Шинээр Эрэлттэй Онцлох

GREMIX: Миний өрөө цомхон бас энгийн


Youtuber
М.Ганбаяр (GREMIX)

Сайн байцгаана уу? Миний өрөөнд “зочлохоор” үүнийг уншиж буй хүмүүст бүгдэд нь мэнд хүргэе. Ингээд өрөөгөө сайн тайлбарлаж хүргэхийг хичээе. Бага зэрэг нуршуу санагдвал уучлаарай. Миний өрөө ер нь цомхон бас энгийн. Хамгийн эхний анхаарал татаж байгаа зүйлс мэдээж ханан дээрх зургууд гэж бодож байна. Тэгэхээр эд нараас эхлэж танилцуулъя. Энэ “WANTED” гэсэн бичигтэй буюу "One Piece" аниме-ийн зургууд их сонин түүхтэй. Манай эмээ 7 жилийн өмнө буюу 2013 онд намайг оюутан болдог жил надад өнгөт принтер авч өгсөн юм. Тэр үедээ өнгөт принтерээр дураараа юм хэвлэх нь их л сайхан санагдаж байсан. Тэгээд үзэх дуртай аниме-ийнхаа дүрүүдийг А4-ийн цаасан дээр хэвлээд ханандаа наасан, яг тэр хэвэндээ байж л байна. Гэхдээ одоо өөрсдөө хуулраад эхэлчихсэн. Нас нь дуусаж байгаа байх/инээв/.

Өмнө нь өрөөндөө даавуун хөшигтэй байсан юм. Хүмүүс миний бичлэг дээрээс хальт харж байсан байж магадгүй. Тэрийг солиод ийм оффис маягийн хөшигтэй болсон чинь яагаад ч юм өрөөндөө ярихаар цуурайтаад эхэлсэн. Тэгэхээр нь тус болох болов уу гээд акустик хавтангууд компьютерийн ширээний ард наачихсан байгаа. Уг нь харагдах байдлын хувьд дажгүй боловч цуурайтаад байгаа асуудалд нэмэр болоогүй. Гэхдээ одоо илүү сайжруулах гээд зориулалтын дуу шингээгч хавтан захиалчихсан. Удахгүй ирэх байх. Өнгө нь хүртэл гоё болохоор өрөө маань илүү өөр харагдаж эхэлнэ гэж найдаж байна.

Ханан дээр байгаа хар юмнууд бол хөдөлгөөн мэдрэгчид. VR тоглоом тоглохдоо хэрэглэдэг. Зурагт болохоор манай хуучин зурагт. Анзаараад байсан чинь өрөөндөө ашигладаг, ашигладаггүй гээд олон дэлгэцтэй юм байна. Шинэ зурагттай болоод хуучныгаа өрөөндөө оруулчихсан хэрэг л дээ. Бараг үздэггүй ээ. Тэгээд доор нь байгаа зүйлс бол VR чихэвч, хэрэгслүүд.

Одоо хийгдэх өөрчлөлтүүд?

Хэрвээ болдог бол бүр л том өрөөтэй болмоор байгаа. Болохгүй бол өрөөний ханан дахь зүйлсээ өөрчлөхөөр төлөвлөж байна. Надад одоохондоо жаазлуулж амжаагүй ч киноны постерууд олон байдаг юм. Тэрийгээ жаазанд хийгээд өлгөнө. Бас нэмээд Play button-ыг гоё жаазанд хийлгүүлнэ дээ гэж бодож байгаа.

Цоо шинээр өрөөгөө дахин тохижуулах шаардлагатай болбол ямар шийдэлтэй болгох вэ?

Дахиад ийм тоглоомын өрөө шинээр тохижуулахаар бол би хэзээ ч ор хажуудаа тавихгүй. Ор байхаар юм хийж байгаад хэвтчихээд байдаг юм.

Чиний өрөөн дэх чухал хэсэг?

Ер нь бусад gamer хүмүүсийн өрөөг анзаараад байхад ихэвчлэн дуртай кино эсвэл тоглоомынх нь постерууд, зургууд, лед гэрлүүд байгаад байдаг юм. Үүнээс гадна хамгийн чухал нь ширээ сандал. Би өмнө нь дуураймал сандал хэрэглэж үзсэн. Хурдан эвдрээд эдэлгээгүй юм билээ. Тийм болохоор сүүлд “DXRACER” брэндийн тоглогчдод зориулж үйлдвэрлэдэг сандал авсан. Олон цаг суух шаардлагатай үед тухтай бас эвтэйхэн байдаг. Ширээний хувьд өндөртөө тохируулж болдог болохоор удаан суугаад залхуу хүрвэл ширээгээ дээшлүүлээд зогсоод юмаа хийчхэж болдог.Харин Сагсчны зургийг бол бүр нэлээн хэдэн жилийн өмнө ойролцоогоор 2005 онд авч байсан.

Өрөөндөө урьсанд баярлалаа. Эргээд бичлэгүүдээр нь уулзацгаая!

SETUP:

Motherboard: TUF gaming X570 plus


CPU: AMD Ryzen 7 3700X


GPU: ASUS STRIX RTX 2080 TI


Ram: HyperX 8gb*4ш


Дэлгэц 1: Samsung CRG5 240hz 27” Curved



Дэлгэц 2: ASUS VZ27AQ 27″



VR: HTC Vive


Ширээ: MOC Furniture


Сандал: DXRacer

Mouse: SteelSeries Rival 710


Гар: SteelSeries Apex Pro


Хулгана: SteelSeries QcK Hard


Headset: HyperX Cloud Flight


Камер: Lumix G85



Дуран: Sigma 16mm 1.4f



Гэрэл: Elgato Key Light


Нэмэлт: Elgato Stream Deck




Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

11 Сэтгэгдэл

Зочин

2020 / 08 / 11
Хариулах

Ta haana amidardag ve

0

Зочин

2020 / 08 / 08
Хариулах

kk

-1

Зочин

2020 / 08 / 07
Хариулах

Woow

1

Зочин

2020 / 08 / 07
Хариулах

Woow😮

2

Зочин

2020 / 08 / 06
Хариулах

Udku bur olon youtuberuudiig taniltsuulaarai!

3

Зочин

2020 / 08 / 06
Хариулах

Yostoi goy content bn amjilt!

4

Зочин

2020 / 08 / 06
Хариулах

gremix yaltch ugui mungu oldiin bnaa

0

Зочин

2020 / 08 / 06
Хариулах

Youtuben mungu bol haananc hurku bgashde tusda kino edrt togoljil olj bga bolhoos youtubes irj bga mungu ni haananc hurku bga

2

Зочин

2020 / 08 / 07
Хариулах

Handalt sain baival YouTube ees heregleenii munguu bol ulhun gargaad avchihnaa haana nch hurku baga bol bishshuu

1

Зочин

2020 / 08 / 09
Хариулах

sardaa 2say800 myngaar tsalinjaad yvdag shdee

1

Зочин

2020 / 08 / 04
Хариулах

Nice

-1