Шинээр Эрэлттэй Онцлох

Г.Золзаяа: Чанар бол бидний онцлог

Энэ удаа Европ стандартын дагуу хамгийн чанартай, загварлаг тавилгыг дотооддоо үйлдвэрлэдэг Ганброс ХХК-ийг онцолж байна. Энэ компанийн хийсэн ажил, гүйцэтгэсэн төсөл бүр нь нэрийн хуудас шиг л чанар, нэр хүндийг илтгэж байдаг гэхэд хол зөрөхгүй болов уу. Анх зөвхөн тодорхой нэг тавилга захиалгаар хэрэглэгчдэд нийлүүлдэг байсан бол өдгөө интерьер дизайны цогц гүйцэтгэлийг хийх бүрэн чадалтай болж үйл ажиллагаагаа тэд өргөжүүлжээ. Ингээд Ганброс компанийн интерьер дизайнер Г.Золзаяагийн яриаг хүлээн авна уу.


Интерьер дизайнер
Г.Золзаяа

Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч, ярилцаж буйд баярлалаа. Юун түрүүнд Ганброс компанийн байгуулагдсан түүх болон одоо явуулж буй үйл ажиллагааны тухай яриагаа эхлүүлье?

Сайн байна уу? Танай сайтын уншигчдад мэнд хүргэе. Ганброс компани нь 2004 онд тавилгын худалдаа, үйлчилгээний чиглэлээр байгуулагдсан. Манай компани хамгийн анх зөвхөн хаалганы үйлдвэрлэлээр эхэлсэн бол одоо үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлж, интерьер дизайны цогц гүйцэтгэлийг хийж байна. Бид дотооддоо Европ стандартын өндөр зэрэглэлийн хавтангаар бүх төрлийн тавилга үйлдвэрлэдэг. Үүнээс гадна гэрэлтүүлэг, буйдан, тавилгын нугас, тоног хэрэгсэл, чулуун тавцан зэрэг олон нэр төрлийн бэлэн бүтээгдэхүүнийг захиалгаар нийлүүлж, хэрэглэгчдэдээ санал болгон ажиллаж байна.

Өдгөө байгуулагдсан цагаасаа хойш олон төслүүдийн ард амжилттай гарч байсан болов уу. Магадгүй тэр дундаас хамгийн их чадвар шаардагдсан том ажлаасаа нэрлэвэл, аль төсөл хамгийн их дурсамж үлдээсэн бэ?

Манайх алхам алхмаар сайжирч, үйл ажиллагаагаа чанаржуулсаар одоог хүртэл сэтгэл ханамж, чанарын баталгааг хэрэглэгчдэдээ хүргэж, тасралтгүй 16 жил ажиллаж байна. Хамгийн том төслүүд гэвэл ASEM вилла, Шангри-Ла, Бэлла Виста, Будда Виста, Holiday inn гэх мэт олон улсын стандартад нийцсэн, дээд зэрэглэлийн хотхонуудтай хамтран ажиллаж байсан. Мөн олон улсын сүлжээ дэлгүүр болох CU дэлгүүрийн тавилгыг гүйцэтгэсэн.

Ганброс компанийн хийж гүйцэтгэсэн олон төслүүдээс чанар мэдрэгддэг. Манай уншигчдад хамтран ажилладаг брэндүүдээ танилцуулбал?

Юун түрүүнд бид олон жилийн турш хэрэглэгчдэд туршигдаж чанар нь баталгаажсан, Европ болон дэлхийн зах зээлд тэргүүлэх байр суурьтай алдартай брэндийг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэхийг зорьдог. Энэ ч утгаараа 100-150 гаруй жилийн түүхтэй, шалгарсан брэндийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг. Жишээ нь: бидний хамтран ажилладаг Германы “Leicht” брэнд нь гал тогооны тавилгын зах зээлд нэр хүндтэй бөгөөд шинэлэг технологид суурилсан чанартай тавилгаараа алдартай. Мөн хамгийн орчин үеийн загвар хийцтэй, тав тухыг дээд зэргээр мэдрүүлэх буйдан үйлдвэрлэдэг Италийн “Alberta” болон “Poltrona Frau” брэндүүд бий. Түүнчлэн, контемпорари хэв маягт гайхалтай зохицох “Rimadesio” гэх мэт хүрээлэн буй орчныг хүндлэн, байгальд ээлтэй шинэлэг технологийг хэрэгжүүлэгч, тэргүүлэгч брэндүүдтэй бид хамтран ажиллаж байна.

