Өндөр зэрэглэлийн орон сууц, хаус хорооллын олон шинэлэг төсөл Улаанбаатар хотноо хэрэгжиж байна. Эдгээрээс бидний өнөөдрийн онцлох төсөл бол “360 Mandala tower” өндөр зэрэглэлийн орон сууц юм. Хүрээлэн буй орчныг панаром харууцаар тольдох боломжтой навчин хэлбэрт тус барилгын сууринаас эхлээд дээвэр хүртэлх бүх л зүйл хараа булаам агаад сэтгэл шингэсэн бүтээл болохыг уншигч та мэдэрнэ гэдэгт итгэж байна.

Архитектор Б.Батзориг
Цаг гарган ярилцаж буйд баярлалаа. Ярилцлагын эхэнд “360 Mandala tower” өндөр зэрэглэлийн орон сууцны тухай танилцуулж өгнө үү.
Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй байршлуудын нэг болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно "360 Mandala tower" байрлаж байна. Бүх үйлчилгээндээ ойр бөгөөд нийслэлд байх хамгийн том ногоон байгууламжийн хойно, агаар сайтай бүсэд оршдог. Төслийн тухайд хос цамхаг болон хэрэгжих юм. Эхний ээлжид ашиглалтад орохоор төлөвлөж буй барилгад 100 айлын орон сууц болон үйлчилгээний төв, автомашины зогсоол зэрэг багтсан байгаа.
“360 Mandala tower” өндөр зэрэглэлийн орон сууцны байршил болоод хэлбэр нь олон хүний анхаарлыг татаж байгаа болов уу. Архитектурын шийдлийг хэрхэн төлөвлөсөн бэ?
Барилгын ерөнхий архитектурын хэлбэр, хийцлэлийг Испани, Италийн алдартай архитекторууд хамтран гаргасан. Урд орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон хойно байрлах Мандала хотхоны оршин суугчдын харууцыг хаахгүйн тулд ийм навчин хэлбэрийг сайтар бодолцож сонгосон юм билээ. Барилга ийм хэлбэртэй байснаар оршин суугчид гадаад орчныг ямар ч саадгүйгээр 180 градус, заримдаа 360 градусаар тольдож болох юм. Мэдээж 100 гаруй метр өндөр барилга учраас салхины хүчийг сааруулж “зүсэх”, мөн өдрийн турш байгалийн гэрлийг дотогш нэвтрүүлэх, гайхалтай харууцыг оршин суугчдад мэдрүүлэх гээд багагүй онцлогтой архитектурын шийдэл болж чадсан.
Навчин хэлбэр бүхий ийм содон барилгыг ямар хийц бүтээцээр байгуулж байгаа вэ?
Хүмүүс бүрэн цутгамал, төмөр каркас, угсармал гээд барилгын хийц бүтээцийн тухай болоод хоорондын ялгааг нь сайтар мэдээгүйн улмаас зөвхөн бүрэн цутгамал барилга сайн эсвэл блок, угсармал барилга муу гэх мэт түгээмэл буруу ойлголттой байдаг. Ерөнхийдөө эдгээр барилгуудын хийцлэл, технологиуд нь хоорондоо асар их ялгаатай биш. Энэ дундаас "360 Mandala tower" төслийг "core" буюу цөм системийн дагуу барилгынхаа төвд гол цөмөө шийдэж, захын хэсгүүд рүү харууцаа хаахгүйн тулд хол зайтай баганан системээр төлөвлөснөөрөө ялгаатай. Энэ нь бүрэн цутгамал хийцлэлтэй харьцуулахад өндөр барилгад илүү тохиромжтой байдаг. Тэгэхээр барилгын үндсэн зориулалт, архитектур шийдэл, хэр өндөр барилга гэдгээс хамаарч барилгын хийц бүтээц бүр өөрийн гэсэн онцлогтой гэдгийг ойлгох хэрэгтэй.
Дотоод орон зайн зохион байгуулалтын тухайд?
Аливаа барилгын архитектур төлөвлөлт нь дотоод интерьер дизайнтай нягт холбоотой байдаг. Мөн гэр бүлийн гишүүн бүрийн хүсэл сонирхолд гэрийн интерьер дизайн нийцэх шаардлагатай. Миний хувьд барилгын уг хэлбэр, хийцлэл болох панаром харууцыг алдагдуулахгүйн тулд дотоод орон зайд арк багана гаргалгүй, өрөөнүүдийг тун цэлгэр байхаар хуваарилсан. Анзаарсан бол тааз, хаалга стандарт орон сууцнаас өндөр хийгдсэн. Энэ нь эргээд энд амьдрах хүмүүст тав тухтай, уужим саруулхан, тайван сэтгэгдлийг төрүүлэх юм. Дизайны тухайд хамгийн орчин үеийн технологиудыг ашиглан модерн минимал хэв маягаар тохижуулсан.
"360 Mandala tower" өндөр зэрэглэлийн орон сууцыг сонгох чухал шалтгаан юу вэ?
Нэгдүгээрт, байршил. Учир нь олон улсад цэцэрлэгт хүрээлэн, том хэмжээний ногоон байгууламжийн дэргэдэх үл хөдлөх хөрөнгө хамгийн үнэ цэнтэйд тооцогддог. Үүнтэй ижил Улаанбаатар хотын хамгийн том ногоон байгууламжийг панаром харууцаар тольдоно гэдэг маш том давуу тал гэж бодож байна. Барилгын стандарт, нарийн технологи, хийц ашигласан чанартай үл хөдлөх хөрөнгө гэдгээрээ энэ төсөл маань худалдан авагчийн хувьд сонгох хангалттай том шалтгаан болов уу.
Энэхүү төсөлд тусгасан онцгой шийдлүүдээс хуваалцахгүй юу.
Барилгын 1-4 давхар хүртлээ үйлчилгээний төвүүдийг төлөвлөсөн. Үүнд, усан бассейн, спортын танхим, ресторан, худалдаа, үйлчилгээ гэх мэт багтана. Зоорийн давхарт нийт 170 гаруй автомашины зогсоол төлөвлөгдсөн. Иймд 100 айлын оршин суугч болоод үйлчилгээний төвд зочилсон хүмүүст хангалттай хүрэлцэхүйц зогсоолтой. Өөр нэгэн сонирхолтой зүйл гэвэл дээвэр дээрээ нисдэг тэрэгний зогсоолыг бий болгосон. Энэ нь оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж буй юм.
Түүнчлэн, Монголд урьд өмнө нь орон сууцны барилгад хэрэгжиж байгаагүй бүрэн автомат агаар цэвэршүүлэх ERV системийг ашигласан. Ингэснээр жилийн дөрвөн улирлын турш цонхоо огт нээхгүй байсан ч байнгын цэвэр агаар гэрт сэлгэгдэх юм. Ялангуяа манайх шиг салхи ихтэй газар зүйн бүсэд өндөр барилгын цонхыг онгойлгох нь тийм ч тохиромжтой биш. Мөн өвөлдөө агаарын бохирдол ихтэй байдаг учраас энэхүү системийг ашигласнаар оршин суугчдын эрүүл мэнд, аюулгүй, тав тухтай байдлыг төгс хангаж чадна. Жишээ нь, өвлийн улиралд -40 хүртэлх хэмийн хүйтэн агаарыг тасалгааны хэмд бүлээсгэж дотогш автоматаар агаарыг сэлгэдэг бол халуун өдрүүдэд агаарыг чийгшүүлж, хэмийг нь бууруулан нэвтрүүлдэг. Миний хувьд ERV системийг орон сууцны хамгийн ухаалаг шийдлүүдийн нэг гэж харж байгаа. Энэ шийдэл нь "360 Mandala tower" өндөр зэрэглэлийн орон сууцны бусдаас ялгарах онцлог юм.

