Хадат Вилла – Амьдралын хэв маягт тань шинэ хуудсыг эргүүлнэ

Өнөө цагт үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг байршил нь тодорхойлох болсон. Ялангуяа суурьшмал хэв маягтай хүмүүст байгальд ойр мэдрэмжийг төрүүлэхүйц том цонхтой, өрөөний зөв зохион байгуулалттайн дээр ухаалаг хийцтэй барилга байгууламж тэр хэрээрээ өөрийн чанараа илтгэдэг билээ.

Бид энэ удаа Улаанбаатар хотоос холгүйхэн орших хараа булаам байгалийн үзэсгэлэн дунд баригдсан Хадат Вилла төслийг зорьсон юм. Энд нам тайван уур амьсгалтай агаад таатай амьдрах орчныг хослуулсан цогцолбор хотхон сүндэрлэжээ. Хамгийн гол нь энэ бүхнийг байгаль эхийн арга билигт нийцүүлж хийсэн байлаа. Мөн хотхоныг дагуулан автозам, клуб хаус, бие даасан цэвэр бохирын систем гээд дэд бүтцийг гүйцэтгэгч компани тусгайлан байгуулсан байв. Хүн нийгэм болоод амьд харилцааг сэргээхийн тулд найрсаг хөршийн холбоог оршин суугчдын дунд үүсгэхийг зорьсон нь нүднээ илхэн. Жишээ нь, спортоор хичээллэх сонирхолтой хүмүүсийг дэмжин, зориулалтын гүйлтийн зам, дасгалын төхөөрөмж, ногоон байгууламжийг тусгайлан бэлтгэжээ.

Интерьер дизайн гэдэг зөвхөн өнгөц харагдах хэлбэр төдий бус амьдралын үнэ цэнийг цогцлоох том хүчин зүйл.

Сургууль, цэцэрлэг, ажил, кофе шоп, фитнес гэх мэт орчин үед хүн төрөлхтөн бид үргэлж ямар нэгэн байгууламжийн дотор амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг. Иймд аливаа байгууламжийн дотоод засал буюу интерьер дизайныг орхигдуулж болохгүй. Тиймээс байшин бүрийн дотоод төлөвлөлт, интерьер дизайныг олзуурхан шинжлээ.

Уг төслийн хамт олон оршин суугчдынхаа тав тух, амьдралын хэв маягт тохируулан туйлын нямбай ханджээ. Нордик буюу сэрүүн цаг ууртай бүс нутгуудад зохилдог Скандинав дизайныг сонгосон нь ч учиртай. Энэ хавьд өвлийн улиралд агаар илүү цэнгэг болдог бөгөөд тэр хэрээрээ өвөл харж болох байгалийн гоо үзэсгэлэнг цонхоороо харж, террас дээрээ гэр бүлээрээ амарч өнгөрүүлж болох ажээ.

Мод, чулуу, төмөр гэх мэт байгалийн элементийг дизайндаа шингээхийн зэрэгцээ дулаан, тохилог мэдрэмжийг үүсгэх зөөлөн эдлэл түлхүү ашигласан байна. Түүнчлэн, айл бүр цонхоороо урд зүгт сүндэрлэн харагдах Цэцээ гүний оргилийг тольдох боломжтой төлөвлөсөн нь таатай сэтгэгдэл үлдээсэн юм.

Харин байшингийн хийц бүтээцийн хувьд дэлхий дахинаа шалгарсан Канад технологиор барьжээ. Энэ нь дулаан алдалт хамгийн бага бөгөөд насжилт урттай байдгаараа онцлог. Хамгийн гол нь байгалийн тэнцвэрт байдалд бүрэн нийцсэн эко шийдэл юм. Тиймээс энэ удаа онцлон танилцуулж буй Хадат Вилла төслийг "Амьдралын хэв маягт шинэ хуудсыг эргүүлэх ухаалаг бүтээн байгуулалт" гэдгийг онцломоор байна.

Хадат вилла хотхоны оршин суугчдын төлөөллийг "Active Young Professionals" буюу Нийгмийн идэвхтэй, боловсролтой, залуу гэр бүл гэж тодорхойлж болохоор байв.

Ингээд Хадат Вилла төслийн тухай бичвэрээ уг төслийн гүйцэтгэгч, ЦОБА ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Баасандорж эрхмийн яриагаар өндөрлөе.

"Энд хүн өдөр бүр байгалийн сайхан цэвэр агаарт аж төрөхөөс гадна гүйх, явган алхах гэх мэт спортоор хичээллэх бүрэн боломжтой. Гүйж байгаа хүн өөртэйгээ л "уралддаг" юм. Зөвхөн өөрийгөө ялан дийлж, тэсвэр хатуужилд суралцдаг гэж болно. Гүйх үед хөлөөрөө бясалгах буюу олон зүйлийн тухай тунгаан бодож, учрыг нь олохгүй байсан асуудлын гарцыг олж харах гээд эерэг өөрчлөлтийг мэдэрч болдог. Энэ бол зөвхөн нэг жишээ юм. Тиймээс цэвэр агаарт байгалийн үзэсгэлэнт уулын бэлд амьдрах нь таны амьдралын хэв маягт цоо шинэ хуудсыг эргүүлэх болно."

Ц.Баасандорж

Энэхүү төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар холбогдож, танилцах боломжтой.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

1 Сэтгэгдэл

Зочин

2020 / 12 / 30
Хариулах

Байгалтай гайхамшигтай сайхан зохицох exterior. Интериорийн хувьд мэргэжлийн бус хүн өөрийн үзэл бодлоо нилээн тулгасан өнгө аяс харагдаж байна. Байгалийн элементүүдийг түлхүү ашиглаад хүнд байгальд байгаа тухтай мэдрэмжийг өгч байгаа ч энэ их том орон зайд цав цагаан хана болон тааз хэтэрхий сэтгэл санаанд дарамт учруулж байгаа юм шиг мэдрэмж өгч байна. Мастер унтлагын өрөө бол ярих юм алга. Маш гоё сонголт гэхдээ бас л тааз хэтэрхий цагаан, хов хоосон мэдрэмж төрүүлхээр. Модоор тааз, ханаа тохижуулсан бол илүү гоё болох байж ээ. Өөр ярих юм алгоо. Байршил дээр юу ч хэлхэв. Адил төстэй хаусны төслүүдийг мэдэх болхоор эргэлзэх зүйлгүй танайхыг сонгохоор болжээ.

7