Шинээр Эрэлттэй Онцлох

Үл хөдлөх хөрөнгийн талаар зайлшгүй мэдэх хэрэгтэй 5 баримт

Хүн бүрийн хамгийн байх дуртай газар бол гэр бүлийн орчин. Гэр бүлийн орчноо таатай байлгах, тухтай орчинд амьдрах хэрэгцээ нь зүгээр нэг бүтээгдэхүүн худалдан авахтай адил хялбар биш.

Тиймээс ч бид сэтгүүлийнхээ энэ удаагийн дугаарт үл хөдлөх хөрөнгө авахаар төлөвлөж байгаа уншигчиддаа зориулан зайлшгүй мэдэх шаардлагатай мэдээллүүдийг товч хүргэж байна.

БАЙРШИЛ

Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад байршил, байршил дахин байршил гэдэг. Энэ нь таны амьдралыг илүү төвөггүй хялбар болгох алтан түлхүүр. Мөн үл хөдлөхийн үнэ цэнэ буурахгүй харин ч өсөн нэмэгдэх зөв хөрөнгө оруулалт болж чаддаг. Цэвэр агаар, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүдтэй ойр байх нь үүнд багтана.

ОРЧИН

Орчин болон аюулгүй байдал талаас нь бодолцож үл хөдлөх хөрөнгөө сонгоорой. Тоглоомын талбай, машины зогсоол, ногоон байгууламж, спорт талбай, автомашины замаас хол байх гээд олон зүйлс үүнд хамаарна.

ЧАНАР

Дотоод засал чимэглэл, барилга үндсэн хийцлэл, инженерингийн зүйлст ач холбогдол өгөөрэй. Хэчнээн сайн баригдсан барилга ч пилта, эмьулс, сантехникийн хэрэгсэлүүд чанарын шаардлага хангахгүй байвал тав тухтай амьдрах орчин бүрдүүлж чадахгүй шүү дээ.

ХАРАГДАЦ

Худалдан авагчид сүүлийн жилүүдэд илүү боловсорч зөвхөн инженерингийн төв шугамд холбогдсон орон сууц худалдан авахаас илүүтэйгээр цонхоор ямар зүйл харагдаж байна, хэр алсыг харж чадаж байна гэдгийг тооцоолон сонголт хийдэг болсон.

ҮЙЛЧИЛГЭЭ

Үйлчилгээний газруудтай ойрхон байх нь чухал. Дэлгүүр, хими цэвэрлэгээ, гоо сайхны салон зэрэг газруудтай ойр байх тусмаа таны өдөр тутмын амьдралыг илүү хялбар болгоно.

VISTA сэтгүүл №17

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх