Decor House Design

Тавилга худалдаа · Декор, гэр ахуй · Интерьер, Экстерьер хавтан

77122888, 99052808Мишээл Барилгын Их Дэлгүүр, II давхар, 85 тоот шоурүүм, Romana Residence 11-1105 тоот оффис Xан-Уул дүүрэг ,15-р хороо Mахатма гандигийн гудамж

Компанийн тухай

DECOR HOUSE DESIGN

Орчин үеийн шийдэлтэй, давтагдашгүй онцгой дизайныг бүрдүүлэх боломжийг хэрэглэгчдэдээ олгож буй Décor house design компани нь дуу нэвтрүүлдэггүй акустик хавтангууд болон 3D гоёлын загварлаг хавтан, амьд хөвдөн хана, арьсан хавтан зэрэг чанартай бүтээгдэхүүнээр интерьерийн засал гүйцэтгэлийг хийдэг. Жил бүр тухайн цаг үед тренд үүсгэж буй загварын чиг хандлагаас хоцролгүй, үргэлж шинэлэг загварыг хэрэглэгчдэдээ бид амладаг. Өнөө үед хүн бүр л минимал байхыг эрмэлзэж, эко эдлэлийг илүүд үзэх болсон. Хэрэглэгчдийн эрэлт дээр тулгуурлан байгаль орчин, хүний биед огт сөрөг нөлөөгүй материалыг бид санал болгож байна. Хэзээд үнэ цэнтэйд тооцогдох чамин загваруудыг эндээс бүрдүүлээрэй.

Амьд хөвдөн хана:

  • Хурдан хугацаанд угсарч суурилуулах боломжтой
  • Амьсгалдаг
  • Хүүхдэд ээлтэй, эко
  • Хана, таазан дээр ашиглах боломжтой
  • Өнгө загварын өргөн сонголттой
  • 4-5 жилийн турш амьд чанараа хадгалдаг
  • Хүлэмжинд тусгай технологиор тарьж ургуулсан учир хорхой шавж үүрлэхгүй
  • Дуу чимээг шингээж, тусгаарлана
  • Бусад ургамалтай адил ургахгүй, тусгай арчилгаа шаардахгүй

Акустик хавтан:

  • Дуу чимээг маш сайн тусгаарлана
  • Арчиж цэвэрлэхэд хялбар
  • Хүүхдэд аюулгүй
  • Хөнгөн, зөөлхөн гадаргуутай
  • Хана,таазанд ашиглах боломжтой
  • Өнгө, загварын сонголт ихтэй

3D гоёлын хавтан:

  • Дуу чимээг тусгаарлана
  • Угааж арчихад хялбар
  • Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй
  • Дахин ашиглах боломжтой
  • Зөөлөн, гоёмсог гадаргуутай
  • Хана, таазанд ашиглах боломжтой
  • Өнгө, загварын өргөн сонголттой
  • Угсарч суурилуулахад хялбар
  • Галд тэсвэртэй

Арьсан хавтан:

  • Хурдан хугацаанд угсарч суурилуулах боломжтой
  • Угааж арчихад хялбар
  • Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй
  • Хана, таазанд ашиглах боломжтой
  • Өнгө, дизайны сонголт ихтэй

Үүнээс гадна үйлдвэрийн болон 100% гар аргаар шигтгэсэн Арт мозайк буюу шил, чулуун урлалыг шигтгэмэлийг захиалгаар хийж гүйцэтгэдэг. Артистуудаас багагүй ур чадвар шаарддаг мозайк буюу чулуун урлалаар хүссэн хэмжээ загвараараа захиалж, төсөөлж буй орчноо бодит болгох боломжтой.

Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, загварлаг, дэгжин орчинд та илүү ихийг бүтээж чадна.

Үйлчилгээний Давуу тал: Бид Тухайн компани болон хувь захиалагч нарын дотоод соёл, ёсзүй, гоозүйн мэдрэмжин дээр тулгуурлан интерьер дизайны үйлчилгээг цогцоор нь үзүүлэхийг зорьдог.

Бүтээгдэхүүний онцлог: Ресторан;Албан газар; Хаус;Орон сууц; караоке; Саун; Бүх төрлийн дэлгүүрт ашиглах боломжтой.

Бусад бүтээгдэхүүний нэр төрөл: Силкэн хавтан, Тааран хавтан, Модон өнгөлгөөтэй хавтан

Хаяг: Мишээл Барилгын Их Дэлгүүр, II давхар, 85 тоот шоурүүм,
📍Romana Residence 11-1105 тоот оффис Xан-Уул дүүрэг ,15-р хороо Mахатма гандигийн гудамж

 

Компанийн Төслүүд