Portmeirion

Декор, гэр ахуй

Компанийн тухай

Их Британийн Портмэйрон шаазангийн үйлдвэр нь 17-р зуунаас хойш шаазангийн үйлдвэрлэлт явагдаж байгаа Английн Стек Он Трент тосгонд үйлдвэрлэлтээ явуулдаг.

Портмэйрон шаазангийн үйлдвэрийг үүсгэн байгуулагч дизайнер хатагтай Сюзан Виллиамс Эллис өөрийн нөхөр Купер Виллистэй хамтран Английн Стек Он Трентийн унаж байсан шаазангийн үйлдвэрийг худалдан авч сэргээн Портмэйронийг дэлхийн нэр хүндтэй брэнд болгож чадсан байна.

Хатагтай Сюзаны номын дэлгүүрээс олсон хуучин номуудын дунд 1817 онд хэвлэгдсэн байгалийн цэцэгсийн цуглуулгын түүхийн ном нь түүний сонирхолыг ихээр татсан төдийгүй эдгээр гайхалтай цэцэгсийн зургуудыг шаазан дээрээ буулгах санаа авч анх 1972 онд Ботаник Гардэн брэндээ үйлдвэрлэж эхэлснээс хойш 40 гаруй жил өнгөрчээ.

Ботаник Гардэн брэндийн бүтээл нь байгалийн олон төрлийн ургамал цэцгийг хэзээ ч давтагдахгүйгээр бараа бүртээ гоёмсогоор шигтгэж чадсанаараа бусад шаазангийн брэнд үйлдвэрлэгчдийн иж бүрдлүүдээс ялгарч алдаршсан. Ботаник Гардэн брэндийг үүсгэгч дизайнер Сюзан нь шаазан эдлэлийн чанар болон оригинал загварыг ихэд анхаарч өдөр тутамд байнга хэрэглэх чанартай,гоёмсог шаазанг боломжийн үнээр худалдаж авах боломжийг айл бүрт өгөхийг зорьжээ.

1972 оноос хойш жил бүр байгалийн цэцэгсийн загвар дүрслэлийг шинээр нэмсээр одоогийн байдлаар нийтдээ 46 төрлийн байгалийн цэцэгсийн зургийг Ботаник Гардэн брэндийн шаазанд шигтгэж өгснөөр хэзээ ч хоцрогдохгүй Портмэйрон хамгийн олон төрлийн сонголттой шаазан эдлэлийн цуглуулгуудыг бий болгож, үр хойчдоо өвлүүлэх зорилго өвөртлөн Английн шаазан эдлэлийн түүхэнд алдар хүндийг олж,хэрэглэгчдийн хүлээлтийг бий болгож чадсан.

Чанартай, загварлаг, хэрэглээ сайтайгаараа Ботаник Гардэн бусдаас ялгарч чаддаг.

Салбар #1: Шангри-Ла молл, 2 давхар Утас: 70004049
Салбар #2: Номин УИД, 4 давхар