж бүтээн байгуулсан олон барилга хотын өнгө төрхийг чимж, үүний хэрээр нийслэл маань өргөжин тэлж буй билээ. Мөн зарим дутагдалтай барилгууд ч бий. Гэхдээ энэ удаа барилгын чанарын тухайд бус дотоод төлөвлөлт буюу архитектурын шийдэлтэй хүний хэрэглээ хэрхэн уялдаж байгааг бичихээр шийдлээ. Ялангуяа орчин үед аль болох орон зайг танасан, бага талбайтай байрнууд эрэлттэй болсныг бид мэднэ. Ийм эрэлтийг дагаад үүдний өрөө, хувцасны өрөө, угаалгын өрөө цаашлаад тагт гэдэг ойлголт энгийн орон сууцанд яригдахаа больсон билээ. Гал тогооны өрөө хүртэл зочны өрөөтэй нэгдээд удаж буй.
Хүний хэрэглээ их. Нэг л мэдэхэд үргэлж хэрэглэгддэггүй ч зайлшгүй байх шаардлагатай зүйлс овоорчихсон байх нь бий. Жишээ нь, улирал солигдохтой зэрэгцэн автомашины өвлийн дугуй, өвлийн идэш, хувцас, гутал, унадаг дугуй, хивс гэх мэт том хэмжээтэй зүйлсийг орон сууцныхаа хаана нь багтааж хадгалах вэ гэдэг "уралдаан" эхэлдэг шүү дээ. Харин яг ингэж бодож буй хүмүүст зориулан бяцхан хэдэн санаа өгье.
Хувцасны өрөөнд тавиур хийх
Хэрвээ танай байр хувцасны өрөөтэй бол энд том хэмжээтэй эд зүйлсээ эвтэйхэн тавиур тогтоогоод хадгалж болох юм. Ингэхдээ гадуур нь зориулалтын том уут углаж элдэв хортон шавж болон нарны тусгалд гандах, тоосонд дарагдах зэрэг эрсдлээс болгоомжлоорой.
The Container Store ↑Шинэ Яармаг Цогцолбор Хороолол / Хувцасны өрөө ↑Тагт
Ихэнх хүмүүс байнга хэрэглэгдэхгүй эд зүйлсээ тагт эсвэл тагтгүй бол угаалгын өрөө, гараж гэх мэт газар хадгалдаг. Аль нэг орон сууцыг гаднаас нь ажиглавал тагтан дээрээ дүүрэн юм чихэж хадгалсан айлыг та олж харах л болно. Та ч гэсэн тагтан дээрээ хадгалахаар шийдсэн бол гадны нөлөө буюу бороо чийг, нарны туяа, тоос зэргээс хамгаалахаа мартаж болохгүй шүү. Мөн урт хугацаанд хадгалах эд зүйлсээ шалнаас хөндий буюу тавиур дээр тавьж хадгалж чадвал зохимжтой. Мэдээж эмх цэгцтэй байдлыг эрхэмлэхийг хичээгээрэй.
Ikea ↑Нэгэнт энэ сэдвийг эхлүүлсэн учир айл бүрд тусгай агуулах өрөөг төлөвлөсөн Шинэ Яармаг цогцолбор хорооллыг онцлон танилцуулъя. Учир нь эндхийн айл болгон тагттай бөгөөд хүйтэн агуулахтай аж. Агаар шууд нэвтрүүлэх атлаа нарнаас хамгаалагдсан учир өвлийн идэш, зарим хүнсний зүйлсээ хадгалахад хамгийн таатай байдлаар төлөвлөсөн байв. Хүйтэн агуулах нь манайхны дунд харьцангуй шинэ ойлголт боловч орон сууцны төлөвлөлт, хүний хэрэглээтэй уялдахын хэрээр амьдралд хэр чухал нөлөөтэй болох нь мэдрэгддэг байна.
Шинэ Яармаг Цогцолбор Хороолол / Хүйтэн агуулах ↑Агуулах өрөө
Зунжин дугуй, скүүтер унаж түгжрэлээс зайлсхийж чадсан бол харамсалтай нь дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг Улаанбаатарт ингэж өвөлжих боломжгүй. Харин гэртээ зориулалтын бяцхан агуулахтай байснаар толгой эргүүлэм бүх асуудлыг цогцоор нь шийдвэрлэж болно. Тиймээс хэрвээ танай байр агуулах өрөөтэй бол үнэхээр супер азтай хэрэг!
Шинэ Яармаг Цогцолбор Хороолол / Агуулах өрөө ↑Ямар ч дизайнтай интерьерт таатай уур амьсгалыг үүсгэдэг том хүчин зүйл бол эмх цэгц. Харин эмх цэгцтэй байдлыг хэрэглэгддэггүй эд зүйлсээ ухаалаг байрлуулснаар бий болгох боломжтой.
Хэрвээ та бүхэн агуулах өрөө, барилгын дотоод төлөвлөлт зэргийг нь нарийн харахыг хүсвэл Шинэ Яармаг цогцолбор хорооллын загварын байраар зочлохыг урьж байна.
Зочин
2020 / 10 / 13wow hunii heregleeg hangasan saihan medremj avlaa