Магадгүй маш олон дээд зэрэглэлийн, үнэтэй тавилгын брэндүүд бий. Тэр дундаас ямар шалгуураар хамтран ажиллах болдог вэ?

Манай компани жил болгон Итали улсад зохиогддог тавилгын олон улсын томоохон үзэсгэлэн худалдаанд оролцдог юм. Ерөнхийдөө бид аль болох олон жил тууштай нэг бүтээгдэхүүнээ маш чанартай үйлдвэрлэдэг компанийг сонгодог. Мэдээж чанартай, өсөлттэй яваа залуу брэнд, компаниуд бишгүй их бий. Бидний хувьд туршлагатай, үйлдвэрлэлийн технологи нь олон жил туршигдаж сайжирсан брэндтэй хамтран ажилладаг.

Бидний хувьд туршлагатай, үйлдвэрлэлийн технологи нь олон жил туршигдаж сайжирсан брэндтэй хамтран ажилладаг.

Үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлж, интерьер дизайны цогц үйлчилгээг хүргэж буй гэлээ. Энэхүү цогц үйлчилгээний тухайд?

Зөвхөн тавилга үйлдвэрлэл гэлгүй үүнийг төгөлдөржүүлж, илүү цогц үйлчилгээг бид хэрэглэгчдэдээ хүргэхээр бэлдсэн. Хэрвээ шинэ байр, орон сууц худалдан авсан бол үл хөдлөх хөрөнгө дэх дараагийн үнэт зүйл нь тавилга байдаг. Нэг тавилга ойролцоогоор 5-10 жил хэрэглэгдэх хэрэгтэй. Тэгэхээр чанартай сайн тавилга сонгох нь зөв юм. Харин манай бэлтгэгдсэн зөвлөхүүд тухайн хэрэглэгчид яг тохирсон, оновчтой шийдлийг санал болгодог. Дотоод зохион байгуулалтын хувьд мэргэжлийн дизайнерууд маань зөвлөгөө өгдөг. Зөвлөх үйлчилгээ маш чухал юм. Учир нь хүмүүсийн хамгийн их гаргадаг алдаа нь гоё сайхан дизайныг хараад хэрэглээгээ мартчихдаг явдал юм. Жишээлбэл, гал тогооны тавилгын тухайд, ажлын талбайг бага гаргах, тек хоорондын зай багадах эсвэл хэт хол байх гэх мэт. Бид дээрх алдаа гаргахаас сэргийлж, зай талбайн хуваарилалтыг маш ухаалаг, амьдралын хэв маягт нь тохирох шийдлийг хэрэглэгчдэд ойлгомжтой тайлбарлаж, зөвлөхийг хичээж байна.

Дотоодын хэмжээнд тавилга үйлдвэрлэдэг маш олон байгууллагууд бий. Ганброс компанийн хамгийн том давуу тал юу вэ?

