The Home Of Strawberry – Summer Sale

Энэ жил эрчээ авч буй дизайны хэв маягуудаар булан бүрээ тохижуулж, зассан энэхүү дэлгүүр бол The Home Of Strawberry юм. Анх 2015 онд бяцхан хобби, хүсэл сонирхлоо даган нээж байсан дэлгүүр нь өдгөө интерьер дизайн, тохижуулалтын зөвлөгөө өгдөг, хэрэглэгчдийн хайртай дэлгүүр болон өргөжсөнд ихэд баяртай байдгаа үүсгэн байгуулагч О.Аргиун бидэнд хэлж байв. Тэрээр дэлгүүртээ борлуулах тавилга, бүтээл бүрийг цаг гарган судалж, маш цөөхөн ширхгээр шилж сонгон авч ирдгээ мөн уламжилж байлаа. 

Энд Монголд тун цөөхөн харагддаг шилдэг дизайнеруудын сүүлийн үеийн алдартай загварын тавилга, декорын сонголт тун их. Тодруулбал, “Агуу Гейтсби’ киног санагдуулам Арт деко чимэглэл, Скандинав Нордик чиг хандлагыг мэдрүүлэх тав тух, нам гүмийг деталь бүртээ шингээсэн тавилгууд, Баярын ширээг тань чимэх гоёмсог шилэн эдлэл гэх мэт хараа булаам зүйлс үнэхээр дүүрэн байх ажээ. Тиймээс орчин үеийн тренд жагсаалтын тэргүүнд бичигддэг алдартай дизайнеруудын бүтээлүүдээр гэрийнхээ интерьерийг чимж, тохижилтоо өөрчлөхөөр төлөвлөсөн бол заавал зорин ирэхийг бид санал болгож байна. 

Home of strawberry дэлгүүрийн хамт олон интерьер дизайн болоод аль бүтээгдэхүүн ямар эдлэлтэй нийцдэг тухай хэрэгтэй мэдээллийг үйлчлүүлэгчдэдээ найрсгаар зөвлөн ажилладаг. Хэрэв сонголт хийхдээ эргэлзэж байвал худалдааны зөвлөхөөс тусламж авахаас бүү татгалзаарай. 

Ингээд эмх цэгцтэй, үзэсгэлэнтэй интерьер дизайныг таашаадаг, мэдрэмжтэй эзэгтэй нартаа хамгийн чухал мэдээгээ дуулгая. “The Home Of Strawberry” дэлгүүрт бэлэн худалдаалж буй бүх бүтээгдэхүүн энэ сарын 3-6-ны өдрүүдэд 60 хувь хүртэл хямдарч байна. Ердөө гурван өдөр үргэлжлэх энэхүү хямдрал нь жилд ганц удаа тохиодог тул интерьерээ шинэчлэх хүсэлтэй хэн бүхнийг бусдаас урьтаж сонголтоо хийхийг зөвлөе. 

Хаяг: СБД, 1-р хороо, Юнескогийн гудамж, The One residence apartment, 1 давхарт “Home of Strawberry” дэлгүүр 

Холбогдох утас: 7700-9789, 9011-9789

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх