Г.Наранпүрэв: Номуда бол импортыг орлох эх орны брэнд

Интерьерт хатуу эдлэлээс илүүтэй даавуун эдлэлүүд хэзээнээс л тав тухтай дулаан уур амьсгалыг бэлэглэсээр ирсэн. Тиймдээ ч даавуун нэхмэл эдлэлийн салбарт тренд жинхэнэ утгаараа эргэлдэж, чанартай, загварлаг бүтээгдэхүүнүүд эрэлттэй байдаг билээ. Бид энэ удаагийн ярилцлагын буландаа Монголд "home fashion" салбарыг хөгжүүлж яваа анхны брэнд Номуда-г онцолж байна. Байгуулагдсан цагаасаа хойш маш олон бүтээлч загваруудыг хэрэглэгчдийн гарт хүргэхээс эхлээд энэ салбарт түүчээ болж яваа чадварлаг хамт олон энд ажилладаг билээ. Ингээд "Номуда Хоум" компанийн ерөнхий дизайнер Г.Наранпүрэвтэй ярилцсан яриаг хүлээн авна уу.


Номуда Хоум компанийн ерөнхий дизайнер
Г.Наранпүрэв

Уншигчдад компанийнхаа талаар товч танилцуулж өгнө үү. Яагаад "Home fashion" чиглэлээр ажиллах болсон бэ?

Манай улс жилийн хэрэглээний даавуун болон нэхмэл эдлэлийн ихэнх хувийг гаднын улсаас импортоор авч хэрэглэдэг. Ялангуяа урд хөршөөс дийлэнх хэсгийг нь оруулж ирдэг гэсэн судалгаа бий. Харин энэхүү импортын барааг орлож, эх орондоо чанартай материалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд нэвтрүүлэх зорилгоор Home fashion салбарын анхны Монгол брэнд “Номуда”-г 2018 онд үүсгэн байгуулсан. Home Fashion салбарын гол төлөөлөгч нь даавуун, нэхмэл, сүлжмэл эдлэл байдаг.

Бид нээлтээ хийснээс хойш бүтээгдэхүүний нэр төрлөө улам олшруулж, хэрэглэгчдэдээ үргэлж шинэ загваруудыг хүргэхээр хичээн ажилласаар байгаа. Одоогоор “Nomuda boutique”, “Nomuda Basic” гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Nomuda Basic нь улирал болон баярын уур амьсгалд тохирсон коллекцийг тогтмол гаргадаг бол Nomuda Boutique маань хэрэглэгчдэд зориулсан цор ганц загвар, хэлбэр хэмжээгээр хүссэн бүтээгдэхүүнийг нь бэлтгэж өгдөг.

Үндэсний хэмжээнд гэр ахуйн ийм олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд амжилттай гаргасан компани тун ховор болов уу. Номуда брэнд нийт хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн урладаг вэ?

Хөшиг, ор дэрний хэрэглэл, бүтээлэг, гэрийн чимэглэл зэрэг оёмол, нэхмэл, сүлжмэл, модон бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Ерөнхийдөө интерьерт хэрэглэгдэх цогц бүтээгдэхүүнийг бид хэрэглэгчдэдээ санал болгодог. Мөн нялх хүүхдийн хөвөн даавуун өлгийнөөс эхлээд хүүхдийн өрөөний иж бүрдэл бүтээгдэхүүнийг бяцхан хэрэглэгчдэд зориулан урлаж байгаа. Номуда брэндийн хөшиг, хүүхдийн майхан хамгийн их борлуулалттай байдаг шүү.

Номуда брэндийн хөшиг борлуулалт сайтай байдаг гэлээ. Ер нь хөшигний тухайд ямар шинж чанарыг нь харгалзан сонгох хэрэгтэй байдаг вэ?

Айл гэр, оффис гээд зориулалтаас хамаарч сонголт хийвэл илүү оновчтой. Жишээ нь, өдөржин нартай байдаг уу, эсвэл сүүдэр талд байдаг цонх уу гэдгээс шалтгаалан сонголтууд цааш улам нарийсдаг. Зөвхөн ийм өнгийн ийм хөшиг энэ өрөөнд зохино гэж хэлэх нь хэтэрхий баригдмал юм.

Гэхдээ унтлагын өрөөндөө аль болох тавлаг тухтай мэдрэмж төрүүлэхүйц уналттай, зузаан хөшиг сонговол тохиромжтой. Харин эсрэгээрээ жальюз хөшигийг гал тогоо, ажлын өрөө зэрэгт ашиглах нь зохимжтой. Бидний зүгээс ямар дизайнтай гэдгээс хамаарч өнгөний нийлэмжийг бодолцон хэрэглэгчдэд зөвлөдөг. Мэдээж хөшигний материал болгон янз бүр учраас элдэв үнэр, будаг гаргадаггүй сайн материалтай эсэхийг шалгах хэрэгтэй.

Номуда брэндийн ашигладаг материалууд БНСУ-аас гарал үүслийн гэрчилгээ, чанарын үзүүлэлт, бүр үйлдвэрлэгдсэн он сартайгаа ирдэг.

Номуда брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээрээ хэрхэн ажилладаг вэ?

Мэдээж шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс өмнө хамгийн түрүүнд зах зээл, эрэлтээ судална. Зорилтот хэрэглэгчдээ тодорхойлно. Жишээ нь, хүүхдэд зориулагдсан бүтээгдэхүүн хийхээр төлөвлөсөн бол ямар төрлийн бүтээгдэхүүн гэдгээс эхлээд өнгө, дизайн, хэлбэр хийц зэргийг нарийн тодруулдаг. Ингээд судалгааны дараа зургаа гаргаж батлуулаад үйлдвэрлэлийн явцад шилжүүлдэг.