Олон жил туршигдсан, алдар хүнд нь дэлхийд аль хэдийн танигдсан Европын тансаг зэрэглэлийн тавилгын хавтан, чулуун тавцан, буйдан, гэрэлтүүлэг гэх мэт чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгож буй нь бидний давуу тал гэж боддог.  Өөрөөр хэлбэл чанар бол бидний онцлог. Хамгийн сүүлд бид үйлдвэрлэлдээ Монголд өөр хаана ч байхгүй шинэ технологийг нэвтрүүлсэн. Энэ нь аливаа модон хавтангийн ирмэгийг хамгаалж наах Европ стандартын технологи юм. Хавтангийн ирмэгүүд маш сайн хамгаалалтаар битүү наагдсан байх ёстой байдаг. Хэрвээ муу наалттай бол ус, чийг нэвтрэхэд модон хавтан тэлэх, ус гүйж хэрэглээнээс гарах эрсдэлтэй. Тиймээс наалт нь сайн наагдсан тохиолдолд чийг, ус агаар нэвтрүүлэхгүй учраас эдэлгээ удаан болдог. Мөн хавтангийн гадаргууд хуулга сайн наагдсанаар сэв зураас тогтохгүй, өнгөө алдаж хуучирдаггүй. Энэ технологи нь дотоод дахь бусад тавилга үйлдвэрлэгчдийн технологиос ялгаатай болов уу.

Тавилгын хавтан Монголд олон нэр төрлөөрөө, сонголт их өргөн байдаг. Тавилгын хавтан ер нь ямар стандартыг хангасан байх хэрэгтэй вэ?

Эрүүл мэндэд хоргүй байх нь туйлын чухал. Хятад улсаас орж ирдэг хямд өртөгтэй ихэнх хавтангууд хурц үнэртэй байдаг. Үнэрийн тухайд ярихаар магадгүй гайхаж болох юм. Химийн бодис ашиглагдсан, шахалт муутай хавтан нь дүүргэгч бодис ихтэй тул хурц үнэртэй. Хэрвээ анзаарсан бол шинэ тавилга ялангуяа модон тавилга гэртээ угсарч байрлуулсны дараа 3-5 хоног хурц үнэр гэрээс үнэртдэг шүү дээ. Энэ бол агаарт тэдгээр химийн нэгдлүүд тархаж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаагийн илрэл юм. Тэгэхээр аль болох чанартайг сонгох нь аюулгүй. Чанартай зүйл болоод хортой зүйлс хоёрын ялгааг ойлгосон байхад хэзээ ч буруу сонголт хийдэггүй.

Үйлдвэрлэлийн онцлогоо уншигчдад танилцуулбал?

Төгс тавилгыг бүтээх зургаан алхам буюу бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг хангахын тулд бид зургаан алхамт бодлогыг баримталдаг. Хэрэглэгчтэй харилцахаас эхэлдэг энэхүү бодлого нь тэдний хүсэл болон хэрэгцээнд бүрэн нийцсэн, зөвхөн тэдэнд зориулагдсан тавилгыг бүтээхэд чиглэдэг. Үйлдвэрлэх үйл явцын хувьд хэрэглэгчтэй ярилцаж, дизайныг тодорхойлсны дараа нарийн хэмжээ авна, захиалга хийгдэж үйлдвэрлэл явагддаг. Сонирхуулж хэлэхэд, бид тавилга тус бүрд 3D загвар гаргаж, ямар хэлбэртэй, ямар өнгө материалтай тавилга болохыг нь тодорхой харуулдаг. Үүний дараа суурилуулж ашиглалтын зааврыг танилцуулан хүлээлгэж өгдөг.

Төгс тавилгыг бүтээх зургаан алхам буюу бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг хангахын тулд бид зургаан алхамт бодлогыг баримталдаг.

Танай компанийн зүгээс хэрэглэгчдэд тавилгын сонголт хийхдээ анхаарах ёстой зүйлсийг юу гэж тодорхойлж зөвлөх вэ?

Тавилгын чухал хэсэг бол тоног хэрэгсэл. Гал тогооны тавилга болон хувцасны шүүгээ зэрэг олон дахин нээгдэж хаагддаг, хэрэглээ өндөртэй тавилгуудын нугас, тоноглол чанартай байх нь чухал. Тэгэхээр баталгаатай, эдэлгээ даахуйц тоноглолыг сонгох нь зөв юм. Мөн хэдийгээр маш сайн тоноглол ашигласан ч хавтан нь цуурч, эвдрэл үүсэх тохиолдол багагүй гардаг. Энэ нь хавтангийн шахалт тун сийрэг байгаагаас шалтгаалж үүсдэг учраас аль аль нь чанартай байх л хэрэгтэй.

