Эмералд

Декор, гэр ахуй

7010 6680📍: УБ, СБД, Сөүлийн гудамж, Чонон-Бүртэ төв, 1 давхар 📍: УБ, ХУД, "Мишээл" Барилгын их дэлгүүр, 2 давхар, 94 шоурүүм

Компанийн тухай

Үүсэл, хөгжил:

“Эмералд Сийд” ХХК нь “Эмералд” тансаг хөшигний дэлгүр нэртэйгээр анх 2009 онд үүсгэн байгуулагдаж байсан.  Өдгөө 11 дэх жилдээ хөшигний үйлдвэрлэл, худалдаа чиглэлээр үйл ажиллаагаа явуулж байна.

Компанийн тухай:

Манай компани нь харилцагчийн хүсэл сонирхол, интерьерийн шийдэл, эрэлт хэрэгцээнд үндэслэн мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгөн, тухайн айл, оффисд тохирсон хөшигийг санал болгон чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг. Ийм цогц үйлчилгээг үзүүлсээр манай дэлгүүр арав шахам жил болсон. Аль болох чанартай, тухайн цаг үеийнхээ тренд хөшигнүүдийг хэрэглэгчдэд хүргэх зорилгоосоо ер хазайлгүй 2009 оноос хойш энэ салбарт хөл нийлүүлж ирлээ. Одоо манай компани 2 салбар дэлгүүртэй, хөшиг, тюльнээс гадна орны бүтээлэг, ор хөнжлийн даавуу, гоёлын дэр зэрэг гэр ахуйн бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж борлуулж байна.

Чанарын стандарт:

Түүхий эд материалаа Хятад, Герман, Турк, Итали зэрэг улсуудаас оруулж ирдэн бөгөөд одоогоор нийт 15-аад  түнш компанитай хамтран ажиллаж байна. Жил болгоны Хятад, Герман улсын Олон улсын үзэсгэлэнгээс ISO:9001:2 стандартийн даавуунуудыг сонгон авч оруулж ирдэг.

Бүтээгдэхүүний давуу тал:

Бүх хөшиг дотортой /харагдах байдлын хувьд илүү биетэй уналт сайтай, дулаан алдалтыг тодорхой хэмжээнд багасгана дуу чимээг шингээнэ, материалыг нарны гандалтаас хамгаална/

-Материалын чанар сайн угаалга эдэлгээ маш сайн даана

-Хүний биед харшил өгөхгүй

-Хээ болон өнгөний сонголт сайтай. Нийт материалын сонголт 4500 гаруй

Туршлага, хамтын ажиллагаа:

Үүсгэн байгуулагдсан цаагаасаа хойш нийт давхардсан тоогоор 5,000 гаруй харилцагчийн  хөшиг, тюлийг хийж гүйцэтгэсэн бөгөөд 30 гаруй аж ахуй нэгж байгууллага болон төрийн байгууллагын захиалгаар оффисын зориулалтын болон ёслол хүндэтгэлийн танхимын хөшиг, зочид буудал болон рестораны зориулалтын хөшигийг захиалсан цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн байна.

Хамтран ажилласан байгууллагууд:

  • NCD /River garden1,2 river tower, time square, garden city1,2 casa da vinci, river plaza/
  • Арцат luxury village
  • Peak residence
  • Golden vill
  • Макс констракшн /220K/
  • Жигүүр гранд групп
  • “Кито”ХХК /seoul royal county/
  • Encanto tower
  • “Хан хужирт тур” ХХК
  • “Нар-урт”ХХК /MPM /
  • Tokyo tower-Tokyo lounge
  • Lord garden lounge
  • Chariot residence
  • Баянгол мед
  • SS garden
  • SKY WALKER
  • Grand spa
  • English inn pub restaurant
  • Тэрэлж зочид буудал
  • НЗДТГ, ННҮГ
  • СБДЗДТГ, ХУДЗДТГ
  • Гэрлэх ёслолын ордон
  • ТЕГ, ТТХГ,ТХЭГ, ЗГХЭГ,
  • Улсын дээд шүүх
  • Үндсэн хуулийн цэц
  • Ерөнхийлөгчийн Өвлийн өргөө
  • Монгол банк

Нийгмийн хариуцлагын хүрээнд “Лантуун дохио” ТББ-ийн ид шидийн орон-1, Сэргээн засах МСҮТ, БЗД-ийн хүүхдийн тасагт биет хандив үзүүлсэн болно.