Урт удаан хугацаанд амжилттай ажиллахын үндэс суурь нь байнгийн хөгжил, шинэчлэл гэж боддог юм. Тиймдээ ч хэрэглэгч болгоны гарт дотоодод үйлдвэрлэсэн чанартай бүтээгдэхүүн хүргэхийг бид хичээдэг.

Одоогийн байдлаар дотооддоо үйлдвэрлэл эрхэлдэг олон компани, хувь хүмүүс бий. Энэ дундаас Номуда брэндийн ялгарах онцлогийг та юу гэж тодорхойлох вэ?

Гэрийн эдлэл хэрэглэл гэдэг хувцас шиг нэг өдөр өмсөөд маргааш нь сольдог зүйл биш учраас үргэлж гэрийн эздэд таатай дулаан, тохилог мэдрэмжийг төрүүлэх нь чухал байдаг. Тиймээс оёдол эсгүүр, хийц, загвар, материал гээд бүх л талаараа хамгийн сайн байх учиртай. Номуда брэнд БНСУ-аас чанарын гэрчилгээ, гарал үүслийн баталгаатай материал захиалж авдаг бөгөөд маш нарийн оёдол, эсгүүрийн технологи баримтлан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Зөвхөн нэг төрлийн хэмжээ загвар гэж баригдалгүй, олон төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчийн хүсэлд нийцсэн уян хатан загварыг гарган давтагдашгүй бүтээгдэхүүн урлах боломжтой. Энэ бол Номуда брэндийн үнэт зүйл юм.

Номуда брэнд зөвхөн бүтээгдэхүүн борлуулахаас гадна томоохон төслүүдтэй хамтран ажилладаг тухай уншиж байлаа. Хамгийн сүүлд ямар төсөл дээр ажилласан бэ?

Номуда Хоум компани NCD компанийн бүх төслүүдийн шоурүүм тохижуулалт дээр ажилласан бөгөөд хамгийн сүүлд “Casa Da Vinci” хэмээх орчин үеийн өндөр зэрэглэлийн хотхоны хоёр загварын байрыг амжилттай тохижуулж, хүлээлгэн өгсөн. Энэ хотхон нь Итали архитекторын зургаар баригдсан бөгөөд интерьер дизайн нь хүртэл Итали дизайнеруудын гаргасан зурагтай байсан. Бидний хувьд уг төслийн бүх өрөөний хэв маягт зохицох хөшиг, буйдангийн дэр, орны бүтээлэг зэрэгт хамтран ажилласан.

Casa Da Vinci хотхоны загварын байрыг ямар хэв маягт нийцүүлэн тохижуулсан бэ?

Итали дизайнерын гаргасан зургийн дагуу Fusion болон Contemporary дизайныг тод харагдуулахын тулд эдгээр хөшигнүүдийг сонгон ашигласан. Сайн анзаарвал ханын цаас дээрх фактур нь хөшигтэй маш сайн зохицсон байгаа. Ер нь интерьерт буй даавуун эдлэлүүд дулаан тохилог мэдрэмж төрүүлэхээс гадна дотоод орчныг нэгэн цогц болгож харагдуулдаг тул сонголт хийхэд нарийн мэдрэмж шаардагддаг. Casa Da Vinci төсөл яг л бидний төсөөлж байснаар маш сайхан болж чадсан.

Casa Da Vinci хотхон ↑

Garden city

"Garden city" төслийн тухайд гэвэл тав тухтай, тайван амгалан мэдрэмж төрүүлэхүйц байдлаар тохижуулсан. Харин хүүхдийн өрөөнд тод өнгийг зөөлөн завсрын өнгөтэй хослуулан байгаа. Гал тогооны өрөөний хөшигний хувьд авсаархан, энгийн хийцтэй хэрнээ агаар чөлөөтэй нэвтрүүлдэг чанартай материалаар хийгдсэн.

Garden City хотхон ↑

Цаашид Номуда Хоум ХХК ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

Манай компани цаашид бүтээгдэхүүн болгоноо илүү сайжруулж, нэр төрлөө өргөжүүлэхээр ажиллаж байна. Мөн зөвхөн импортыг бүрэн орлоод зогсохгүй экспортод гарах хэтийн зорилготой.

Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Инээмсэглэлийг урлана – Номуда

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

6 Сэтгэгдэл

Зочин

2020 / 10 / 19
Хариулах

Мундаг дизайнер Наранпүрэвдээ амжилт хүсье.

0

Зочин

2020 / 08 / 08
Хариулах

Haanaas ch haigaad tsav tsagaan ungutei daavuu oloogui edniid baisan bnlee uur olon goy ymnud bsn keep going nomuda!

0

Зочин

2020 / 08 / 07
Хариулах

Undesniixee uildverleliig demjeed Nomuda brend-iig songonoo,Shineleg zagvarlag,bas Tegeed material ni chanartai, USA-aas Mongold bair oron suuts avax sonirxoltoi xumuus
sonirxooroi, Chicago

0

Зочин

2020 / 08 / 07
Хариулах

Үнэхээр чанартай, гоё шүү

0

Зочин

2020 / 08 / 07
Хариулах

ednii or dernii daavuu mash goy shu

0

Зочин

2020 / 08 / 13
Хариулах

amjilt amjilt Nnara bagshdaa :))

0