Гал тогоо, хувцасны шүүгээ гэх мэт интерьер дизайны тавилгын салбарт аль чиг хандлага давамгайлж байна вэ?

Нэг хэсэг классик дизайны элемент шингэсэн тавилга их борлуулагдаж байсан бол одоо классик дизайныг таашаах хэрэглэгчдийн тоо буурсан. Классик дизайн хэдийгээр маш их ур хийц шаарддаг, нарийн деталь ихтэй боловч хүнийг амархан уйдаах хандлагатай. Харин сүүлийн үед контемпорари, модерн, минимал чиглэлийн хэв маяг зонхилох байр суурьтай болж байгаа. Энгийн, цомхон, нэг дор бүгдийг багтаасан гэх мэт ойлголтод тулгуурлан хэрэглэгч сонголтоо хийх болсон. Өөрөөр хэлбэл хэрэглээг хялбаршуулж, улам л энгийн,ухаалаг шийдэлтэй болгох тусам тавилгын үнэ цэн өсөж байна.

Хэрэглээг хялбаршуулж, улам л энгийн, ухаалаг шийдэлтэй болгох тусам тавилгын үнэ цэн өсөж байна.

Танай компанийн зах зээлд оруулж ирдэг хавтангуудын тухай ярилцъя. Өнгө, материалын хэр өргөн сонголт байгаа вэ? Мөн захиалга өгөхөд хэр хугацааны дараа Монголд ирэх боломжтой вэ?

Нэг төрлийн хавтангаас 15-20 гаруй өнгөний сонголт бий. Хавтангийн гадаргуугаас шалтгаалж мөн нэр төрөл нь улам өргөн болдог. Харин захиалгын хувьд хэрэглэгчийн хүссэн хэмжээ, өнгө, загварын дагуу Европ дахь үйлдвэртээ шинээр үйлдвэрлэгддэг гэдгээрээ онцлогтой. Европдоо үйлдвэрлэлийн хугацаа 40-45 хоног бол тээвэрлэлт нь 20-25 хоног байдаг. Зөвхөн гал тогооны тавилга, хувцасны шүүгээ зэргээс гадна буйдан, гэрэлтүүлэг гээд бусад тавилгын захиалга бүр эзэндээ зориулагдаж шинээр үйлдвэрлэгддэг гэсэн үг юм.

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

7 Сэтгэгдэл

Зочин

2020 / 06 / 10
Хариулах

Ystoi goy baina

0

Зочин

2020 / 06 / 08
Хариулах

Үйлчлүүлж байсан үйлчлүүлэгч байна, Дизайныг мин сайн ярилцаж гаргасан, хийц, материал, үйлчилгээн дээр сэтгэл хангалуун үлдсэн. харин төлбөр дээр жаахан асуудал гарсан, тэгээд орхисон доо …..

-1

Зочин

2020 / 06 / 08
Хариулах

Монголчууд сайн хйидэг болжээ. Баяр хүргэе!

0

Зочин

2020 / 06 / 08
Хариулах

tanai site-iig unshih durtai. ushuu iluu ih goy niitleluud taviarai. geree neg saihan tohijuulah yumsan

0

Зочин

2020 / 06 / 08
Хариулах

SHUTIS-iin Mundag togsogch shuu. Amjilt

0

Зочин

2020 / 06 / 09
Хариулах

Танай сайтыг унших дуртай шүү. Мэргэжилийн талаас нь шинэ мэдээ мэдээлэл олж хардаг. Та бүхэнд амжилт хүсье!

0

Зочин

2020 / 06 / 08
Хариулах

mash chanartai sain company shuu!

0