Борлуулалтын ахлах менежер Н.Ариунбилэг
"360 Mandala tower" орон сууцны зохион байгуулалт нь оршин суугчдад ямар давуу талыг олгох вэ?
Орон сууцны хувьд маш зоригтой архитектур шийдлийг хэрэгжүүлж байгаа маань бидний гүйцэтгэсэн бусад төслөөс ялгарч байгаа. Манай төсөл 2020 онд “Азийн шилдэг архитектур төлөвлөлттэй барилга”-аар шалгарсан нь барилгын чанар, хийцийг бүрэн илтгэж буй юм. Нийт 100 айлын орон сууц учир нягтаршил бага, мөн доод давхруудад үйлчилгээний төвүүдийг тусгасан тул барилгаас огт гаралгүй ажлаа амжуулах бүрэн боломжтой. Мөн зөвхөн оршин суугчдад зориулсан хурлын өрөө, баяр ёслолын танхимтай. Иймд гэр бүлээрээ аз жаргалтай, амар тайван аж төрөх бүхий л нөхцөл, боломжийг бүрдүүлсэн гэж ойлгож болно.
Сүүлийн үеийн орон сууцны хорооллууд зөвхөн байр санал болгохоос гадна хүмүүсийн амьдралын чанарт ихэд анхаарч, бүхий л орчин нөхцөлөө үүнд зориулан байгуулдаг болжээ. “360 Mandala tower” төслийн тухай хүмүүсийн төдийлөн мэдэхгүй байгаа үнэ цэнийг тайлбарлаж болох уу.
Монкон компанийн хэрэгжүүлж буй төслүүдийн нэг болох "360 Mandala tower" нь маш олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд бий болсон гэж болно. Цаасан дээр гаргасан санаанаас эхлээд цогц байгууламж бүтээхийн зэрэгцээ цаашид оршин суугчдын тав тухыг хангах үүднээс СӨХ, барилгын арчилгаа зэргийг 100 хувь бие даан ажиллаж байна. Энэ ч утгаараа төсөл маань харьцуулшгүй олон давуу талтай, онцгой бөгөөд үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгө болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Амьдарч буй орчноо солих хүсэлтэй хүмүүст та юу гэж зөвлөх вэ?
Орон сууц гэлтгүй ер нь хүн амьдрах орчноо сонгоно гэдэг нухацтай шийдвэрүүдийн нэг байдаг. Тэгэхээр хүрээлэн буй орчин, байршил, барилгын хийц, чанар, дэд бүтэц гээд өөрт болон гэр бүлдээ таатай байх хамгийн сайн хувилбарыг судлан сонгох хэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.

Зочин
2021 / 06 / 22Дээрээс харсан газарын зурагаа тавинуж
Зочин
2021 / 05 / 31Онцгой юмаа даанч Мандала оршин суугчдад тухгүй харагдаж байна