Шинээр Эрэлттэй Онцлох

Ариун цэврийн өрөөг тохижуулах шалгарсан аргууд

Таныг хамгийн үзэсгэлэнтэй харагдуулдаг зүйл бол зөвхөн таны гэр дэх ариун цэврийн өрөөний толь гэдэгтэй санал нэгдэх үү? 

Үүний цаад учир нь ариун цэврийн өрөөнд хүн хамгийн таатай тайван мэдрэмжийг авч чаддагтай холбоотой юм. Хэрвээ тухтай санагддаггүй бол ариун цэврийн өрөөгөө яаралтай шинэчлэх цаг болжээ гэсэн үг.

Бид энэ удаагийн нийтлэлээ Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсэд сүндэрлэж буй “Шинэ Яармаг” жишиг хороололтой хамтран бэлтгэлээ. Учир нь хүн төвтэй ухаалаг төлөвлөлтөөс гадна орчин үеийн шинэлэг хэмнэл, эерэг амьдралын хэв маягт уриалж буй уг хорооллын биет бус үнэт зүйл болоод ашигласан материал, хийц гээд бүх зүйл нь туйлын таатай санагдсан билээ. Ингээд гол зүйлдээ эргэн орцгооё. Ариун цэврийн өрөөг тохижуулах үндсэн декорын санаануудыг хүргэж байна.

Өнгөний зохицлыг ашигла

Энэ хамгийн сонирхолтой хэсэг. Учир нь энэ хэсэгт бараг бүх хүн санамсаргүй байдлаар алдаа гаргах нь элбэг тохиолддог. Ийм өнгөн дээр огт тохирохгүй гэж бодсон өнгө заримдаа үнэхээр гайхалтай харагдах магадлалтай. Жишээ нь, олив ногоон өнгийн ханан дээр оранж, эсвэл далайн цэнгэг усыг санагдуулам хөх, танан цагаан, зөөлөн ягаан өнгө ч янзтай! Хэрвээ аль өнгийг сонгохоо шийдэж чадахгүй байвал pantone өнгөний зохицлоос санаа аваарай.

Толь

Угаалгын өрөөнд нэг л толь байхад хангалттай гэж бодож байвал түр азнаарай. Толь орчныг том харагдуулах нөлөөтэй бөгөөд интерьерийн хувьд сонирхолтой декор юм шүү. Угаалгын өрөөнд геометрийн сонирхолтой дүрс бүхий дугуй толь байрлуулбал орчныг үзэмжтэй бас том харагдуулна. Үүний дараа орон зайн том, жижиг эсэх нь асуудал бус, хэрхэн тохижуулах нь чухал гэдгийг ойлгох болно.

Гэрэлтүүлэг + Тоноглол

Ариун цэврийн өрөөнд тааваараа байх шиг жаргалыг өөр хаанаас мэдрэх билээ. Харин тав тухтай байх эсэхийг хамгийн түрүүнд гэрэлтүүлэг шийддэг. Хэрэв бүдэг эсвэл бүр хэт нүд чилээм гэрэлтүүлэгтэй бол тоолгүй орхиж огт болохгүй. Магадгүй энэ удаа “Шинэ Яармаг” хорооллыг сонгон бяцхан зөвлөгөө бэлтгэж буйн шалтгаан ердөө л энэ гэж хэлж болно. Айл бүрд орчин үеийн хийц бүхий гэрэлтүүлэг, чанартай сантехникийн тоноглол, ямар ч дизайнаар тохижуулж болохуйц шик орчныг энд цогцлоосон байв. Уг хорооллын ариун цэврийн өрөөнд орчин үеийн шийдэл болох халаагч байрлах ба энэ нь чийгийг хатааж, дулаан байлгах зориулалттай аж.

Мөн интерьерийн суурь өнгө цагаан цайвар, олив ногоон гэсэн сонголттой учир үүнтэй төгс нийцэх хар хүрээтэй тавиур, тусгаарлагч хана зэргийг ашиглан, контемпорари хэв маягийг бүрдүүлсэн байгааг анзаарсан уу?

Уран зураг + Постер

Алдартай эрдэмтэд зөвхөн ажлын ширээнийхээ ард бүх шинэ санаануудыг олсон гэж бодоогүй биз? Тэд ихэвчлэн шүршүүрт зогсож байхдаа л онцгой санааг бодож олсон байдаг. Гэрийн тань ариун цэврийн өрөөнд гоо зүй, шинэ санаа, эрч хүч олж авах ямар нэгэн зүйл дутуу санагдвал эргэлзэх хэрэггүй шууд л уран зураг байрлуулж үзээрэй. Ингэхдээ арт деко эсвэл абстракт, сюрреалист гэх мэт хийсвэрлэл ашигласан хэтрүүлэгтэй уран зургууд байвал тун сонирхолтой. Түүнчлэн, дуртай киноныхоо постерыг хэвлээд нарийн хүрээтэй жаазанд хийгээд өлгөж ч болно.

Уран зургаар дамжуулан контемпорари, модерн, минимал, бохо шик, винтеж гэх мэт хүссэн дизайнаа бүрдүүлэх боломжтой.

Үнэртэн + Лаа

Кинонд гардаг шиг, эсвэл 5 одтой зочид буудлыг санагдуулам цэмцгэр ариун цэврийн өрөөг бүтээх нь таны бодож байгаагаас хялбар. Танд ванн дүүрэн бүлээн ус тансаг үнэртэн, гоёмсог лаа хэрэг болно. Тиймээс "Хэрэгтэй бас загварлаг" зүйлсийг худалдаж авах нь интерьерт үйлчлэх ёстой алтан дүрэм гэдгийг санаарай.

Тасалгааны ургамал

Том навчит ургамал, гоёмсог чамин цэцэг бүр ч үзэсгэлэнтэй гэж мэд. Ялангуяа нөмөргөнө, мөнхрөө, монстера, гардения гэх мэт ургамал ариун цэврийн өрөөнд тун тохиромжтой. Нөмөргөнө цэцэг агаар дахь хорт бодис, мөөгөнцрийг хамгийн сайн шүүж цэвэршүүлдэг. Харин мөнхрөө бол орчин голохгүй, арчилгаа бага шаарддаг хэдий ч өндөр ургах тусам интерьерт донж нэмдэг ургамал. Монстера ургамлын навчнууд яг л уран баримал шиг сэтгэгдлийг төрүүлдэг бол гардения үнэхээр тансаг үнэртэй.

Тасалгааны ургамлууд эзэндээ гоо зүйн мэдрэмж, жаргалтай энергийг бэлэглэдэг.

Шинэ Яармаг цогцолбор хороололтой хамтран бэлтгэв.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

2 Сэтгэгдэл

Зочин

2020 / 07 / 30
Хариулах

Ерөнхийдөө өрөөнүүд нэгэн жигдийн,жижиг м2-тай болохоос,өрөөний з/б,дизаин сайтай шүү👌 ШИНЭ ЯАРМАГ ХОРООЛОЛ

0

Зочин

2020 / 07 / 21
Хариулах

Interior uneheer taalagdlaa tansag zereglel mash goe

0