Ж.Хишигмаа: Байгальтай ойр амьдралын хэв маяг бол Монголчуудын онцлог

Улаанбаатар хотын хамгийн сайхан байршилд сүндэрлэж буй "EDELWEISS Jargalant Villa" хотхоныг бид онцлон танилцуулж байна. Бидэнтэй төслийн менежер Ж.Хишигмаа ярилцсан юм. Уншигч та бүхэнд цагаан уул цэцгийн нэрээр нэрлэгдсэн тус хотхоны интерьер дизайн, гадна тохижилт гээд бүх зүйл таалагдана гэдэгт итгэлтэй байна. Байгалийн үзэсгэлэнг тольдонгоо амар тайван аж төрөх таатай орон зайг хамтдаа харцгаая.

Юуны өмнө хотын төвөөс зайдуу хаус хотхонд амьдрах болон орон сууцанд амьдрахын ялгаатай талын тухай ярилцъя. Таны бодлоор гол ялгааг нь юу гэж харж байна вэ?

Цаг үе, нөхцөл байдлаас улбаатай эрэлт, хэрэгцээ шаардлагууд ч түүнийгээ дагаад өөрчлөгдөж байна л даа. 1958 он хүртэл хашаа байшинд амьдарч байсан Улаанбаатар хотын иргэд маань 40 мянга, 50 мянган айлыг орон сууцжуулах бодлогоор анхны орон сууцанд амьдрах соёл түүнийгээ дагаад эрэлт бий болж эхэлсэн. Харин өнөөдөр нийслэл хотын хүн ам, барилга байгууламжийн нягтрал тооцооллоосоо ихдэж нэг ёсондоо ачааллаа даахгүй болсон.

Өглөө гэрээсээ гараад л хотхон дотроо автомашины түгжрэлд өртөх, 3 алхаад тулах олон барилга байгууламжтай болсон амьдралын хэмнэл нь биднийг хувийн орон зайд цэвэр агаартай, ая тухтай амьдрах эрэлтийг үүсгэсэн. Миний бодлоор Монгол хүний онцлог бол цэвэр агаар, хувийн орон зайтай, байгаль, уул устайгаа ойрхон амьдралын хэв маяг гэж боддог. Өөрөөр хэлбэл, орон сууцанд амьдрах бидний уг мөн чанарт тэр бүр нийцэхгүй болов уу. Түүнчлэн ковид, газар хөдлөлт гээд сүүлийн үед аюулгүй байдалтай холбоотой асуудлууд ч гарч ирсээр байгаа нь хүмүүс хаус сонгох бас нэгэн шалтгаан болж байна.

Edelweiss Jargalant Villa хотхоны талаар товч танилцуулбал?

“Edelweiss Jargalant Villa” хотхон нь Богд Хан уулын баруун энгэр Жаргалантын аманд, дэлхийд тэргүүлэгч сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий дэд бүтцийн шийдлээр барьж буй 23 айлын 4-5 өрөө, 137-246m2 сингл болон твин хаусаас бүрдэх, нийт газрынхаа 70%-д ногоон байгууламжаар хүрээлэгдсэн тансаг зэрэглэлийн хаус хороолол юм. Мөн хүүхдийн тоглоомын талбайг цогцоор нь шийдсэнээс гадна өрх бүрд хувийн эзэмшлийн газар олгож, хаус болгоныг террас, автомашины дулаан гаражтай байхаар төлөвлөсөн.

Edelweiss Jargalant villa хотхон нь байгальд ээлтэй гэдгээрээ ялгарах байх. Ер нь дулааны алдагдал багатай, байгальд ээлтэй технологийн тухайд танилцуулж өгнө үү?

“Edelweiss Jargalant Villa” төслийг хэрэгжүүлэхдээ энерги, дулааны алдагдалгүй, байгалийн гэрэл, эрчим хүчийг түлхүү ашиглах зорилгоор гадны томоохон их дээд сургууль төгссөн мэргэжлийн баг бүрдүүлэн ажилласан. Тиймээс сүүлийн үеийн дэвшилтэд технологийг ашиглан, бүх хаусаа өглөөнөөс оройны нар жаргах хүртэл аль өнцгөөс байгалийн эрчим хүчийг ашиглаж байгааг судлан, тухайн өнцөг бүрд өөрийн хэмжээ, интерьерт нийцүүлэн жижиг, том цонхыг төлөвлөсөн байгааг анзаарч болно. Мөн манай хамт олон барилгын хийцлэлдээ дотоодын болоод дэлхийн шилдэг, дулааны алдагдалгүй материал, тоноглолуудыг ашиглаж, суулгалтын үе шатанд хүртэл бүгдийг маш мэргэжлийн гүйцэтгэсэн. Иймд манай хаус нь урсгал зардлыг маш сайн танах бөгөөд хаус-т амьдрах нь зардал өндөртэй гэх бодлыг өөрчилнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Архитектур болоод интерьер дизайны ямар шийдлээр баригдаж байгаа вэ?

Архитектурын  хувьд уламжлалт хэв маягийг эвдэж, барууны модерн хэв шинжийг агуулж барьснаараа онцлогтой. Хаус хоорондын зайг хол байхаар төлөвлөсөн учраас бусдынхаа нарыг халхлахгүй бас сүүдэрлэхгүй зэрэг тохиромжтой зайг тооцоолсон. Монгол хүний энерги, ээлтэй өнгө, зүг чиг, цаг тооны зурлага, амьтны болон бие махбодын бэлгэдлийг интерьер, экстерьерийн сүүлийн үеийн чиг хандлагатай уялдуулан тохижуулж байгаа. Интерьерийн тухайд минималист загварын их гэрэл, цөөн тооны өнгөний хослолоор энгийн, тав тухтай ашиглалт өндөр орон зайг бий болгосон. Энэ нь оршин суугчдад илүү тансаг, шинэлэг, тохилог харагддаг.

Аливаа барилга байгууламжийн үнэ цэнийг чанартай материал, хийцлэл тодорхойлдог шүү дээ. Энэхүү төслийн хувьд материалын сонголтоо хэрхэн хийсэн бэ?

Тийм шүү. Манай төсөл 100% ЕВРО стандартаар, хамгийн чанартай Дэлхийд тэргүүлэгч American standard, Legrand, Egger гэх мэт хүний биед ямар нэгэн хоргүй, 100% байгалийн цэвэр түүхий эдээр хийгдсэн, байгальд ээлтэй тоноглол ашиглаж байгаагаа тодотгон хэлмээр байна.

 “Edelweiss Jargalant villa” хотхоныг байгальд ээлтэй болгож буй чухал тоноглол нь юу вэ?

Жишээ нь WSB технологийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн тухай дурдмаар байна. Герман улсын Боловсрол, судалгаа шинжилгээний яамны дэмжлэгтэй Момо төсөл нь  бохир усыг97% хүртэл цэвэршүүлдэг бөгөөд цэвэрлэсэн усыг сүлжээнд дахин ашиглаж, зүлэг мод услах боломжтой. Дэлхийн өндөр хөгжилтэй 14 оронд 30,000 гаруй байгууламжид ашиглагдаж аль хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн. Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, Патоген буюу өвчин үүсгэгч нянгуудыг микробиологийн аргаар устгадаг. Байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй олон шинэ дэвшилтэт технологиудыг ашиглаж байна. Мөн сонирхож буй уншигчдыг манай загварын хаус-т ирж дэлгэрэнгүй танилцахыг урьж байна.

Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

3 Сэтгэгдэл

Зочин

2021 / 06 / 28
Хариулах

Unshuurtai yariltslaga baina. Ajild ni amjilt husey

0

Зочин

2021 / 06 / 28
Хариулах

СОНИРХОЛТОЙ ГОЁ ХАУС БАЙНА. Ямар утсаар ярьж холбогдож үзэх үү?

0

Зочин

2021 / 06 / 29
Хариулах

7766 3333

0